Tag Archives: мэдээ мэдээлэл

November, 2016

  • 18 November

    Улаанбаатарт өдөртөө 13-15 хэм хүйтэн байна

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарч, зам даваа хаагдаж, хальтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна. 2016 оны 11 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх, баруун аймгуудын зүүн, зүүн аймгуудын өмнөд, говийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. …

  • 17 November

    Аваад ирсэн 49, алдах гэж байгаа 51 хувийн аль нь чухал вэ

    C.Баярыг ерөнхий сайд байх үед Эрдэнэт үйлдвэрийн Монголын төрийн эзэмшдэг 51 хувийг нэгэн бизнесмэний гадны банкаас авсан зээлийн барьцаанд тавьсан байдаг. Тодруулбал “Жаст” групын ерөнхийлөгч Ш.Батхүүгийн Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан 109 сая амдолларын зээлийн батлан даалтыг гаргаж, нэг ёсондоо Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн өөрийн эзэмшдэг хувиа дэнчин болгож өгсөн байв. Тухайн үеийн захирал Ч.Ганзориг болон Төрийн өмчийн хорооны дарга …

  • 17 November

    “Петротрак” ХХК хөдөлгүүр, дугуйны үйлдвэрлэгчидтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

    Дэлхийн автомашин, тээврийн хэрэгслийн хөдөлгүүр, дугуйны тэргүүлэгч брэндүүд WEICHAI, TRIANGLE TYRE Монголын зах зээлд өөрийн байр суурьтай байдаг билээ. Тус брэндүүдийг борлуулах албан ёсны эрхтэй “Петротрак” ХХК нь үйлдвэрлэгч компаниудтай нь хамтын ажиллагаагаа өргөжүүлж хэрэглэгчдэд илүү таатай боломжийг бүрдүүлж байгааг дуулгахад таатай байна. Өөрөөр хэлбэл, WЕICHAI хөдөлгүүрийг худалдан авахад гурван сарын баталгаа олгодог бөгөөд энэ хугацаанд хөдөлгүүрт ямар нэг эвдрэл гарсан …

  • 17 November

    Улаанбаатарт өдөртөө 7-9 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 18-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2016 оны 11 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх, баруун аймгуудын зарим газар, зүүн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говийн аймгуудын …

  • 16 November

    Дэлхийн Шувуулахуйн өдөр тохиож байна

    Дэлхийн  шувуулахуйн өдөр /шувуугаар ан хийх/ өнөөдөр тохиож байна.  Жил бүрийн 11-р сарын  16-ны өдөр дэлхийн шувуулахуйн өдрийг дэлхийн даяар тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил тус өдрийг дэлхий даяар Эгэл шонхорыг сэргээн нутагшуулал ба шонхорчидын манлайлал гэсэн уриан дор зохион байгуулж байна.       Г.Нараа

  • 16 November

    Хүүхдийн эрхийн тухай конвенци батлагдсаны 27 жилийн ойн үйл ажиллагаанууд эхэллээ

    Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Хүүхдийн эрхийн тухай конвенци батлагдсаны 27 жилийн ойн өдрийг угтан Хүүхдийн эрхийн тухай Монгол улсын хууль, Хүүхэд хамгааллын тухай Монгол улсын хуулиудын талаар мэдээ мэдээллийг олон нийтэд мэдээлэх, түгээх зорилгоор олон ажил зохион байгуулж байна. Үүний нэг болох “ХҮҮХДИЙН ЭРХ, ОРОЛЦОО, ҮҮРЭГ” чадваржуулах сургалтыг 2016 оны 11 сарын 16, 17-нд Нийслэлийн иргэний танхимд 12:00 …

  • 16 November

    Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах шуурхай бүлэг томиллоо

    Улсын хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, үнэлгээ хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, шийдвэр гаргах үүрэг бүхий Улсын Онцгой комиссын шуурхай бүлгийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн тушаалаар томиллоо. Шуурхай бүлгийн хоёр ажлын хэсэг баруун болон төвийн бүсийн аймгууд болон зүүн болон говийн бүсийн аймгуудад ажиллана. Шуурхай бүлэг өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр …

  • 16 November

    Түүхий эдийн гадаад зах зээлийн төлөв байдал

    Монгол улс он удаан жил уул уурхайн түүхий эд, тэр дундаа зэсийн баяжмалын экспортын орлогоос өндөр хамааралтай байсаар ирсэн. Харин 2011 оноос зөвхөн зэсийн баяжмалаар зогсохгүй нүүрсний экспорт нэмэгдэж тухайн ондоо 2.3 тэрбум ам.доллар буюу нийт экспортын 47 хувийг эзэлж, улмаар эдийн засгийн өсөлт тухайн жилдээ 17.3 хувьтай болсон нь дэлхийд хамгийн өндөр өсөлт байв. Тэгвэл үүнээс хойш түүхий эдийн …

  • 15 November

    Иргэн Д.Ариун-Эрдэнэ ТҮК-ийн ажилчдад амны хаалт бэлэглэхээр болжээ

    Нийслэл хотын утааны улирал эхэлсэн энэ үед их ажлыг нугалдаг хүмүүс бол ТҮК-ийн ажилчид. Иргэдийг хоггүй цэвэр орчинд амьдруулахын төлөө өглөөнөөс орой хүртэл ажилладаг эдгээр хүмүүст төр засаг анхаарал хандуулах нь цөөн. Тэгвэл иргэн М.Ариун-Эрдэнэ 11 дүгээр сарын 21-нд Сонгинохайрхан дүүрэгт ажилладаг ТҮК-ийн 100 ажилчдад Маскута амны хаалтыг хувийн зүгээс бэлэглэхээр болжээ. Уг амны хаалтын  нийт нэг сая төгрөгний үнэтэй …

  • 15 November

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэрэмжит хөлбөмбөгийн цомын төлөөх тэмцээн амжилттай болж өндөрлөв

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэрэмжит цомын төлөөх танхимын хөлбөмбөгийн тэмцээн өнгөрсөн бямба гаригт Монголын хөлбөмбөгийн холбооны зааланд амжилттай болж өндөрлөв. Төрийн бүх яам, тамгын газрын ажилтнуудын дунд зохион байгуулагдсан уг тэмцээнийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулсан юм. Уг тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд УИХ-ын Тамгын газрын баг тэргүүн байр эзэлж алтан медаль хүртсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн …

  • 15 November

    Түвд лам нарын цус цэвэрлэх арга, урт наслах нууц тайлагдлаа

    Түвдийн оточ нарын үздэгээр дурын өвчнийг эмчлэхийн тулд эхлээд бодисын солилцооноос цус, тунгалгийг цэвэрлэх хэрэгтэй гэнэ. Энэ нь өвчтөнг хурдан эдгээгээд зогсохгүй,  төрөл бүрийн өвчин эмгэгээс урьдчилан сэргийлдэг. Эрт үед анагаах ухааны “Хөх биндэрьяа” сударт эмчилгээний ургамлын чухал үүрэг, шинж чанарыг тодорхой тусгасан байдаг. Ургамлыг хэрхэн зөв ашиглах талаар лам нар нарийн бичиж тэмдэглэн хойч үедээ өгдөг үлдээдэг байж. Ингээд …

  • 15 November

    “Ойрхи дорнод болон Азид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн аюулгүй байдалд тулгарч буй сорил” сэдэвт чуулга уулзалт боллоо

    Франц улсын Парис хотноо энэ сарын 01-11-ний өдрүүдэд “Ойрхи дорнод болон Азид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн аюулгүй байдалд тулгарч буй сорил” сэдэвт 12 дахь удаагийн чуулга уулзалт боллоо. Афганистан, Саудын Араб, Бахрин, Бруней, Канбож, БНХАУ, Өмнөд Солонгос, Арабын Нэгдсэн Эмират, Энэтхэг, Индонез, Иран, Ирак, Япон, Кувэйт, Филлипин, Сингапур, Вьетнам, Йемен зэрэг 24 орны 30 гаруй төлөөлөгч оролцсон уг чуулга уулзалтад …

  • 15 November

    “Үндэсний чанарын зөвлөл” анхдугаар хуралдаанаа зохион байгууллаа

    Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Үндэсний чанарын хөтөлбөр батлах тухай” 344 дүгээр тогтоолоор “Үндэсний чанарын хөтөлбөр”, “Үндэсний чанарын зөвлөл”-ийг тус тус батласан байдаг. “Үндэсний чанарын зөвлөл”-ийн анхдугаар хуралдаан 11-р сарын 14-нд боллоо. Хуралдааныг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх даргалж “Үндэсний чанарын хөтөлбөр”-ийн талаар хэлэлцлээ.  Чанарын хөтөлбөр, төлөвлөгөөг 2016-2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, …

  • 15 November

    Цасан шуурганд төөрсөн таван иргэнийг эсэн мэнд олов

    Нийслэлийн Онцгой байдлын газарт цаг агаарын нөхцөл байдлын улмаас эрэн хайх, аврах ажиллагааны 3 дуудлага ирж албан хаагчид шуурхай ажиллалаа.        Тухайлбал Багахангай дүүргийн 1 дүгээр хороо,  дүүргийн төвөөс 5 км зайтай Алсын худаг гэдэг газар иргэн 45 настай, эрэгтэй   малдаа яваад сураггүй болсон гэсэн дуудлагыг 16:02 цагт өгснөөр дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 …

  • 15 November

    “Улаанбурхан, Улаанууд өвчний эсрэг дархлал тогтцын судалгаа”-г улсын хэмжээнд хийнэ

    Үндэсний статистикийн хороо нь Эрүүл мэндийн яамтай хамтран “Улаанбурхан, Улаанууд өвчний эсрэг дархлал тогтцын судалгаа”-г ДЭМБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр орон даяар зохион явуулахаар болжээ. Дархан-Уул аймагт 4 сумын 188 өрх хамрагдах бөгөөд 3 судлаач буюу 3 баг ажиллах юм. Нэг баг судлаач, мэргэжлийн сувилагч, жолооч, хөтөч гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй ажээ. Тэд өнөөдөр аймгийн Статистикийн хэлтсийн танхимд /2016.11.14/ онлайнаар сургалтанд хамрагдлаа. …