Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хална. 2023 оны зургаадугаар сарын 09-ний 8 цагаас 20 цаг хүртэл: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салххи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур …
Tag Archives: НИЙГЭМ
June, 2023
-
8 June
Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо
Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг өнөөдөр 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгууллаа. Дуут дохио дуугарах үеэр иргэд мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу сургууль дадлагад идэвхтэй оролцсон юм. Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллагын бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн …
-
8 June
Б.Одонтунгалаг: Орон нутгийн иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэхэд тухайн аймаг бодлогоор дэмжих нь үр дүн авчирна
Монголбанк, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг түгээх хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсантай холбогдуулан Монголбанкы Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай ярилцав. Иргэд олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх ажилд орон нутгийг яагаад онцлох болсон бэ? Олон улсын жишгээр үндэсний стратегийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь тухайн орны санхүүгийн зах зээлийн хөгжлийн түвшин, …
-
8 June
Н.Учрал:Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын хөгжлийн хурдасгуурыг ашиглахгүйгээр аль ч салбарыг бүтээмжтэй, үр ашигтайгаар хөгжүүлэх боломжгүй
Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын “ICT Expo-2023” энэ жил “Mindgolia” буюу “Мэдлэгт суурилсан эдийн засаг” уриан дор зургаадугаар сарын 9-11-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Энэ үеэр Монгол Улс дахь цахим шилжилтийн ололт амжилт, ахиц дэвшлийг сурталчлан таниулж, бататгах юм. Мөн жил бүр “ICT Еxpo” арга хэмжээний хүрээнд “ICT Forum” зохион байгуулж, харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйн …
-
8 June
Зарлан мэдээллийн дохиогоор нүүн шилжих дадлага сургуулийг 16:00 цагт зохион байгуулна
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, НЗДТГ хамтран Стратегийн команд штабын сургуулийг анх удаа зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулна. Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог гурван удаа дамжуулснаар …
-
8 June
Цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх Ажлын хэсэг байгуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla”компани, сансар судлалын “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, сошиал платформын “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай хийсэн уулзалтын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Сансар судлалын “SpaceX” компанийн бүтээсэн “Starlink” хиймэл дагуулууд дэлхийн өнцөг бүрд өндөр хурдны интернэт хүргэх зорилготой. Монгол Улсын интернэтийн хэрэглээ бага газруудад өөрсдийн сүлжээг нэвтрүүлэх бүрэн боломжтой бөгөөд туршилтын станцуудаа …
-
8 June
Авто зам засвар арчлалтын төрийн өмчит компаниудыг нэгтгэж, 34 хүртэлх хувийг биржээр олон нийтэд нээлттэй арилжина
“Шинэ сэргэлтийн бодлого”-д заасан төрийн өмчит компаниудын үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчийн бодлого, шинэчлэлтийг үе шаттайгаар хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд төрийн өмчит авто зам засвар арчлалтын компанийн бүтцийг оновчтой болгох, засаглал, үр ашгийг сайжруулах, олон нийтийн шууд хяналтад оруулах зорилгоор төрийн өмчит авто зам засвар арчлалтын 20 …
-
8 June
Газар хөдлөлтийн үеийн стратегийн дадлага сургуулийг анх удаа зохион байгуулж байна
“Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургууль өчигдөр эхэллээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран анх удаагаа зохион байгуулж байгаа тус дадлага сургуульд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцож, сургуулийн үйл ажиллагаатай …
-
8 June
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хална. 2023 оны зургаадугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар 12-14 метр хүрч ширүүснэ. …
-
7 June
Кино урлагийн зөвлөл: Кино урлагийг дэмжих сангаас өнгөрсөн онд 11 төсөлд санхүүжилт олгосон
Өнөөдөр Соёлын яамны харьяа Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл нь Кино урлагийг дэмжих сангаас санхүүжүүлэх төслийн 2023 оны эхний сонгон шалгаруулалт зарласантай холбоотойгоор хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн бага хуралд Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал, Кино урлагийн зөвлөлийн гишүүн Н.Ганхуяг, Б.Түмэн-Өлзий, Б.Пүрэвдорж, Н.Уранчимэг болон Найруулагч Б.Гарамханд, Кино урлагийн зөвлөлийн ажлын албаны Олон улсын хамтын ажиллагааны газрын …
-
7 June
“ICT Expo 2023” зургаадугаар сарын 9-11-нд болно
Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын хамгийн том арга хэмжээ “ICT Expo 2023” энэ жил Үндэсний соёл амралтын хүрээлэнд зургаадугаар сарын 9-11-нд болно. Мөн энэ хүрээнд зургаадугаар сарын 8-нд тус салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйг хэлэлцэх, цаашид өсөн нэмэгдэх мэдээллийн технологийн салбарын ач холбогдол, бусад салбартай уялдаа холбоог хангах бодлогын илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөх форум болох юм. Арга хэмжээг Цахим хөгжил, харилцаа холбооны …
-
7 June
“Бэлтэс мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хийсэн. Урьдчилсан хэлэлцүүлгийг Дархан-Уул …
-
7 June
Х.Болормаа:Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилгыг энэ онд ашиглалтад оруулна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хийж байгаа ажлууд болон цаг үеийн нөхцөл байдлын талаар тус дүүргийн Засаг дарга Х.Болормаа мэдээлэл өгөв. Сүхбаатар дүүрэг 1965 онд байгуулагдсан, 20.8 мянган га газар нутаг, 145 мянга орчим хүн ам, 39 мянга гаруй өрх бүхий 20 хороотой. Төрийн болон төрийн бус өмчийн 49 сургууль, 64 цэцэрлэгтэй. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар …
-
7 June
111 байршилд зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгана
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж, ашиглаж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх ажлын талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг мэдээлэл өгөв. Тэрбээр “Хашаа” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 111 байршилд 8771 метр хашааг буулгахаар төлөвлөсөн. Энэ дагуу 105 иргэн, хуулийн этгээдэд хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн. Ийнхүү 12 …
-
7 June
Д.Цэнд-Аюуш: Манай улсад шүд цоорлын эмгэг дэлхийн дунджаас хоёр дахин өндөр байна
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Цэнд-Аюуш нийслэлийн хэмжээнд амны хөндийн эрүүл мэндийг дээшлүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй “Шүд” хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв, найман дүүргийн эрүүл мэндийн төвийн шүдний кабинет, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзүүлж байгаа. Нийслэлийн хэмжээнд одоогоор 1339 эмч амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж …