Tag Archives: мэдээ мэдээлэл

April, 2018

  • 24 April

    Папарацци сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа

    Эрхэм уншигч та бүхэндээ шинэ, содон мэдээллээр дүүрэн Папарацци сэтгүүлийн шинэхэн дугаарыг өргөн барьж байна. Сар тутамд хэвлэгддэг сэтгүүлийн маань энэ дугаарын онцлох хүн поп хатагтай Сарантуяа юм. Зууны манлайн нэг өдрийг зургаар баяжуулсан өдрөөр та ч хамт аялаарай. Өдөржин амжуулдаг ажлуудыг нь өнжин сурвалжилсныг үзээрэй. Зохиолын дууны жаахан ханхүү Бат-Энэрэл, Гавьяат жүжигчин Батсүх нарын цахим ертөнцөд дэгдээсэн маргаан эцэслэж …

  • 6 April

    Ражив Гандийн нэрэмжит ҮУПК-иос чадамжийн гэрчилгээ гардууллаа

    Мэргэжлийн боловсролын салбар сургуулиудаас Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж чадамжийн хөтөлбөрөөр Хил хамгаалах ерөнхий газрын офицер, албан хаагчдад оёдол эсгүүрийн богино хугацааны эрчимжүүлсэн сургалтыг амжилттай зохион байгуулж, мэргэжил олголоо. Уг сургалтаар суралцагчдад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах – Ажлын байр, багаж хэрэгсэл, машин, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа – Материал сонгох, ашиглах – Оёдлын үндэс – Эсгүүрт …

  • 5 April

    Баяртай эх орон минь, нулимсаа арчаад буцаад явъя даа…

    Хоолой зангиран, цээж хөндүүрлэж, нулимс юу юугүй урсчих гээд бүртийтэл хараад үлдэж байгаа аав ээжийнхээ санааг зовоочих вий гэсэн дээ нулимсаа нуун яаран онгоц руугаа алхлаа. Онгоцондоо суугаад эргэн тойрноо харахад хайртай аав ээжийгээ, хань үр хүүхдээ орхиод над шиг л ажиллахаар явж байгаа залуус харагдана. Бид яагаад эх орондоо элэг бүтэн гэр бүлтэйгээ байж хүн шиг ажиллаж амьдарч болохгүй …

  • 5 April

    ​Х.Мандахцэцэг: БНСУ руу визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна

    Өчигдөр Гадаад харилцааны яамнаас “Мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурал зарлаж ГССХГ-ын захирал, хэвлэлийн төлөөлөгч Х.Мандахцэцэг цаг үеийн асуудлаар болон хийж хэрэгжүүлсэн онцлох ажлын талаар мэдээлэл өглөө. Монгол Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны 8 дугаар хуралдааныг гуравдугаар сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд хуралдаанаар хоёр талын харилцааны асуудлууд, цаашдын хамтын ажиллагааны төлөв байдал чиглэлийн талаар санал солилцжээ. Тухайлбал, Монголын үндэсний …

  • 1 April

    Сониуч заантай тулгарсан нь

    Өнгөрсөн мягмар гаригт Шри-Ланк улсын Яала үндэсний паркт Сафари элсэн цөлөөр явдаг Jeep машинтай хэсэг хүн нэгэн заанд хөөгдөж буй агшныг байгалийн гэрэл зурагчин камерын дурандаа буулгажээ. Машины араас хөөсөн заан зөвхөн хоол хайн хошуугаа цонхоор нь оруулсан аж. Энэ үеэр хурдаа авсан жолооч зорчигчдынхоо хамт машинтайгаа хажуу тийшээ унах шахсан. Эцэст нь эдгээр хүн сониуч заанаас “мултарч” чадсан байна. …

March, 2018

  • 26 March

    “Mars”, “Snickers” шоколадыг 55 оронд хоригложээ

    “Snickers” шоколадыг аюултай хүнс гэж үзэн Европ болон гадаадын өөр хэд хэдэн оронд идэхийг хоригложээ. Америкийн томоохон шоколадны үйлдвэрлэл “Mars”, “Snickers”-ний Герман дахь салбарын шоколаднаас хуванцрын хэлтэрхий гарч ирсний учир хэдэн сая ширхгийг худалдаалахыг хориглосон байна. Тодруулбал Германы хэрэглэгчийн худалдаж авсан “Snickers”-ний дотроос улаан хуванцрын хэлтэрхий гарч иржээ. Үүнийг гаднах хайрцагных нь хэсэг гэж үзсэн. Германы салбар аюулгүй байдлын үүднээс тухайлсан …

  • 25 March

    “Урлагтай амьдаръя” уриатай үзэсгэлэн болж байна

    Монголын соёл урлагийг дэмжих чиглэлд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн ХААН Банкны ХААН Галерейд ээлжит шинэ үзэсгэлэн нээгдлээ. Уран зураг, баримал, керамик, гар урлал, дизайн, видео арт, өрөг урлагийн төрлүүдийг нэгтгэсэн 14 уран бүтээлчийн хамтарсан “INTERIOR ACCESSORIES – 2018” үзэсгэлэн ХААН Галейрейд тавигдаж эхэлсэн байна. Орчин цагийн шилдэг уран бүтээлчид болох Д.Батхолбоо, Э.Билигт, Ц.Баттулга, Д.Бадам, С.Ганзүг, С.Дагвадорж, С.Ичинхорлоо, Б.Мөнхцэцэг, Б.Насанцэнгэл, …

  • 19 March

    “Жендерийн мэдрэмжтэй сэтгүүл зүйд миний оролцоо” шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа

    Жендерийн талаарх олон нийтийн хэвшмэл ойлголтыг халж, жендерийн тэгш байдлын мэдлэг, хандлагыг дээшлүүлэх зорилгоор “ЖЕНДЕРИЙН МЭДРЭМЖТЭЙ СЭТГҮҮЛ ЗҮЙД МИНИЙ ОРОЛЦОО” шилдэг бүтээлийн уралдааныг зарлаж байна. Уралдаанд бүтээл ирүүлэхдээ: Алхам 1: Сэтгүүлч та тухайн бүтээлийг нийтэлж, нэвтрүүлэх өдөр, цагийг зохион байгуулах комисст урьдчилан мэдэгдэж, уралдаанд оролцохоо 350002, 8898-8045 утсаар болон pim@pressinst.org.mn цахим шуудангаар мэдүүлэх Алхам 2: Бүтээлийг заасан хугацаанд дараах шаардлагын …

  • 11 March

    Буддын гүн ухааны хамгийн дээд буюу лхаарамба цолыг Д.Жавзандорж хэмээх Монгол лам хүртлээ

    Өнгөрөгч мягмар гаригт Буддын гүн ухааны хамгийн дээд буюу лхаарамба цолыг Д.Жавзандорж хэмээх Монгол лам хүртжээ. Энэхүү цолыг хүртэхийн тулд лам нар Энэтхэгийн Гэлүгбийн найман сургуульд Буддын гүн ухааны таван ботийг 16 жилийн хөтөлбөртэйгээр суралцаж лхаарамбын шалгалтад орох эрх авдаг аж. Үүний дараа жилд нэг удаа буюу нийт зургаан удаа буддын гүн ухаанаар шалгалт өгдөг байна. Эдгээр шалгалтыг амжилттай өгсөн …

  • 3 March

    Улаанбаатарт өдөрт 12 хэм хүйтэн байна

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудийн нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг, говь талын нутгаар хүчтэй салхитай байхыг анхааруулж байна. 2018 оны гуравдугаар сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 11-13 градус хүйтэн байна БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. …

February, 2018

  • 17 February

    Бурхан багшийн дүрүүд, Түүний бодь чанарууд

    1. Бурхан багш дараах таван бодь чанартай учир түүнийг бүгд хүндэлдэг. Үүнд: биеэ зөв авч явах чадвар, суут үзэл бодол, суут оюун ухаан, суут номлох чадвар, хүмүүсийг зөв замд оруулах суут чадвар багтана. Түүнээс гадна Бурхан багш дараах найман чадвартай. Үүнд: Нэгдүгээрт, Тэрбээр хүнд зол жаргал, сайн сайхныг авчирдаг. Хоёрдугаарт, Бурхан багшийн сургаал энэ ертөнцөд ашиг тус болдог. Гуравдугаарт, Тэрбээр …

  • 17 February

    Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ

    XVII жарны Тийн унжлагат хэмээх шороо нохой жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан  битүүний өдөр Монгол Бөхийн Өргөөнд эхэлсэн. Барилдаанд Улсын аварга Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат, Улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, Улсын гарьд Б.Гончигдамба, Улсын заан Б.Батмөнх, Н.Түвшинбаяр Улсын харцага Б.Бат-Өлзий, Т.Баасанхүү, О.Хангай тэргүүтэй шилдэг бөхчүүд зодоглосон билээ. “Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөх тэр жилийнхээ наадамд өнгөтэй …

  • 15 February

    Төрийн одон, медалийг гардуулан өглөө

    Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, төрийн одон медалиар шагнагдсан алдартан гавьяатнуудын шагнал одон тэмдэгийг НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …

  • 15 February

    Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээвэр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

    Нийслэлийн Засаг даргын А/112 дугаар захирамжийн хүрээнд сар шинийн баярын өдрүүд буюу 2018 оны 02 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилээнд үндсэн 74, хот орчмын 13, шөнийн тээврийн 1, нийт 87 чиглэлд 694 их, дунд багтаамжийн автобус, троллейбус ажиллуулахаар төлөвлөөд байна. Сар шинийн баярын өдрүүдэд иргэдийн зорчих ачаалал нэмэгддэг хотын захын Шархад, Толгойт, Тахилт, Нарангийн гол, Нисэх, …

  • 11 February

    Өвлийн наадмын үеэр их хэмжээний цуйван хийжээ

    Өнгөрөгч амралтын өдрөөр нийслэл дэх Үндэсний Паркад жил бүр зохион байгуулдаг “Өвлийн наадам” фестиваль болж өнгөрсөн билээ. Арга хэмжээг нийслэлийн удирдлагууд Аялал жуулчлалын яамтай хамтран зохион байгуулсан. Фестивалиар дамжуулж өвлийн аялал жуулчлалыг сурталчилсан бөгөөд хүрэлцэн ирэгсэд дуу хөгжим сонсоод зогсохгүй шатар, сур харваа зэрэгт цэц ухаанаа сорих боломж бүрдсэн юм. Цаашлаад хүмүүс туршлагатай тогоочдын 3,5 метрийн диаметртэй хайруулын тавган дээр …