2016 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас үйлдэгдсэн нийт 739 зам тээврийн осол бүртгэгдсэн. Зам тээврийн осол, хэргийн улмаас 98 хүний амь нас хохирч, 179 хүн хүнд, хөнгөн гэмтсэн бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 27978 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Тоон …
Tag Archives: нийгэм
December, 2016
-
13 December
Пиротехникийн хэрэгслийн аюулгүй байдлын хяналт шалгалт эхэллээ
Нийслэлийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламжийн галын аюулгүй байдал, үзвэр үйлчилгээ, томоохон худалдааны төвүүдэд пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулж байгаа байдалд хяналт шалгалтын ажлыг нийслэлийн Онцгой байдлын газраас 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрүүдэд зохион байгуулна. Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар батлагдсан …
-
13 December
“Алтан бөмбөг”-ийн эзэд тодорлоо
Монголын хөлбөмбөгийн шилдэгийн шилдэгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаа өчигдөр “Шангри-Ла Улаанбаатар” зочид буудалд боллоо. Хоёр дахь жилдээ зохиогдож буй “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаа зургаан номинацийн эзнийг тодруулсан байна. Номинаци бүр дээр хамгийн өндөр санал авсан шилдэг гурван оролцогч болон “Бэлгэдлийн 11” тоглогчийг тодруулжээ. Ёслолын үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд оролцож, шагнал гардуулав. 2016 оны …
-
12 December
Ногоон зээлийн сан байгуулахад хамтран ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан байгаль орчин, ногоон хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монголын банкны холбоотой хамтран ажиллах уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй нийслэлийн захиргааны байгууллагын удирдлагууд, Монголын Банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат болон удирдах зөвлөлийн гишүүд оролцов. Уулзалтын үеэр Монголын банкны …
-
12 December
Нийслэлийн засаг дарга албан даалгавар гаргалаа
Нийслэлийн бүх шатны байгууллагуудад сахилга, дэг журмыг сайжруулж, хууль ёс, дэг журам, аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Засаг дарга албан даалгавар гарсан байна. Уг албан даалгаврыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр өнөөдөр танилцууллаа. Хотын даргын албан даалгаварт нийслэлийн төсөвт байгууллагууд шинэ жилийн болон бусад баярын арга хэмжээг зохион байгуулахдаа төсвийн хөрөнгө зарцуулахгүй байх, Өвөлжилтийн явцад гарч болзошгүй бусад …
-
12 December
Эрүүл ажлын байртай шилдэг байгууллага шалгаруулна
Тасралтгүй нэмэгдэж буй халдварт бус өвчний нийтлэг эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, өвчлөл, түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрүүл ажлын байр“ удирдамжийг хэрэгжүүлэгч нийслэлийн шилдэг байгууллагыг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шалгаруулах гэж байна. Хамрах хүрээ: Нийслэлийн Засаг Даргын хэрэгжүүлэгч агентлагууд, 9 Дүүргийн Засаг даргын тамгын газар Материалд тавигдах шаардлага: Эрүүл ажлын байр удирдамжийн дагуу хийсэн …
-
12 December
Монгол Орны баруун бүсэд газрын доройтлыг бууруулна
БОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” МОН /16/301 төслийн нээлт 2016 оны 12-р сарын 9 ны өдөр боллоо.Төслийн хамтын ажиллагааны санамж бичигт БОАЖ-ын дэд сайд Ц. Батбаяр, Увс аймгийн засаг дарга Д.Батсайхан, Ховд аймгийн засаг дарга Д.Галсандондог нар гарын үсэг зурлаа. БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр …
-
12 December
ГХ-ны сайд Ц.Мөнх-оргил ЕАБХАБ-ын сайд нарын зөвлөлийн 23 дугаар уулзалтанд оролцов
ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 23 дугаар уулзалтанд оролцох үеэрээ Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Унгар, Швейцарь, Беларусь, Польш, Австри, Герман, Азербайжан, Казахстан, Гүржийн Гадаад хэргийн сайд нартай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлаар тохиролцов. Унгарын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Биокомбинат ТӨҮГ-ыг шинэчлэх төслийг ирэх 2017 оны 1 дүгээр сард Улаанбаатар хотноо хэрэгжүүлж эхлэх нээлтийн ажиллагаанд Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто-г …
-
12 December
Баруун гар тийш байнга эргэх уулзвар 11-ээр нэмэгдлээ
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор өнгөрөгч аравдугаар сарын 10-ны өдрөөс нийслэлийн дөрвөн уулзварт гэрлэн дохио хамаарахгүйгээр баруун гар тийш байнга эргэдэг болгосон. Баруун дөрвөн зам, зүүн дөрвөн зам, Гэсэр сүмийн уулзвар, Саппорогийн уулзварт хоёр сар гаруйн хугацаанд туршилтаар явуулсан байна. Туршилтын хугацаанд дээрх уулзваруудын ачаалал буурч, нэвтрэх чадвар нэмэгдсэн тул дахин 11 уулзварыг баруун гар тийш байнга эргэдэг болгож байгаа …
-
12 December
Хараа хяналтгүй хүүхдүүдийг хамгаалах арга хэмжээ зохион байгууллаа
Нийслэлийн хэмжээнд хараа хяналтгүй хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж, тэдний эрүүл мэнд, ариун цэвэр, хоол хүнс, хүмүүжил төлөвшлийн асуудал хүндрээд байгаа юм. Тиймээс хүйтний улиралд хараа хяналтгүй хүүхдүүдийг осгох, гэмт хэрэгт холбогдох эрсдлээс сэргийлж, хамгаалах зорилгоор Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан билээ. Хараа хяналтгүй хүүдүүдийн талаар авах арга хэмжээний тухай уг захирамжийн дагуу энэ сарын 8, 9-ний өдрүүдэд нийслэлийн нутаг …
-
12 December
БНХАУ Монголын талаархи байр сууриа өөрчилж хэлэлцээрт гарын үсэг зуржээ
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын бага хуралд оролцож байна. Тус хурал нь Москва хотноо энэ сарын 5-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр өндөрлөж байгаа юм. Энэхүү бага хурлын үеэр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулах Азийн авто замын сүлжээгээр авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа.Далай ламын Монгол Улсад хийсэн айлчлалтай …
-
12 December
Автомашины татвараа энэ сарын 25-наас өмнө төлөхийг анхаарууллаа
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгжийг энэ сарын 25-ны дотор албан татвараа төлөхийг нийслэлийн Татварын газраас сануулж байна. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд хувь хүн нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа буюу тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлөх учиртай. …
-
12 December
Ази, Европыг холбосон хамгийн дөт замналыг албан ёсоор нээлээ
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын бага хурал Москва хотноо энэ сарын 5-9-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэхүү бага хурлын үеэр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулах “Азийн авто замын сүлжээгээр автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурах томоохон арга хэмжээ зохион байгуулагдлаа. Ёслолын үеэр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын нийт төлөөлөгчдөд …
-
12 December
Цагаан сарыг аль болох “орой” тэмдэглье
Цагаан сарыг тэмдэглэж ирсэн нь онд мэнд тарган тавтай орлоо хэмээсэн уламжлал. Гэтэл сүүлийн үед хэд шашинжуулаад байх аястай болж. Шинийн нэгний өглөө мөрөө гаргахдаа хэлэх тарни зэрэг нь хүртэл жилээс жилд өөрчлөгдөөд байх шиг. Харин энэ жил 2017 оны 01 сарын 29-нд гэж зарим зурхайчид нь маргаж байхад Гандантэгчинлэн хийдийн удирдлагуудын тооцоолсноор 02 сарын 27-нд шинэлэх учиртай гэж “зөрөх”. …
-
12 December
Өнөөдөр Бүх нийтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдахыг дэмжих өдөр
Дэлхийн Эрүүл мэндийг байгууллагаас санаачлан 2014 оноос эхлэн дэлхийн 117 орны 739 байгууллага энэхүү өдрийг тэмдэглэж байна. Тус өдрийн зорилго нь хэрэгцээт эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ чанартай, санхүүгийн хүндрэл дарамтгүйгээр хүртэх боломжийг бүх хүнд тэгш олгохыг дэлхий нийтээрээ анхаарч, эрүүл мэндийн салбарынхаа хөгжлийн алсан харааг энэ чиглэлд тодорхойлох юм. Дэлхий дээр 1 тэрбум орчим хүн эрүүл мэндийн хэрэгцээт тусламж үйлчилгээгээ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл