Tag Archives: мэдээлэл

January, 2015

  • 18 January

    Монгол улсын шилдэг сэтгүүлээр БАРИЛГА.МН тодорчээ

    “Монголын хэвлэл мэдээллийн бизнес эрхлэгчдийн холбоо”, Chinggis.mn сайт хамтран гурав дахь жилдээ “Best of Mongolia 2014” оны шилдгүүдийг тодруулах олон нийтийн санал асуулгыг орон даяар амжилттай зохион байгууллаа. Шилдгүүдийг 2014 оны 12 дугаар сарын 1-нээс 31-нийг хүртэл www.chinggis.mn мэдээллийн сайтаар явуулж 68 номинацид 1300 байгууллага өрсөлдөж, давхардсан тоогоор нэг сая орчим хэрэглэгч 500 мянга гаруй саналыг өгсөн байна. “Best of …

  • 17 January

    Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг шинэхэн гавьяатаа хүлээн авч уулзлаа

    Монгол улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, Нийслэл хотын 375 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн  2014 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 152 дугаар зарлигаар дүүргийн Биеийн тамир, спорт хорооны Жүдо бөхийн дасгалжуулагч Шархүүгийн Цэвэлмаа нь “МУ-ын Гавьяат дасгалжуулагч”цолоор шагнадсан. Тэгвэл өнөөдөр буюу 2015 оны 01-р сарын 16-ны өдөр дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг хөдөлмөр, зүтгэлээ төрдөө үнэлүүлж, салбартаа манлайлан ажиллаж буй шинэхэн …

  • 16 January

    Импортын дарсны чанар, аюулгүй байдлыг хянана

    МХЕГ-ын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээний хяналтын газар,Оюуны өмчийн газартай хамтран “Импортын дарсны чанар, аюулгүй байдал” сэдэвт сургалтыг энэ сарын 16-ны өдөр нийслэл, орон нутаг болон хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтсийн хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчдыг хамрууланцахим сургалтыг зохион байгуулав. Энэ онд импортын дарсны чанар, аюулгүй байдлыг шалгахтай холбогдуулан хийгдэж буй тус сургалтаар “Дарсны талаарх ерөнхий ойлголт, …

  • 13 January

    “КОРЕАН ЭЙР”-ийн Монголчуудад зориулсан порц

    Солонгосын агаарын тээврийн “Кореан Эйр” гэж Монголд монополь эрхтэй компани бий. Энэхүү авиа компанид манай улс гадаад нислэгийнхээ бүх эрхийг атгуулчихсан. Юм үзээгүй, ходоод нь хонхолзсон өлөн дарга нар тухайн үедээ багахан шан харамжид л гадаад руу зорчих хамгийн том сувгаа солонгосуудын мэдэлд өгч, тэдний аяг аашинд захирагдан бөхөлзөж ирлээ. Ёстой нөгөө таваг шөлөнд нь уярчихлаа гэдэг шиг бэлэг сэлтний …

  • 12 January

    “Amjilt.com” буруугүй ч эрхийг нь өгөхгүй гүрийж байна

    Өнгөрөгч зун буюу долдугаар сард хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ноцтойгоор халдаж, хэвлэн нийтлэх болон уншигчдын мэдээлэл авах эрхийг боомилсон үйлдэл  болсон билээ. Тодруулбал, уншигчдын хөтөч болсон “amjilt.com” сайт нь “Ерөнхий сайдын “Хаан жимс” амралтын газар Туул гол руу бохироо асгаж байна” хэмээх гарчиг бүхий фото сурвалжлагыг үнэн бодит мэдээллийн хамт уншигч олноо хүргэсэн билээ. Энэхүү мэдээлэл нь өнгөрөгч долдугаар сарын 3-нд …

  • 6 January

    Өнөөдөр болох үйл явдлууд

    11:00 цагт  “ХАНГУЛЗ ХОЛДИНГ” ХХК нь Монголд анх удаа үйлчлүүлэгчиддээ цалин өгдөг “Супер маркет”-ыг нээн ажилуулж эхлээд байна. “ХАНГУЛЗ ХОЛДИНГ ” ХХК нь “МОНГОЛ НЫЮС” мэдээллийн төвд өнөөдөр  “Үйлчлүүлэгчдээ цалинжуулдаг дэлгүүр ” сэдэвд хэвлэлийн бага хуралд хүрэлцэн ирж шинэ мэдээлэл авахыг урьж байна 12:00 цагт Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн танхимд “Шинжлэх ухаанаа аваръя” түр хорооноос албан ёсны мэдэгдэл хийнэ. 12:00 цагт …