Tag Archives: нийгэм

January, 2017

  • 13 January

    Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо

    Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан  архивын баримтын үзэсгэлэнгийн нээлтийн ёслол өнөөдөр /2017.01.13/ Төрийн ордон дахь Төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд боллоо. Нээлтийн ёслолд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга асан Ж.Гомбожав, Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд, Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн …

  • 13 January

    Нийслэлийн удирдлагууд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

    Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Төр засгийн болон нийслэлийн удирдлагууд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Уг арга хэмжээнд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, НИТХ-ын дарга Ц.Сандуй болон Үндсэн хууль батлалцаж явсан Ардын Их хурлын депатууд, Бага хурлын гишүүд оролцсон. Одоогоос 25 жилийн тэртээ Улсын Бага хурлаас …

  • 13 January

    Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагналыг доктор, профессор Д.Баярсайхан хүртлээ

    Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол өнөөдөр /2017.01.13/ Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээний эхэнд Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох тухай Улсын Их Хурлын даргын захирамж, шагналын Өргөмжлөлийг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон уншиж сонордуулсан …

  • 13 January

    Нийслэлийн мэдээллийн технологийн газар, “Үндэсний дата төв” хамтран ажиллана

    Нийслэлийн мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, “Үндэсний дата төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал Б.Батжаргал нар хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Санамж бичгийн зорилго нь бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад орших аж. Талууд санамж бичгийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын өгөгдлийн санд шинжилгээ хийх, дата төвийн үндсэн үйлчилгээг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад …

  • 13 January

    БНСУ-ын Үндэсний ассемблейн гишүүнтэй уулзав

    Нийслэлийн Засаг даргын Гэр хорооллын хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, БНСУ-ын Үндэсний ассемблейн гишүүн Ким Дү Кваныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр явуулж буй хамтын ажиллагаа болон бусад чиглэлээр хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх талаар санал солилцсон юм. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү  “Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Төв аймагт 9 МВ-ын хүчин чадал бүхий …

  • 13 January

    Тархи судасны мэс заслыг монголдоо хийж байна

    Манай улсын эрүүл мэндийн салбарт сүүлийн жилүүдэд хийгдээд байгаа технологийн шинэчлэлийн хүрээнд, Мянганы Сорилын Сангийн санхүүжилтээр УГТЭ хамгийн сүүлийн үеийн тархи, зүрхний судсан дотуурх оношилгоо эмчилгээний ангиографийн аппарат суурилуулагдсан бөгөөд дээрх аппарат тоног төхөөрөмжийн тусламжтайгаар тархи, зүрхний судсан дотуурх мэс заслын технологийг  мэргэжилтнүүд цаг алдалгүй эх орондоо нутагшуулж чадлаа. Дээрх судсан дотуурх мэс засал нь гуяны арьсан дээр 0.5 мм …

  • 13 January

    103 шугамаар дамжуулан өдөрт 770 хүүхэд үйлчилжээ

    БГД, ЧД, СБД-ийн Эрүүл мэндийн төвийн харьяанд байсан хүүхдийн түргэн тусламжийн дуудлагыг өчигдрөөс эхлэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн бүтцэд шилжүүлж, 103 шугамаар үнэ төлбөргүй авдаг боллоо. Ингэснээр иргэдэд, ялангуяа хүүхдэд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэх юм. Тус шугамаар дамжуулан Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс эхний өдөр 598 хүүхдэд утсаар зөвлөгөө өгч, 172 хүүхдэд дуудлагаар үйлчилж, 12 хүүхдийг эмнэлэгт хүргэн …

  • 13 January

    Баянзүрх дүүрэгт цэргийн үүрэгтний бүртгэл 44,5 хувьтай байна

    Цэргийн албаны тухай хууль шинэчлэгдэн гарсантай холбогдуулан Нийслэлийн хэмжээнд энэ сарын -4нөөс  20ны өдрүүдэд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу дүүрэгт цэргийн тоо бүртгэлийн салбар ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөөний дагуу ажлууд явагдаж байна. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн хэмжээнд цэргийн үүрэгтний бүртгэл 44,5 хувьтай байна. Бүртгэлийг хороодын байранд ажлын өдрүүдэд 8.30-19.00 цагт, амралтын …

  • 13 January

    Ханиад томууны тархалт тодорхой хувиар буурч байгаа ч хүндрэл хэвээр байна

      Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудтай уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо. Энэ хүрээнд томуу, томуу төст өвчний хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж, цаашид хийх ажлынхаа үүрэг чиглэлийг эмнэлгийн удирдлагуудад өгсөн юм. Шуурхай хурлаар томуу томуу төст өвчний өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, ялангуяа хүүхдийн эргэлт үзлэг, резидент …

  • 13 January

    Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой өнөөдөр тохиож байна

    Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 оны сүүлчээр хэвлэлд нийтлэн Монголын нийт ард түмнээр хоёр удаа, 18 аймгийг таван бүс болгон бүсчилсэн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлснээс гадна Улсын Бага Хурлаар 4 удаа хэлэлцсэн түүхтэй. Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 430 депутат хоёр …

  • 12 January

    Утааны эсрэг аав ээжүүд энэ сарын 28-нд дахин жагсана

    2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр “Утааны эсрэг ээж, аавууд” нэгдэн Сүхбаатарын талбайд жагссан билээ. Тэгвэл “Утааны эсрэг ээж аавууд”-ын холбоо дахин нэгдэж “Боож Үхлээ” эсэргүүцлийн жагсаалыг энэ сарын 28-ны Бямба гарагт Сүхбаатарын талбайд 12:00 цагаас хоёр дахь удаагаа жагсаалаа зохион байгуулахаар болжээ. Г.Нараа

  • 12 January

    ХХААХҮ-ийн салбарын удирдах ажилтнуудад хариуцлагатай, хяналттай ажиллахыг үүрэгдлээ

    Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр /2017.01.12/ тус яамны хурлын танхимд эхэллээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэ удаагийн зөвлөгөөнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, дэд сайд Ж.Сауле, Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, ХХААХҮЯ, харьяа газар, хэлтсийн дарга нар болон 21 аймгийн ХХААГ-ын дарга, албатын дарга нар оролцлоо. Зөвлөгөөнийг нээж ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн үг хэллээ. Тэрбээр …

  • 12 January

    Нийслэлийн гэр хороололд галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна

    Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбоотойгоор цахилгааны хэрэглээ нэмэгдэх болсон байна. Тиймээс галын аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газраас “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай хамтран 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд нийслэлийн гэр хороололд галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээ …

  • 12 January

    НҮБ-ын Хүн амын сан өвөлжилт хүндэрсэн аймгийн охид, эмэгтэйчүүдэд тусламж илгээлээ

    Өнөөдрийн байдлаар 17 аймгийн 127 сум, Улаанбаатар хотын хоёр дүүрэгт өвөлжилтийн нөхцөл байдал хүндрээд байна. Тиймээс НҮБ-ын Хүн амын сангаас 160,000,000 төгрөгийн өртөг бүхий 2,465 ширхэг ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг бэлтгэн, өвөлжилт хүндэрсэн нутгийн охид, эмэгтэйчүүдэд хүргүүлэхээр болж, багцыг түгээх тээврийн зардлын хамт өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө. Тусламжийн багцыг ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал тэргүүтэй албаны …

  • 12 January

    Яармагийн гүүрнээс Нисэхийн аюулгүйн тойрог хүртэлх замын явган хүний 7км замын цасыг цэвэрлэлээ

    Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2016 оны 11 сарын 29-ний өдрийн А/154 дүгээр тушаалаар “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь Наадамчдын зам буюу Яармагийн гүүрнээс Нисэхийн аюулгүйн тойрог хүртэлх 6.6км замын цас мөсний цэвэрлэгээг хариуцан ажиллаж байгаа билээ. Уг ажлын хүрээнд 2017 оны 01 сарын 11-ний өдөр 3 техник, 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр 3км явган хүний замыг цасыг шүүрдэж, 4км явган …