Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 12 сарын 01 буюу ХДХВ/ДОХ-ын эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулж, маргааш өдөрлөг зохион байгууллахаар боллоо. Тус өдөрлөгөөр ХДХВ/ДОХ/БЗДХ –аас сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор иргэд, албан байгууллагын ажилчдад мэдлэг, мэдээлэл олгож, үзлэг, шинжилгээ хийнэ. Энэ жил “ХДХВ-ын сэргийлэлт та бидний гарт” уриан дор ДОХ-ын эсрэг өдрийг тэмдэглэх аж. Түүнчлэн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн байгууллагуудтай …
Tag Archives: нийгэм
November, 2016
-
30 November
725 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
Авлигатай тэмцэх газар 2016 оны 11 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 386 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 725 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна. Өнгөрсөн долоо хоногт 230 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 216 нь зөрчилгүй байсан бол 7-г нь буцааж, 7-г нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 495 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж …
-
30 November
Шувууны томуугийн хамтарсан төслийн нээлт боллоо
Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ) нь гишүүн орнуудын мал эмнэлгийн лабораторийг хамтарсан төсөл хэрэгжүүлэх байдлаар бэхжүүлэх, мэргэжилтнийг сургаж бэлтгэх, цаашид бүс нутгийн хэмжээнд мал амьтны өвчнийг эрт илрүүлэх, оношлох лабораторийн чадавхыг бий болгоход ихээхэн анхаарч байна. Энэхүү ажлын хүрээнд Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори нь шүлхий өвчний хамтарсан анхны төслийг Япон улсын Малын эрүүл мэндийн үндэсний …
-
30 November
Мэргэжлийн үнэмлэх олгох шалгалтыг ОУ-ын байгууллага авдаг боллоо
Нисгэгч, Нислэгийн хөдөлгөөний удирдагч, инженер, техникийн ажилтнуудад мэргэжлийн үнэмлэх олгоход авдаг шалгалтын систем шинэчилэгджээ. Энэ талаар Иргэний нисэхийн ерөнхий газар/ИНЕГ/-ын Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны Үнэмлэх гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн дарга Ч.Батсайхантай ярилцлаа. – Шалгалтын шинэ системээ танилцуулаач. Өмнө нь шалгалтыг яаж авдаг байв. Одоо яаж өөрчлөгдсөн бэ? – Мэргэжлийн үнэмлэх авахаар хүсэлт гаргагчаас Иргэний нисэхийн дүрмийн /ИНД/ 61, 65, 66-д …
-
30 November
Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүдтэй уулзалт хийлээ
Нийслэлийн хөгжлийг дэмжиж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор байгуулагдсан “Улаанбаатар хотын худалдааны танхим” өнөөдөр нийт гишүүдийн уулзалтаа хийлээ. Тус танхим нь 2015 оны 3 дугаар сард нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн санаачлагаар байгуулагджээ. Гишүүн байгууллагуудын уулзалтын энэ удаагийн зочноор НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар …
-
30 November
Хилийн цагдаагаар хил хамгаалалтыг зохион байгуулна гэдэг бол ташаа мэдээлэл үү
Өнгөрөгч долоо хоногт Хилийн тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Хууль зүй, Дотоод хэргийн яам энэ хуулийн төслөө татаж авахгүй бол Засгийн газартай хариуцлага тооцох асуудлыг санаачлаад явна” гэдгээ илэрхийлэв. Түүний ийнхүү бухимдах болсон нь хилийн тухай хуульд оруулж буй өөрчлөлтүүдтэй холбоотой юм. Учир нь хилийн цэргийг хилийн цагдаа болгох тухай саналыг Байнгын хорооны …
-
30 November
Үндэсний үйлдвэрлэгч компани хот тохижилтынхонд бүтээгдэхүүнээ бэлэглэлээ
Олон удаагийн давтамжаар орсон их цасыг цэвэрлэх ажиллагаанд “Хот тохижилтын газар” ОНӨААТҮ Газрынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ цаг наргүй ажилласаар байгаа билээ. Иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, албан байгууллага, сайн дурынхан ч уг ажилд идэвхи санаачлагатай оролцож, тус тусын хувь нэмрээ оруулсаар байна. Тухайлбал Үслэг эдлэлийн үндэсний үйлдвэрлэгч “Мастер додо” компанийн хамт олон Нийгмийн хариуцлагын хүрээнд “Хот тохижилтын газар”-ын олон цагаар …
-
30 November
Нийслэлийн Засаг дарга талархал илэрхийллээ
Арваннэгдүгээр сарын дундуур нийслэлд их хэмжээний цас орсны улмаас хальтиргаа гулгаа ихээр үүссэн. Байгалийн хүндрэлтэй нөхцөл байдалд дан ганц хот тохижилтийнхон ажиллаад хүч мөхстөж байсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад хандан хүндрэлтэй нөхцөл байдлаас хамтын хүчээр гарцгаая хэмээн урилга гаргасан билээ. Хотын даргын уриалгад ОБЕГ, НОБГ, Зэвсэгт хүчний 013, 014, 017, …
-
30 November
Гэрэлт зул өргөх нь буян уу, нүгэл үү
Манайхан “туйлшрах” дуртай ард түмэн гэнэтхэн л Гэрэлт зул өргөх ёслолд “автацгаасан”. Сүсэг бишрэлийн асуудал ч гэлээ, нөгөө утгаараа бизнес болтлоо хөгжсөн гэхэд нэг их хилсдэхгүй. 2500-3000 төгрөгийн үнэтэй гэрэлт зул нь 30-45 минут асаж хөөрч байгаад л эргээд унадаг “учиртай”. Харин Хятадад энэхүү гэрэлт зул нь 1,5 юань байдаг гэх. 500 төгрөгний үнэтэйгээр бөөндөж авч ирээд итгэл үнэмшил дээр …
-
30 November
Хордлогын голомтод ажилласан багт талархал илэрхийлээ
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Дорнод аймгийн хордлогын голомтод ажиллаж, голомтыг таслан зогсоох арга хэмжээг мэргэжил аргазүйн удирдлагаар ханган, олон хүний амь насыг аврах ажилд цаг наргүй зүтгэсэн эмч нартаа ЭМЯ-ны Удирдлагын зөвлөлийн өмнөөс талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ. ЭМЯ
-
29 November
“Хүн амын ахуйн үйлчилгээ-2020” нийслэлийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулагдлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах зорилгоор салбар бүрийн бодлогын уялдааг хангаж, үйл ажиллагааг нь боловсронгуй болгож үргэлжлүүлэх болон “Хүн амын ахуйн үйлчилгээ-2020” нийслэлийн дэд хөтөлбөрийг батлуулж хэрэгжүүлэх зорилт тусгагдсан. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд, нийслэлийн хүн амын эрэлт хэрэгцээ, орчин үеийн шаардлагад нийцсэн Ахуйн үйлчилгээний салбар /үсчин, гоо …
-
29 November
Дорнод аймагт ажилласан эмч нарын баг мэдээлэл хийлээ
Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Зөв боломж” ХХК-ийн ажилтнууд Үл мэдэгдэх шингэн зүйлийг архи гэж уусны улмаас хордон 23 хүн эмчлүүлж, ЭМЯ-наас мэргэжлийн эмч нарын баг томилон явуулсан талаар мэдээлсэн. Тэгвэл тус аймагт ажиллаад ирсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд өнөөдөр Эрүүл мэндийн яаманд нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ЭТГ-ын дарга …
-
29 November
Нийслэлийн Засаг дарга иргэдийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдийг хүлээн авч уулзсаар байгаа юм. Энэ удаагийн ээлжит уулзалтаа Дүнжингарав дахь нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хийлээ. Уулзалтанд нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн “Дестинейшнь Монголиа” компанийн захирал Ц.Отгонбат оролцлоо. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг шуурхай болгох, авто замын түгжрэлийг бууруулах талаар санал дэвшүүлж хамтран ажиллах санал тавьж байв. Тэрээр “Канад улсын хөрөнгө оруулалттай нийтийн …
-
29 November
ХХААХҮЯ-ны хамт олон сайн санааны аянд нэгдэж нэг өдрийнхөө цалинг хандивлалаа
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн санаачлагаар “Малчдад туслах сайн санааны аян”-ыг өрнүүлж байна. Монгол Улсын эдийн засгийн үндсэн суурь болсон мал аж ахуйн салбарт үүсэж болох эрсдэлээс урьтаж, байгаль, цаг уурын хүндрэлийг малчид даван туулахад туслах нь энэхүү аяны зорилго юм. Улс орон даяар өрнөж буй сайн санааны аяныг дэмжих хамт олон байгууллагын давлагаа үргэлжилсээр байна. Тодруулбал, “Малчдад туслах сайн санааны аян”-нд …
-
29 November
Улсын нөөцөөс аймгуудад түргэн тусламжийн автомашин олголоо
Орон нутагт өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаас аймгуудын нэгдсэн эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвүүдэд улсын нөөцөөс шуурхай албаны түргэн тусламжийн автомашин олгохоор шийдвэрлэсэн. Аймгуудын нэгдсэн эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвүүдэд шуурхай албаны түргэн тусламжийн автомашин гардуулах ажиллагаа өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт боллоо. Нийт 19 аймгийн 21 сумын эрүүл …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл