Tag Archives: мэдээ мэдээлэл

November, 2017

  • 4 November

    Малчин ааваа магтан дуулья

    Дуучин Бямбасүрэнгийн Эрдэнэхүүгийн “Малчин ааваа магтан дуулъя” уран бүтээлийн анхны тоглолт Монгол бөхийн өргөөнөө 11-р сарын 9-ны өдөр ганцхан удаа тоглогдох гэж байна.  Энэ цаг үеийн Монголын урлагын хамгийн эрэлттэй нийтийн дууны салбарт нэгэн тод өнгө болон гялалзаж буй Төв аймгийн Заамар сумын харъяат  Б.Эрдэнэхүүгийн дуулсан дуу, уран бүтээлүүд нь хэдийнээ ард түмний сонорыг мялаасан, сонсох, даган дуулах дуртай дуунууд …

  • 3 November

    Аавыгаа магтан дуулах дуртай дуучин тоглолтоо хийнэ

    Дуу бүхэн өөрийн амьдралтай. Харин дуучин хүн л тухайн дууг амьдруулдаг билээ. Цаг хугацаа улиран одовч сэтгэлд уяатай, уянгатай олон сайхан уран бүтээл өнөөгийн бидний дунд хоногшин үлдсэн байдаг. Мөн шинээр олон сайхан уран бүтээлч, уран бүтээл төрөн гарсаар байгаа билээ. Өнөө цагийн дууны ертөнцөд өөрийн өнгө төрхөө олж олон сайхан дуугаараа бидний сэтгэл хийгээд сонорыг мялааж яваа дуучдын нэг бол …

  • 2 November

    Д.Цогтбаатар Европын Холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол улсад суугаа элчин сайд нартай уулзалт хийв

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Европын Холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзан Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, гадаад бодлогын зорилтын талаар мэдээлэл өгч, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцон, Элчин сайд нарын сонирхсон асуултад хариулав. Тэрээр 2017 оны 11 дүгээр …

October, 2017

  • 30 October

    Мэдээллийн технологийн анхны ХК-аас хувьцаа эзэмших эрх нээгдлээ

    “Айтүүлс” ХК олон нийтэд хувьцаагаа санал болгосон анхны мэдээллийн технологийн салбарын компани боллоо. Тус компани 2011 онд байгуулагдсанаас хойш дата төв, домэйн нэрийн бүртгэл, и-мэйл зэрэг 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцоор нь үзүүлж иржээ. Айтүүлс ХК нь цаашид үйл ажиллагаагаа тэлж, олон улсын TIER III стандартыг хангасан сертификат бүхий газар зүйн нөөц модуляр дата төвийн паркийг Дархан хотод байгуулахаар …

  • 28 October

    Бидний үеийнхэн энэ зовлонг маш сайн ойлгоно

    1. Зуугийн зайрмаг авна. За бараг ганцаараа бүтнээр нь идэж байсан хүүхэд байхгүй дээ. Хар багаас нэг гудамжны шороо идэж өссөн зүрхний анддаа өгөхгүй бол маргааш нь цуг тоглох найзгүй. Май гээд амьхандаа долоолгочих санаатай өгнө (гэхдээ хазна гэдгийг мэдэж байгаа) зайрмагны тал нь байхгүй. Ядаж энэ хүртэл хаз гээд хуруугаараа зааглаад байхад хуруутай юутай нь тал нь байхгүй. Ам …

  • 20 October

    Монголын маркетеруудын өдөр өнөөдөр тохиож байна

    Монголын үндэсний маркетингийн холбоо нь 2013 оноос жил бүрийн энэ өдрийг өөрийн тэмдэглэлт өдөр болгон зарласан билээ. Тус байгууллага нь төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, маркетеруудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, салбарын талаарх нэгдсэн мэдээллээр хангах, дэлхийд өрсөлдөх үндэсний брэндүүдийг дэмжих, Монгол Улсаа сурталчлах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг, бизнесийн 300 гаруй байгууллагын 2100 гаруй маркетеруудыг эгнээндээ нэгтгэсэн …

  • 13 October

    Авто хувьсалын хамгийн том шоу болно

    Энэ долоо хоногийн амралтын өдрүүд буюу аравдугаар сарын 14, 15-нд Монголд байгаа шилдэг автомашин, мотоциклийн “UB auto tuning-2017” шоу Наадам центрт болно. Шоунд манай улсад байгаа хамгийн үнэтэй, ховор, содон, хэв маягийг нь өөрчилж тоноглосон 200 автомашин, мотоцикл оролцоно. Тус арга хэмжээ нь бямба гарагт 10:00-18:00, ням гарагт 10:00-16:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Шоуны ерөнхий спонсороор Авто Ойл ХХК …

September, 2017

  • 28 September

    Сонирхогчдын бодибилдингийн ДАШТ-ийг Монголд анх удаа зохион байгуулна

    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонирхогчдын Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээнийг ирэх 10 дугаар сарын 3-9-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Монголд анх удаа зохион байгуулах уг ДАШТ нь 134 орны гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг Дэлхийн Бодибилдинг Фитнессийн Холбоо /World Bodybuilding Physique Sports Federation/-ны албан ёсны төлөвлөгөөт тэмцээн бөгөөд сонирхогчдын бодибилдингийн хамгийн том арга хэмжээ …

  • 23 September

    Ээж сургамжит өгүүллэг

    Бяцxан охин мэдээ орсон цагаасаа эхлэн ээжийн халамж хайранд умбаж өссөн бөгөөд ээж нь түүнийг Цасангоо гүнжээс илүү хөөрхөн гэж хэлдэгт итгэдэг байжээ. Охин цав цагаан царайтай , мойл хар нүдтэй гэнэ. Харин сургуульд ороход нь бүх зүйл өөрөөр эргэжээ. Хүүхдүүд түүнийг хөөрхөн байтугай харин ч царай муутай гэж хэлдэг болов. Охин эхлээд түүнд итгэсэнгүй. Учир нь бүгд л бие …

  • 22 September

    Apple шинэ бүтээгдэхүүнүүд ямар давуу талтай вэ

    iPhone X-ээс гадна Apple компанийн танилцуулсан бүтээгдэхүүнүүд нь iPhone 8 ба 8 Plus, шинэ Apple TV, Apple Watch байлаа. iPhone 8-ийн хувьд өмнөх загварынхаа ерөнхий хэлбэрийг хадгалж, хүчирхэг процессор, сайжруулсан камер, утасгүй цэнэглэгчээр тоногложээ. Харин Apple TV төхөөрөмжийн хувьд энэ нь 4k дүрслэлтэй анхны хувилбар нь юм. Apple Watch бугуйн ухаалаг цагны 3 дугаар хувилбарыг мөн энэ үеэр танилцууллаа. Эдгээр шинэ бүтээгдэхүүнүүдтэй …

August, 2017

  • 30 August

    Мөрөөдлийн аяллын баг Манжуур хот руу ирэх сарын 14-нд аялна

    Мөрөөдлийн аяллын баг ирэх есдүгээр сарын 14 –ны пүрэв гарагт Азийн Ласвегас Манжуур хотод байгууллага, анги хамт олон, гэр бүлд зориулсан тав тухтай орчин, шоппинг, бизнес турыг зохион байгуулж байна. Найман сардаа амжиж бүртгүүлсэн аялагч нарт супер урамшуулалтай. Энэхүү аяллын үнэ 350 мянган төгрөг. Аяллын үнэд бүх өдрийн хөтөч,  жижиг тэргээр үйлчлэх,  Манжуур хотын тойрон аялал,  Манж уурын толгой, Дэлхийн хамгийн том Матрёшка, Арслан Зааны музей,  Брэнд хувцасны их дэлгүүр,  Гутлын их дэлгүүр,   Онцгой барааны …

  • 4 August

    Нэрнийхээ эхний үсгээр өөрийгөө шинжээрэй

    Хэн нэгнийг таньж мэднэ гэдэг нь хэцүү. Нөгөөтэйгүүр, цаг хугацаа шаардсан ажил ч байдаг. Анхны сэтгэгдэл гэдэг цаашдын харилцааны уур амьсгал ямар байхыг заадаг, хэмжигч гэж болно. Та дөнгөж танилцсан, танилцахыг хүсч буй хүнээ ямар зан ааштай вэ гэдгийг мэдэхийг хүсч байгаа бол нэрнийх нь эхний үсгээр тандаарай. А, Б Тэр романтик хүн биш. Сээтгэнэх чадваргүй, гэхдээ хүссэнээ авч чаддаг …

July, 2017

  • 12 July

    Баяр наадмын мэндчилгээний үгс

    Шандаст хурдан морьд төрийн сүлдэнд эргэцэж Шагайн мэргэ гэрэлтэж дөрвөн бэрх бууна Есөн цацлын нүдээр ертөнцийн зүг уужирч Ерөөл магтаал цуурайлж нар ойрхон мандана Ээтэн хоншоорт гутал эрийн хийморинд өнгө орж Эгэлгүй хүчтэн бөхчүүдийн ид хаваар гайхуулна Дорнын хөх огторгуй үүлэн чөлөөгөөр мэлтийж Долоон бурхнаа нууж монгол наадам эхэлнэ Та бүхэн сайхан наадаарай * * * * * * * …

June, 2017

  • 7 June

    Татгалзахын аргагүй Тансаг аялал, АНУ-д Таныг УРЬЖ байна

     Luxury Travel LLC-ийн танилцах аялалд таныг урьж байна.  Тус аялал нь Оскарын 90 дэх удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагааг үзэж сонирхох, мөн АНУ-ын Лас-Вегас – Гранд Каньон – Лос Анжелес гэсэн маршрутаар зохион байгуулагдана. Аяллын нэг хүний нийт зардал 4500 ам.доллар болно. Гайхалтай нь ТА 1300 Ам доллар төлөөд манай компанийн танилцах аялалд хамрагдах боломжийг олгож байгаа юм. Манай танилцах аялалд …

  • 6 June

    АВАТАР киноны зураг авалтыг хийсэн газар руу ганцхан удаа шууд нисэхээр боллоо

    Дэлхийн өнцөг булан бүрээс сая сая хүн  аялахаар төлөвлөн зорьж очин хорвоо ертөнцийн нүд алдаж, сэтгэл татам сайхныг биширч,  хүмүүн төрөлхтний бодож сэтгэж бүтээн босгож байгаа хүний гараар бүтээгдсэн агуу гайхамшигт бүтээн байгуулалтыг нүдээр үзэж биеэр мэдэрч, амьдралын аз жаргал, адал явдал,  хүмүүний сэтгэлийн хөөрөл, айдас, баяр жаргал хосолсон цогц мэдрэмжийг нэгэн зэрэг хүртэх тэрхүү гайхамшигт аяллын талаар уншигч та …