Хөвсгөл аймгийн “САРЛАГ НААДАМ”-2023 өнөөдөр хоёр дахь өдрөө Алаг-Эрдэнэ сумын Далан булгийн талд үргэлжилж байна. Наадмын хүрээнд “Сарлагийн сүүтэй үнээ” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулав. Тэмцээнд 14 саальчин бүсгүй оролцсоноос Тэргүүнд байранд хар сарлагаасаа нэг удаагийн саалтаар 3.4 л сүү саасан Хөвсгөл аймгийн Эрдмийн сумын саальчин Ф.Баасансүрэн, Дэд байранд эвэрт хараасаа 2.8л сүү саасан н.Мандахбаяр, цэнхэр сарлагаасаа 2.4л сүү саасан н. …
Tag Archives: НИЙГЭМ
July, 2023
-
21 July
Эмнэг сарлагийн нуруунд 38 сeкунд тогтсон Н.Мөнх-Эрдэнэ “Сарлаг булгиулах” тэмцээний тэргүүн байранд шалгарав
Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар, “Жинст Мөрөн” компани хамтран зохион байгуулж байгаа “Сарлагийн наадам-2023” хоёр дахь өдрөө тус сумын Далан булгийн хөндийд болж байна. Наадмын эхний өдөр 3000 гаруй дотоод, гадаадын аялагчид, малчид үзэж сонирхлоо. “САРЛАГ НААДАМ”-2023 арга хэмжээний эхний өдөр “Сарлаг бугуйлдах”, “Сарлаг булгиулах” тэмцээнийг зохион байгуулав. Эр зориг, тэвчээр, овсгоо самбаа, …
-
21 July
Эмээлтэд үйл ажиллагаа явуулж байсан “ҮҮЛЭНГӨҮ” ХХК-ийн шаардлага хангаагүй 15.3 тонн үхрийн махыг устгалаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.3. дахь, 3 дугаар хэсгийн 3.1, 5 дугаар хэсгийн 5.1, 5.2, 5.3 дах заалтад заасны дагуу “Үүлэнгөү” ХХК-ийн 2302000157 дугаартай хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, үйлдвэрлэлд хэрэглэж байсан махнаас дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулсан. Улсын мал …
-
21 July
“Сарлаг бугуйлдах” тэмцээнд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын малчин Б.Ган-Эрдэнэ түрүүлэв
Хөвсгөл аймгийн “САРЛАГ НААДАМ”-2023 өнөөдөр хоёр дахь өдрөө Алаг-Эрдэнэ сумын Далан булгийн талд үргэлжилж байна. Энэ жилийн сарлагийн наадмыг “Хөвсгөлд зочлох жил”-ийн хүрээнд Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Аймгийн ХХААГ, БОАЖГ, Соёл урлагийн газар, Мал эмнэлгийн газар, Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, “Жинст …
-
21 July
Бүтээн байгуулалт хийхдээ ногоон байгууламж сүйтгэхгүй байхыг анхаарууллаа
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дулааны шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажил зэрэг аливаа бүтээн байгуулалтыг хугацаанд нь дуусгахад анхаарахыг үүрэг болгов. Мөн ногоон байгууламж болон өмнө нь хийсэн ажлыг сүйтгэхгүй байх, бүтээн байгуулалтыг стандартын дагуу хийх зэрэгт шаардлага, хяналт тавихыг холбогдох албаныханд даалгалаа.
-
21 July
Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх замыг хааж, хучилт хийнэ
Чингисийн өргөн чөлөө буюу Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Тодруулбал, тус авто замд эвдрэл гэмтэл гарч, шинэчлэл хийх шаардлага үүссэн тул маргааш буюу долоодугаар сарын 22-ны 22:00 цагаас 24-ны 06:00 цаг хүртэл авто замын зорчих хэсгийг түр хааж, асфальт бетон хучилт хийнэ. Иймд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд …
-
20 July
Cоёлын дурсгалыг Турк улс руу гаргахгүй
“Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг Турк улс руу гаргаж, оронд нь бетон цутгамал хуулбар хөшөө тавих гэж байна гэх худал мэдээлэл сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд тархлаа. Зурагт харагдаж байгаа үл хөдлөх дурсгал нь Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн нутагт байрладаг Шивээт улааны хөшөөт цогцолбор дурсгал бөгөөд Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн …
-
20 July
Хөвсгөл аймагт “Сарлаг наадам-2023 ” эхэллээ
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг Далан булагт “САРЛАГ НААДАМ”-2023 арга хэмжээ өнөөдөр /2023.07.20/ эхэллээ. Тус наадмыг Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Аймгийн ХХААГ, БОАЖГ, Соёл урлагийн газар, Мал эмнэлгийн газар, Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, “Жинст Мөрөн” компани хамтран 5 …
-
20 July
Даншиг наадам наймдугаар сарын 5, 6-нд болно
НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам 2023” шашин соёлын наадмыг наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоон худагт зохион байгуулна. Даншиг нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой юм. Жил болгоны наймдугаар сарын эхний долоо хоногийн …
-
20 July
Д.Анхтуяа: Польш, ОХУ, Франц улсаас үржлийн 140 толгой адуу импортоор орж ирсэн
Монгол Улсад үржлийн мал, амьтан импортлоход тавигдах шаардлагын талаар ГЕГ-ын Хорио цээрийн хэлтсийн ГУБ Д.Анхтуяагаас тодрууллаа. Монгол Улсад үржлийн мал, амьтныг хэрхэн импортолдог вэ? Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад” байна” гэж заасан бөгөөд малын чанар үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор Малын генетик нөөцийн тухай хуулийн …
-
20 July
Хөвсгөлийн малчид, удирдлага эрдэмтэйгээ хамтран сарлагийн ашиг шимийг нэмэгдүүлэх арга замыг хэлэлцлээ
Хөвсгөл аймаг Сарлагийн наадмыг 5 дахь жилдээ Алаг-Эрдэнэ сумын 5-р багийн нутаг “Далан булагт”-т энэ сарын 20, 21-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. “Сарлаг наадам 2023” арга хэмжээний хүрээнд Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар, “Жинст Мөрөн” компани хамтран өчигдөр /2023.07.19/ “Хөгжлийн гарц” эрдэм шинжилгээний хурлыг Алаг-Эрдэнэ сумын соёлын төвд амжилттай зохион байгуулав. Эрдэм …
-
20 July
2023-2024 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2023-2024 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа. Албан даалгаврын хэрэгжилтийг “Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн хамт Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд даалгав. Мөн цаг агаарын аюултай үзэгдлийн үед хүн ам, …
-
20 July
Соёлын яам: Тухайн дуучны дууг караокед дуулах, олон нийтийн газарт тоглуулах зэргээс хамаарч, уран бүтээлч, дуучин тодорхой хувь авч орлогожих боломжийг бий болгоно
Өчигдрөөс эхлэн олон нийтийн цахим сүлжээгээр “Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх караокед нэр бүхий дууг дуулахыг хасах, хориглох тухай тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна” гэсэн утга бүхий мэдээлэл цацагдаад байна. Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор Соёлын яамнаас мэдэгдэл гаргажээ. Соёлын яам “Монгол Улсын Соёлын яамнаас “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийн төслийг боловсруулж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэхээр …
-
19 July
Ц.Цолмонбаатар: Могойд хатгуулсан тохиолдолд өөрт ойр эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй
Улаанбаатар хотын суурьшлын бүсэд могой орж ирэх нь олширчээ. Энэ талаар Нийслэлийн Байгаль орчны газрын Биологийн олон янз байдлыг хамгаалах хэлтсийн дарга Ц.Цолмонбаатараас тодрууллаа. -Он гарснаас хойш суурьшлын бүсэд ямар төрлийн, хэчнээн могой орж ирсэн бэ? -Нийслэлийн нутаг дэвсгэрт бамбай хоншоорт буюу хорт, мөн рашааны могой буюу хоргүй могой тархсан байдаг. Он гарснаас хойш зэрлэг амьтадтай холбоотой 24 удаагийн дуудлага …
-
19 July
Гавьяат тамирчин, хурандаа Б.Цэвээндаш 12 дахь өдрөө гүйж байна
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Үйлдвэр эрхэлсэн дарга, Монгол Улсын гавьяат тамирчин, хурандаа Б.Цэвээндаш Улаанбаатараас Хэнтий аймгийн Дадал сум хүртэл 608 километр замыг туулахаар 12 дахь өдрөө гүйж байна. Тэрбээр Хэнтий аймаг байгуулагдсаны 100 жилийн ой, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн …