Tag Archives: НИЙГЭМ

June, 2023

  • 20 June

    Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Баянхонгор аймаг “Шинэ суурьшлын бүс” байгуулж, гэр хорооллоо орон сууцжуулж байна

    Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах бодлого баримталж, аймгууд онцлог, боломждоо тулгуурласан нээлттэй хөтөлбөр гарган ажиллаж байна. 26778  өрх, 90 гаруй мянган хүн амтай Баянхонгор аймаг “Шинэ суурьшлын бүс” байгуулж, гэр хорооллоо орон сууцжуулж, ажлын байр бий болгох  зэрэг төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Баянхонгор суманд улсын төсвийн 25,7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр инженерийн …

  • 20 June

    У.Хүрэлсүх: Төр, засаг, ард түмэн онцгой байдлын алба хаагчдаараа үргэлж бахархдаг

     Онцгой байдлын алба байгуулагдсаны 19 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газрыг нэгтгэж Онцгой байдлын албыг байгуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын албаны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслолд оролцож, нийт бие бүрэлдэхүүнд болон тэдний гэр бүлд баяр хүргэж, …

  • 20 June

    Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагналыг ахмад Д.Одхүү хүртлээ

    Онцгой байдлын албаны 19 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Даланзадгад сум дахь Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн салааны захирагч, ахмад Д.Одхүү “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг хүртэж, 20 сая төгрөгөөр шагнагдлаа. Онцгой байдлын албаны анхны сайд эдүгээгийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн нэрэмжит тус шагналыг хоёрдахь жилдээ алба …

  • 20 June

    АТГ:Өнгөрсөн долоо хоногт 22 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 6 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 148 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 41 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 86 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 831 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 22 хэргийг …

  • 20 June

    Б.Ууганбаярт Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээлээ

    Онцгой байдлын байгууллагын 19 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллан, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй алба хаагчдыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР: Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, Бригадын генерал Батмөнхийн Ууганбаяр, ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР: Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр …

  • 20 June

    МАЛЧИД:Махыг биднээс маш хямдаар аваад зах дээр хэд нугалж өндөр үнээр зарж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 15 дахь “Өглөөний уулзалт”-аа Баянхонгор аймгийн малчдын төлөөлөлтэй хийж байна. Ерөнхий сайд малчдад улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, “Шинэ сэргэлтийн бодлого”, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хийгдэж буй ажлууд, Засгийн газрын үйл ажиллаагааны талаар танилцуулж мал аж ахуйн салбар, малчдын нийгмийн асуудлын талаар санал солилцож байна. Шаргалжуут 8-р багийн малчин Р. Жаргалсайхан: Мал мах, түүхий …

  • 19 June

    “Эрүүл Монгол хүн”: Өвөрхангай аймгийн Хужирт, Бат-Өлзий сумын иргэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ сарын 16-18-ний өдрүүдэд төрөлжсөн мэргэжлийн 50 гаруй эмч нар нэгдэж Өвөрхангай аймгийн Хужирт, Бат-Өлзий сумын иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийлээ. Урьдчилан сэргийлэх үзлэгээр эмэгтэйчүүд, хүүхэд, дотор, (Зүрх судас, дотоод шүүрлийн булчирхай), чих, хамар хоолой, мэдрэл, гэмтэл, лабораторийн онош зүй, дүрс оношилгоо, сэтгэц, амны …

  • 19 June

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2023 оны зургаадугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. …

  • 16 June

    Шөнийн автобус зургаан чиглэлд 22:00-02:00 цагийн хооронд үйлчилнэ

    Улаанбаатар хотын иргэдийн шөнийн цагаар зорчих эрэлтийг хангах, аюулгүй, найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор шөнийн тээврийн үйлчилгээг энэ сарын 15-наас эхлүүллээ. Нийтийн тээврийн дараах зургаан чиглэлд цахилгаан автобуснууд 22:00-02:00 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ. Тодруулбал, ШҮ:1 “5 шар-Сүхбаатарын талбай” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Ботаникийн эцэс” ШҮ:3 “Шархад-3, 4-р хороолол” ШҮ:4 “3, 4-р хороолол-Өнөр хороолол-ХМК” ШҮ:5 “Зунжин худалдааны төв-Ард кино театр” ШҮ:6 “МУБИС-Архивын ерөнхий …

  • 16 June

    Говь гурван сайхан уулын Их тахилгат хайрхны тэнгэрийг тайх ёслол болов

    Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уулын Зүүнсайхан ууланд орших Их тахилгат хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр болов. Тахилгын ёслолын өмнөх орой лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрд тахилгын ном хурав. Их тахилгат хайрхны тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан …

  • 16 June

    ОБЕГ:Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа

    Сэлэнгэ аймгийн Ерөө сум Бугант 3 дугаар баг “Гучин тавын ам” /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 115 км, Бугант багаас 40 км орчим, Мандал сумаас зүүн хойд зүгт 160 км орчим /-т ойн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 12-ны өдрийн 22:41 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба …

  • 16 June

    Баян-Өлгий аймагт хэт халалтын улмаас шар усны үер бууж, 8 гүүр эвдэрч сүйджээ

    Баян-Өлгий аймгийн хэмжээнд цаг агаарын хэт халалтын улмаас уулархаг бүсийн цас ихээр хайлж Ховд, Сагсай, Булган, Буянт, Турган, Чихэртэй, Ганц мод, Цагаан гол, Согоог, Хар бутны зэрэг голын усны түвшин эрс нэмэгдэж үерийн түвшингээс давж аюулын түвшинд хүрэх эрсдэл үүссэн. Тухайлбал Ховд голын усны түвшин нэмэгдсэнээс далангийн ус хальж 30 айл өрх усанд автсан бол Бугат сумын гуравдугаар багт аялал …

  • 16 June

    Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 2023 оны зургаадугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим …

  • 15 June

    Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадамд 280 гаруй уран бүтээлч оролцоно

    Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор зургаадугаар сарын 15-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Наадмын талаар зохион байгуулагчид мэдээлэл өглөө. Энэ удаагийн наадамд БНХАУ, ОХУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Энэтхэг, Япон, Иран, Тайланд, Польш зэрэг нийт 22 орноос биечлэн 160, цахимаар 120 буюу нийт 280 гаруй уран бүтээлч оролцохоор бүртгүүлжээ. Мөн …

  • 15 June

    Х.Хишигбадрах: Иргэдийн эрүүл агаарт гарах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор зуслангийн дөрвөн аманд орц, гарц гаргана

    Зуслангийн бүсэд иргэд дур мэдэн газраа нэмж хашаалснаас шалтгаалан эмнэлгийн тусламж авах, түймэр гарлаа гэхэд онцгой байдлын машин явах боломжгүй нөхцөлийг үүсгэжээ. Бүр зарим нь гэртээ орохын тулд хэдэн айлын хашаа дамнан алхах тохиолдол ч байдаг. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирдэг өргөдөл, хүсэлтийн 50 орчим хувь нь орц, гарц гаргах тухай байдаг байна. Иймээс тус албанаас зуслангийн бүсийн 26 …