Tag Archives: мэдээ мэдээлэл

November, 2016

  • 11 November

    “Мансууралгүй ирээдүй” аян үргэлжилж байна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт 2016 оны эхний 10 сарын байдлаар 76 хэрэгт 176 хүн холбогдон шалгагдсан байна. Нийслэл хотод насанд хүрээгүй хүмүүс газ, мансууруулах төрлийн бодис үнэрлэсэн гэх дуудлага мэдээлэл 2016 оны эхний 10 сарын байдлаар 30 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5 нэгжээр буюу 3.4 хувиар өссөн дүнтэй байна. Иймд хүүхэд, залуучуудыг мансууруулах …

  • 11 November

    Баянгол, Багахангай дүүргийн Засаг дарга нарыг батламжиллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд  хуульд заасан  эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж, нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргаар Салдангийн Одонтуяа, Багахангай дүүргийн Засаг даргаар Сэрдамбын Эрдэнэбаяр нарыг батламжиллаа. Хуулиараа дүүргийн  Засаг даргыг томилохдоо  Нийслэлийн засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагчтай зөвшилцдөг.  Мөн  Авилгатай тэмцэх газарт хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгээ өгч,  хуулийнхан  судалж, хариулт ирүүлдэг заалттай.  Энэ дагуу НЗДТГ судалж …

  • 11 November

    Мишээл экспод гал түймэр унтраах дадлага сургууль хийлээ

    Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мишээл групп” ХХК-ийн “Мишээл экспо” худалдааны төвд гал унтраах тактикийн сургуулийг зохион байгууллаа.Уг дадлага сургуульд Онцгой байдлын албанаас 16 албан хаагч 3 техниктэй, “Мишээл групп”-ээс төв байгууллагын ажилтан, түрээслэгч нийт 160 ажилтан оролцлоо. “Мишээл групп”-ийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу аврах, гал унтраах, эмнэлгийн …

  • 11 November

    “Хавдар судлалын тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний хурал боллоо

    Манай улсад хавдар судлалын алба үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ойд зориулсан “Хавдар судлалын тулгамдсан асуудал” эрдэм шинэжилгээний хурал боллоо. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү хурлаар эрдэм шинжилгээний ажлын үр дүнг хорт хавдрын урьдчилан сэргийлт, эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний практикт нэвтрүүлэхийг зорьж ажилладаг юм. Энэ үеэр гадаад дотоодын эмч, эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд 20 гаруй эрдэм шинжилгээний ажлын үр дүн, …

  • 11 November

    Цэргийн дүйцүүлэх албан хаагчид явган хүний зам, талбайг цэвэрлэлээ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас цэргийн дүйцүүлэх алба хаагчдын үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг шалгах, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран иргэдийн зорчих нөхцлийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2008 оны “Журам батлах тухай” 49 дүгээр тогтоолын 10 дугаар хэсгийн б-д заасан үүргийн дагуу өнөөдөр Улаанбаатар банк, Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэн, төв шуудан, Цэцэг төв, Байгалийн …

  • 11 November

    Өтгөн цайнаас татгалзаарай

    Үргэлж өтгөн цай уувал эрүүл мэндэд муу. Цусны даралт ихтэй, зүрх судас, бөөр, элэгний өвчтэй хүмүүс өлөн элгэн дээрээ өтгөн цай уувал өвчин сэдэрнэ. Иймд өглөө хярам, буцалсан ус, зөгийн балтай ус, шингэн цай ууж бай. Өтгөн цайн биенд шингэх ёстой эрдэс бодисын хэмжээг багасгадаг. Цус төлжилтийг сааруулж, даралт бууруулдаг төдийгүй унтахын өмнө өтгөн цай уувал нойр хулждаг.

  • 11 November

    Нойргүйдлээс ангижрах арга олджээ

    Хүмүүст нойргүйдлээс ангижрахад нь тус болох аргыг олж чадсан гэдгээ судлаачид мэдээлэв. Өдгөө эмч нар нойрны дэглэм алдагдалттай тэмцэхэд зориулагдсан олон тооны эм, бэлдмэлүүдийг бүтээсэн ч энэ нь төдийлөн нааштай үр дүнг үзүүлэхгүй байгаа билээ. Тиймээс эрдэмтэд илүү аюул багатай, бас үр нөлөө өндөртэй эм бэлдэлүүдийг бүтээх тал дээр шаргуу ажиллаж байгаа юм. Дээр нь эрдэмтэд нойргүйдэлттэй тэмцэхэд тустай ямар …

  • 11 November

    Хүүхэд нь амжилтад хүрдэг аав ээжийн нийтлэг шинжүүд

    Үр хүүхдээ сайн сайхан яваасай гэж бүх л аав ээж хүсдэг. Хүүхэд бүрийг амжилтад хүргэдэг хүн бүхэнд үйлчлэх бэлэн жор байхгүй ч зарим нэг судалгааны дүнд амжилтад хүрдэг хүүхдийн аав ээжид ажиглагддаг зарим нийтлэг шинж тодорхой болж ирж байна. Эдгээрт • Хүүхэддээ итгэл хүлээлгэдэг • Өөрсдөө нийгэмд зохих хэмжээний статустай • Өндөр боловсролтой • Харьцангуй багаас нь үсэг тоо зааж …

  • 11 November

    Үндэсний телевизийг үзвэр, үйлчилгээний газар болгоно гээд 720 сая төгрөг “шатаажээ”

    Үйл явдал ингэж эхэлжээ. МҮОНРТВ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь 2016 оны хоёрдугаар сарын 19-нд МҮОНРТВ-ийн ашиглалтгүй байгаа 1000 мкв талбай бүхий X объектыг Event hall буюу үзвэр үйлчилгээний танхим болгох тухай тушаал гаргаж, ажлын хэсгийн ахлагчаар нь МҮОНРТВ-ийн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Энхтуяаг томилсон байна. Ингээд ажил эхлэв. Ажлын хэсэг нь “Бум-Асар”ХХК, “Могумб констракшн”ХХК, “ГААС”ХХК,  “Долоон марзад”ХХК, “ДАСЭ” ХХК-иудад үнийн санал …

  • 11 November

    Өнөөдөр Шаргаморьтын гүүр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинэ

    Өнөөдөр Шаргаморьтын гүүрэн дээр нийслэлийн Гамшгаас хамгаалах Автозамын албаны сургалт болно. Сургалт нь Гамшгаас хамгаалах, үер, хөлдөлт, цасан шуургатай тэмцэх алба, авто замын албаны бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшгийн голомтод орон тооны бус штаб болон мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх, аврах, хор уршгийг арилгах, харилцан ажиллагааны шуурхай арга хэмжээг хангах зорилготой юм. Сургалтад Нийслэлийн Автозамын хөгжлийн газар, Улаанбаатар …

  • 11 November

    Эрт босохын ач тус

    Судалгаагаар өглөө эрт босохын 5 ач тусыг доорх байдлаар гаргажээ. Өглөө эрт босох нь амжилтын зүгт хөтөлдөг Үүнийг тайлбарлахад маш энгийн.  2008 онд Техас Их сургуулиас удирдан явуулсан судалгаагаар өглөө эрт босдог оюутнуудын сурлагын дүн их унтдаг оюутнуудынхаас хавьгүй илүү байсан байна.  Өглөө эрт босох нь 4 авах уу 3 /голч дүн/ авах уу гэдэгт нөлөөлдөг гэнэ. Өглөө эрт босдог …

  • 10 November

    “Хот тохижилтын газрын нэг өдөр” зураачийн нүдээр

    Төрийн шагналт, Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн, нэрт шог зураач С.Цогтбаяр нийгмийн болж бүтэхгүй байгаа аливаа үзэгдлийг үзгийн урнаар шоглон харуулдаг нэгэн. Тэрээр зам цэвэрлэгээ, ногоон байгууламжийн ажилтнуудын хүнд хүчир хөдөлмөр, тэдэнд тохиолддог зовлон жаргал, иргэдийн ухамсар зэргийг “Хот тохижилтын газрын нэг өдөр” шог зургаараа илэрхийлжээ. Тухайлбал Аж ахуйн нэгж байгууллагууд орчны 50 метр талбайгаа цэвэрлэх үүрэгтэй ч үүргээ биелүүлдэггүй, …

  • 10 November

    Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг оролдохоор санаархаж байна

    Ардын намынхан ялалтандаа бялуурч, эрх мэдэлдээ ташуурч, эрээ цээрээ алдсан томилгоог ээлж дараагүй хийж байгааг хөндлөнгөөс харж суугаа Ардчилсан намынхан түгшиж байна. Учир нь Ардын намын томчууд хөшигний ард ширээ тойрон сууцгааж, АН-ын лидерүүдийг ээлж дараалан “намнах” тохиролцоонд хүрсэн тухай мэдээлэл тараад байна. “Эрдэнэс Таван толгой” ТӨК-ийн гүйцэтгэх захирал Т.Батсуурийг АТГ шалгаж, ЗГХЭГ-ын дарга асан Дэнзэнг хорьж, дэд сайд асан …

  • 10 November

    С.Буяндэлгэр: Фракц гэдэг тар гээд тарчихдаг бүтэц биш

    Манай нам босоо ч биш хэвтээ ч биш эрлийз тогтолцоотой АН-ын ҮЗХ-ны хурал энэ сарын 16-нд товлогдоод байгаа. Хоёр ч удаа хойшилсон эл хурлаар намын үндсэн дүрмийн шинэчлэлийн асуудал болоод намын даргын тухай хөндөгдөх юм. Энэ талаар “Нээлттэй Ардчилсан нам шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”-ий зохицуулагч С.Буяндэлгэртэй ярилцлаа. -АН-ын ҮЗХ-ны хурал хоёр ч удаа хойшилсон. Энэ удаа товлосон хугацаандаа хуралдах болов уу …

  • 10 November

    Оюутан оюутнаа дэмжих уулзалт Төрийн ордонд болно

    Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр жил бүрийн 11 дүгээр сарын 17-нд тохиодог бөгөөд энэ жил тус  тэмдэглэлт арга хэмжээний хүрээнд оюутан залуус дуу хоолойгоо нэгтгэн үе тэнгийн нөхдөө зөв чиг хандлагад уриалахаар болжээ. Манай улсад сурч буй гадаад оюутан болон гадаад улсад суралцаж байгаа монгол оюутнууд энэ өдөр нэгэн дээвэр дор цугларан мэдлэг боловсролоо дээшлүүлэх, боловсролын үнэ цэнийг мэдрүүлэх …