Tag Archives: нийгэм

January, 2017

  • 12 January

    “Монгол наадам цогцолбор” ЮНЕСКО-той хамтран ажиллана

    Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. ЮНЕСКО-д бүртгэлтэй Монгол Улсын соёлын өвүүдийг “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын үйл ажиллагаагаар дамжуулан сурталчлах, мэдээллийн баазыг өргөжүүлэх, ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх сургалт, семинар зохион байгуулах зэрэгт энэхүү санамж бичгийн зорилго оршиж байгаа аж. “Монгол наадам бол олон зуун жилийн түүхтэй. Монгол …

  • 12 January

    Анх удаа зүрхний хэм алдагдлын эмчилгээг шинээр нэвтрүүллээ

    2016 онд УГТЭ-т ЭМЯ-ны төсвийн хөрөнгө оруулалтаар зүрхний электрофизиологийн оношилгоо, эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийг суурилуулснаар Монгол улсын эрүүл мэндийн салбарт анх удаа зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээг шинээр нэвтрүүлээд байна. Уг эмчилгээ нь дэлхийн аль ч өндөр хөгжилтэй оронд нарийн мэргэшсэн ур чадвар шаардсан өртөг, зардал өндөртэй эмчилгээний тоонд ордог бөгөөд эмчилгээний зардал нь Азийн орнуудад 8,000-30,000 ам доллар, …

  • 12 January

    НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан эхэллээ

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, Нийслэлийн өмчит хувьцаат компани болон өмчийн оролцоотой компаниудын ТУЗ-ийн гишүүдийг томилох тухай, Нийслэл, дүүргийн өмчийн эд хөрөнгийн үзлэг тооллогын мөрөөр авах арга хэмжээний тухай, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах …

  • 12 January

    Манай Улсад ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжин халдварласан тохиолдол бүртгэгдээгүй байна

    Эцэг эхээс хүүхдэд ХДХВ-ийн халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээний талаар зөшилцөх уулзалт боллоо. Уулзалтын гол зорилго нь ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх арга хэмжээг нэгдсэн нэг удирдлага, зохион байгуулалттайгаар хангаж,  бүх эрүүл мэндийн байгууллагын түвшинд ХДХВ-ийн халдвартай үйлчлүүлэгчдийг оношооор нь ялгаварлан гадуурхалгүйгээр, тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэхэд чиглэгдсэн юм. Энэ удаагийн уулзалтаар: –       Эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээний …

  • 12 January

    Баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг “хязгаарлана”

    Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийв. Манай улс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна гэсэн хуультай. Энэ нь жолооны хүрд зүүн талдаа байхаар тооцож хууль, дүрэм, журам, стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын бусад үзүүлэлтийг тогтооно гэсэн үг юм. Гэвч импортоор оруулж ирэх автомашины …

  • 12 January

    Галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ

    Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбоотойгоор цахилгааны хэрэглээ нэмэгдэх болсон байна. Тиймээс галын аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газраас “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай хамтран 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд нийслэлийн гэр хороололд галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээ …

  • 12 January

    15 сумын Эрүүл мэндийн төвд автомашин олгохоор боллоо

    Өвөлжилт хүндэрч байгаа зарим аймаг, суманд улсын нөөцөөс 2410 тонн өвсийг үнэгүй, 1700 тонн тэжээлийн үнийг  50 хувь хямдруулан олгохоор боллоо.  Мөн орон нутгийн иргэд, малчдад эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор нэр бүхий 15 сумын Эрүүл мэндийн төвд УАЗ маркын машин олгохоор Засгийн газрын тогтоол баталлаа.

  • 12 January

    Баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг хязгаарлах санал боловсруулна

     Засгийн газрын ээлжит хуралдаанаар баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийв. Манай улс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна гэсэн хуультай. Энэ нь жолооны хүрд зүүн талдаа байхаар тооцож хууль, дүрэм, журам, стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын бусад үзүүлэлтийг тогтооно гэсэн үг юм. Гэвч импортоор …

  • 12 January

    “Эрдэнэт-Овоот” чиглэлийн төмөр замын шугамын чигийг тогтоов

      “Орхон аймгийн Эрдэнэт хотоос Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Овоотын уурхай хүртэл барьж байгуулах төмөр замын шугамын чиг”-ийг баталлаа.   Төмөр замын суурь бүтцийн техник, эдийн засгийн үндэслэл, инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах, батлагдсан чигийн координатыг Үндэсний орон зайн мэдээллийн санд бүртгэхийг холбогдох сайд, агентлагийн даргад даалгав.   Эрдэнэт-Овоотын төмөр зам ашиглалтад орсноор Хөвсгөл, Булган, Орхон аймгийн ашигт …

  • 11 January

    СХД-т нийтийн тээврийн шинэ чиглэл нээгдлээ

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд нийтийн тээврийн шинэ чиглэл нээгдлээ. Тус хорооны “Алтан-Овоо”-ны хэсэгт оршин суудаг иргэдийн хүсэлтээр Нийслэлийн тээврийн газраас Ч26 чиглэлийн маршрутыг гаргажээ. Өнөөдрөөс “Алтан овоо – Саппоро – 10 дугаар хороолол” чиглэлд нийтийн тээврийн дунд оврын 9 автобус үйлчилгээнд гарч байна. НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн санаачлагаар Сонгинохайрхан дүүргийн нийтийн тээврийн үйлчилгээ хүрдэггүй зарим газруудад ийнхүү эхнээс нь …

  • 11 January

    Албадан эрүүлжүүлэх байрны үйл ажиллагааг шилжүүлэх эсэхийг шийдвэрлэнэ

    “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Хууль зүйн байнгын хорооны  хурлаар оруулж, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.           Энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсанаар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх үйл ажиллагаа эмнэлгийн байгууллагаас цагдаагийн байгууллагад шилжиж, нийгмийн хэв журмыг сахиулах хуулийн зорилт бодит утгаар хэрэгжин, эрүүл мэндийн байгууллагын зохиомол ачаалал буурч, тусламж …

  • 11 January

    900 гаруй бөхөнгийн сэг зэмийг устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд байна

    Ховд, Говь-Алтай аймгийн зарим сумдад бөхөн олноор хорогдсон тухай мэдээллээр Ховд аймгийн мал эмнэлэгийн газар хорогдсон бөхөнгөөс дээж авч шинжлүүлэхэд “Бог малын мялзан” өвчин болох нь тогтоогдсон билээ. Тиймээс холбогдох хууль журмын дагуу төв, орон нутгийн мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн хоёр ажлын хэсэг Ховд, Говь-Алтай аймгуудад ажиллаж, үхсэн бөхөнгийн сэг зэмийг устгах, ариутгаж, халдваргүйжүүлэх арга хэмжээг авч, судалгаа шинжилгээ хийн …

  • 11 January

    МУ-ын үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөр

    Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой  нэгдүгээр сарын 13-нд тохионо. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 оны сүүлчээр хэвлэлд нийтлэн Монголын нийт ард түмнээр хоёр удаа, 18 аймгийг таван бүс болгон бүсчилсэн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлснээс гадна Улсын Бага Хурлаар 4 удаа хэлэлцсэн түүхтэй. Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 430 депутат хоёр …

  • 11 January

    Төвийн зургаан дүүргийн иргэдийн дуудлагыг 103 дугаарт хүлээн авч байна

    Нийслэлийн Түргэн тусламжийн төв өнөөдрөөс эхлэн Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн иргэдээс ирсэн дуудлагыг 103 утсандаа шууд хүлээн авч байна. Энэ талаар нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дэд захирал С.Ариунболд “Төвийн 6 дүүргийн хүүхэд болон насанд хүрэгчдийн дуудлагыг 24 цагийн турш 103 дугаарт үнэ төлбөргүй хүлээн авснаар иргэд эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй, түргэн шуурхай хүлээн авах боломж бүрдлээ. Зөвхөн түргэн тусламжийн дуудлагыг …

  • 11 January

    Тав хүртэлх насны хүүхдэд томуу, томуу төст өвчний үед эрүүл мэндийн даатгалаар 100 хувь хөнгөлөлттэй олгож буй эмийн жагсаалт

    Тав хүртэлх насны хүүхдэд томуу, томуу төст өвчний үед хөнгөлөлттэй олгох доорх нэрийн эмийг харьяа өрх, сум, тосгон, багийн эмчийн бичсэн жорын дагуу, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр эм олгох зөвшөөрөлтэй эмийн сангаас авна.            Уг эмийн хөнгөлөлтөд 5 хүртэлх нас хүүхдүүд хамрагдана.            Өвдсөн хүүхэд бүрт антибиотикийг хэрэглэхгүй, зөвхөн шаардлагатай тохиолдолд эмчийн заалтын дагуу жороор олгоно.            Иргэн Та, …