Tag Archives: нийгэм

March, 2024

  • 26 March

    Хүүхдээ асран хамгаалах үүргээс зайлсхийсэн иргэний хэргийг шүүхэд шилжүүлжээ

    Прокурорын байгууллага 2024 оны 3 дугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд 226 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 93, Өмчлөх эрхийн эсрэг 80, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 30, Хүрээлэн байгаа орчны эсрэг 13, Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Авлига, албан тушаалын 8, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг …

  • 26 March

    Ш.Анужин:Хар тамхины хэргээр ял шийтгүүлсэн эмэгтэйчүүд жилийн дотор гурав дахин нэмэгдсэн

    НҮБ-ын Хар тамхитай тэмцэх албанаас гаргасан тайланд Монгол Улсыг 2010 онд хар тамхийг дамжин өнгөрүүлэх орон хэмээн тэмдэглэж байсан бол 2014 онд хэрэглэгч орон болгож бүртгэсэн. Жил ирэх бүр хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, энэ төрлийн гэмт хэргээр ял шийтгүүлж байгаа иргэд ч нэмэгдсээр байна. Өнгөрсөн жил энэ төрлийн хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээсэн нийт хүний …

  • 26 March

    Хүүхэд залуучуудын театрын барилгын ажил дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо

    Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 158 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд баригдаж буй “Хүүхэд, залуучуудын театр”-ын барилгыг байнгын ашиглалтад хүлээж авах Улсын комисс ажиллалаа. Хүүхэд, залуучуудын театрыг дахин байгуулснаар монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох, хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг …

  • 26 March

    Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа

    1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2004 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг. Улмаар 2007 онд компанийн дүрэмд бус Т.Нямдаваагийн хүсэлтэд үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар тус компанийг 100 хувь Т.Нямдаваагийн эзэмшил болгон бүртгэжээ. …

  • 26 March

    Хөлийн голын орчимд суваг, шуудуу татаж, урсцыг нэмэгдүүллээ

    Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хөлийн голын дагуу суурьшсан айл өрхийн гэр, байшин, аж ахуйн нэгж, байгууллагуудын хашааг шар усны үерт өртөх эрсдэлээс сэргийлэх, хариу арга хэмжээг мэргэжлийн байгууллагууд зохион байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Геодези, усны барилга, байгууламжийн газрын нийт 32 албан хаагч 13 техниктэйтэйгээр Хөлийн голын …

  • 26 March

    Үндэсний номын сангийн хуучин барилга Баримтат өвийн судалгаа, монгол судлалын эрдэм шинжилгээний төв болно

    Үндэсний номын сан 1951 онд одоо байрлаж буй 4560 м² талбай бүхий байранд 500 мянган номтой үйл ажиллагаа эхэлж байсан бол эдүгээ 3.5 сая болж, ном, судрын тоо 7 дахин, барилгын талбай, багтаамж, сан хөмрөгийн даац, ачааллыг номын сангийн стандартад нийцүүлэн тооцоолж, үзэхэд 4-9 дахин хэтэрсэн судалгаа гарсан. Иймд Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Үндэсний номын …

  • 25 March

    “С.Зоригийн аллагыг КАЗИНОГИЙН ДУУЛИАНААР ЗАМХРУУЛСАН”

    Ардчиллын удирдагч С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн эргэн тойронд, тэр талаар хүмүүсийн хэлсэн үг, байр суурийг цувралаар хүргэж байгаа билээ. Үүний өмнөх дугаарт УИХ-ын гишүүн асан Т.Эрдэнэбилэгийн 2015 онд хэвлэлд өгсөн ярилцлагын эшлэлийг хүргэсэн. Уншигчдаас ирсэн хүсэлтийн дагуу цуврал ярилцлагын онцлох хэсгүүдээс эшлэн хүргэж байна. Т.Эрдэнэбилэг бол БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн орлогч дарга, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны …

  • 25 March

    Японы засгийн газар малчдад цахилгаан үүсгүүр, усны сав, хөнжил хандивлав

    Япон улсын Засгийн газраас зудад нэрвэгдсэн малчдад хүмүүнлэгийн тусламж, хандивыг илгээжээ. Хандивыг тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөллийн хамт гардуулан өглөө. Энэ үеэр Элчин сайд Игавахара Масарү, “Малчид зудад нэрвэгдэж их хэмжээний малаа алдаж, хохирол амсаж байна. Цаашид хохирол бага учраасай гэдэг үүднээс Японы Засгийн газраас тусламжийн …

  • 25 March

    Мэргэжлийн сэтгэл зүйчдэд зориулсан чадавхжуулах сургалт эхэллээ

    Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент хооронд байгуулсан Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний хүрээнд “Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төсөл дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжиж байна. Төслийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн зөн Монгол ОУБ, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн хамтран мэргэжлийн сэтгэл зүйчдэд зориулсан “Хүн худалдаалах гэмт хэргийн гэрч, хохирогч хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж үзүүлэх …

  • 25 March

    Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2024 оны гуравдугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангайн уулс болон говийн бүс нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч …

  • 22 March

    Замын-үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтуудаар иргэд хувийн автомашинаараа хил нэвтрэх боломжтой боллоо

    Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтуудаар 8-аас доош суудалтай хувийн автомашинаараа хил нэвтрэх боломжтой боллоо. Тодруулбал, Монгол-Хятадын хилийн Хавирга-Ар хашаат боомтоор 8-аас доош хүний суудалтай автомашиныг 2024-03-14-ний өдрөөс нэвтрүүлж эхэлсэн. Мөн Бичигт-Зүүнхатавч боомтоор 2023-03-21-ний өдрөөс 8-аас доош хүний суудалтай автомашиныг нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна. Ингэхдээ эхний ээлжид тухайн хил орчмын бүс нутагт амьдарч байгаа иргэд өөрсдийн хувийн тээврийн …

  • 22 March

    Г.Занданшатар: “Наурыз”-ын баяр бол нийт хүн төрөлхтний соёлын томоохон өв, хамтаараа тэмдэглэх баяр юм

    УИХ-ын дарга Г.Занданшатар “Наурыз”-ын баярыг тохиолдуулан Баян-Өлгий аймагт өнөөдөр /2024.03.22/ хүрэлцэн ирж, казах түмэндээ хандаж, мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр, хаврыг угтаж, нарыг тосох баяр- “Наурыз”ыг тохиолдуулан Баян-Өлгий аймагт оршин суугаа та бүхэндээ болон нийт казах түмэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье. Монголын хамгийн алс баруун хязгаар Баян-Өлгий аймагт ирж, Та нартайгаа үндэсний уламжлалт баярыг тань хуваалцаж байгаадаа нэн баяртай …

  • 22 March

    “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх төсөл“-д хамрагдах өрхүүдийг шалгаруулж байна

    НЗДТГ-аас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна. Уг төсөлд хамрагдсанаар айл өрхүүд гэрээ дулаалж, цахилгаан халаагуур, нарны буюу сэргээгдэх эрчим хүчинд холбогдох боломжтой. Төслийн эхний ээлжид Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын бүс дэх айл өрхүүдийг хамруулсан бол хоёрдугаар ээлжийг Чингэлтэй, …

  • 22 March

    З.Батбаяр:Монгол Улсын иргэн бүр усаа хайрлаж, хэмнэж хэрэглэхийг уриалж байна

    Өнөөдөр Дэлхийн усны өдөр тохиож байна. 1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэж байхаар  шийдвэрлэжээ. Манай улс 2005 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэн, усны ач холбогдлыг иргэд олон нийтэд ойлгуулан, сурталчлан таниулахад анхаарч ирсэн юм. Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан  Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар хамтран …

  • 21 March

    Ж.Отгонболд: Амны хөндийн өвчлөлийн 75 хувь нь иргэн танаас хамаарна

    Анагаах ухааны доктор, дэд профессор Ж.Отгонболдтой ярилцлаа. Тэрбээр Өмнөд Солонгосын “Yonsei” их сургуулийн резидент эмч нарын төгсөгчдийн холбооны гишүүн цөөхөн шүдний эмнэлгүүдийн нэг болох “Монсей” эмнэлгийн зөвлөх эмчээр ажиллаж байна. -Танай  эмнэлгийн үүдээр ороход ханан дээр нь “Yonsei” их сургуулийн резидент эмч нарын төг­сөгчдийн холбооны гишүүнч­лэл нүдэнд тусч байсан. Азидаа тэргүүлэх, дэлхийд 76 дугаар байрт эрэмбэлэгдэх энэ том сур­гуульд суралцаж, …