Tag Archives: нийгэм

March, 2024

  • 13 March

    Авлигатай тэмцэх газар:Хүний нөөц, томилгоотой холбоотой гомдол давамгайлж байна

    Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 3 дугаар сарын 4-7-нs өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 49 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 46.9 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд хүний нөөц, томилгоотой холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 170 дуудлага хүлээн …

  • 13 March

    Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

    Төрийн албаны нөөцийг бүрдүүлэх зорилгоор 2024 оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ. Энэ удаагийн шалгалтад нийт 4500 гаруй хүн бүртгүүлснээс 1826 нь нийслэлд шалгалт өгч байна. Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 2023 оноос эхлэн Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа буюу улиралд нэг удаа авахаар болсон. Ингэснээр төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлж, шалгалт …

  • 13 March

    Алтанбулаг боомтын тээврийн хэрэгслийн нэвтрэх хүчин чадал 4 дахин нэмэгдэнэ

    Алтанбулаг боомтоор 2023  оны  байдлаар 81 орны 561314 зорчигч, 54 орны 215291 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна.  Тодруулбал Монгол Улсын 368586, ОХУ-ын 176095, бусад орны 16633 иргэн,  Суудлын машин-173170, ачааны 38067, автобус-3059, мотоцикл-740, бусад-255 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ. Тус боомтоор өдөрт дунджаар 1500-1600 зорчигч, 600-700 автомашин нэвтэрч буй юм. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал зорчигч 35.1 хувь, тээврийн хэрэгсэл 37.2 хувиар тус …

  • 13 March

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, 14-нд нутгийн өмнөд хагаст дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2024 оны гуравдугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс …

  • 12 March

    “Торгоны зам” олон улсын автомашины Ралли уралдаан долоодугаар сард Улаанбаатар хотод болно

    Энэ жил Монгол Улс, ОХУ, Бүгд Найрамдах Хятад Ард улсын хамтарсан “Торгоны зам” олон улсын автомашины ралли уралдааныг 7 дугаар сарын 01-14-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Уг асуудлаар ​“Торгоны зам” олон улсын автомашины ралли уралдааныг зохион байгуулах Монгол Улс, ОХУ-ын зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд уулзаж, зохион байгуулалтын асуудлаар санал солилцов. Уулзалтаар 2024 онд зохион байгуулагдах “Торгоны зам” автомашины …

  • 12 March

    Нийслэлийг бүсчилж хөгжүүлснээр төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ гэдэгт уулзалтад оролцогчид санал нэгдэж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийг бүсчилж хөгжүүлэх  асуудлаарх ээлжит уулзалтаа Хан-Уул дүүргийн Яармаг бүсэд хийлээ. Яармаг бүсэд Хан-Уул дүүргийн 5,6,7,8-р хороо багтдаг, 30,754 хүн амтай. Уулзалтад тус бүсэд ажилладаг төрийн албан хаагчид оролцлоо. Тус бүсэд төрийн өмчийн гурван сургууль, таван цэцэрлэг, үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний 184 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Ерөнхий сайд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцуулж, тулгамдсан …

  • 12 March

    Яармаг орчмыг хамгийн түрүүнд бүсчлэн, жишиг байдлаар хөгжүүлэх боломжтой

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Засгийн газрын гишүүд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын урьдчилсан хэлэлцүүлгийг төвийн зургаан дүүрэгт хийж буй. Тус урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчдын дунд боллоо. Тодруулбал, Яармаг орчмын бүсэд хамаарах 5, 6, 7, 8 дугаар хорооны Засаг дарга нар, өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд, цагдаагийн хэлтсийн төлөөллүүдтэй …

  • 12 March

    Б.Ууганбаатар: Дархан-Уул аймагт гарсан 10 хэрэг тутмын нэг нь цахим залилан байна

    Дархан-Уул аймагт гэмт хэрэг, зөрчлийн гаралт, нөхцөл байдал 2023 онд ямар байсан талаар тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Ууганбаатараас тодрууллаа. – Дархан-Уул аймгийн хэмжээнд ямар төрлийн гэмт хэрэг зонхилон үйлдэгдэж байна вэ? Тус аймгийн прокурорын газраас өнгөрсөн онд иргэн, хуулийн этгээдээс гаргасан 1513 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласан. Үүнээс 1479 буюу 97.8 хувийг Цагдаагийн байгууллага, 34 …

  • 12 March

    Нийслэлийн Онцгой комисс:Шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 1487 өрх байна

    Улаанбаатар хотод үүссэн халиа тошинг арилгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажил болон мал аж ахуйн хаваржилтын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэл өглөө. Энэ чиглэлээр арга хэмжээ хэрэгжүүлэх 17 байгууллага бүхий Шуурхай бүлэг байгуулагдан, ажиллаж буй. Улаанбаатар хотын хүн ам жилд 40 мянгаар нэмэгдэж байгаагаас 75 хувь нь хөдөө орон нутгаас шилжин ирж, үерт …

  • 12 March

    Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй 6 албан тушаалтны мэдүүлгийг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв

    Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 3 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 477 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 212 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 265 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 72 …

  • 12 March

    Ц.Алдархишиг: Дорноговь аймгийн прокурорын газраас хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байна

    Дорноговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Алдархишигтэй тус аймгийн хэмжээнд гарч буй гэмт хэрэг, зөрчлийн гаралт шийдвэрлэлтийн талаар ярилцлаа. Дорноговь аймагт гэмт хэрэг, зөрчлийн хэргийн гаралт, шийдвэрлэлт ямар байна вэ? Дорноговь аймгийн болон Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газар нь аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх …

  • 12 March

    Нөөцийн махыг 375 цэгээр худалдаалж эхэллээ

    Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор нөөцийн махыг есөн дүүргийн 375 цэгээр худалдаалж эхэллээ. Энэ жил хонины махыг 8900, ямааны махыг 6700, үхрийн махыг 11,350 төгрөгөөр борлуулах бөгөөд нийт 6337.5 тонн махыг нөөцөлж, бэлтгээд байна. Бэлтгэн нийлүүлэлтийг “Агро нэгтгэл трейд”, “Мах импекс”, “ХКҮ”, “И Эн Пи”, “Чойбалсан групп”,  “Стандарт мах”, “Булган мах маркет” ХХК-иуд хангаад буй. Үхэр …

  • 12 March

    Суурьшлын бүсээс 3051 толгой мал гаргаж, эздэд нь хүлээлгэн өглөө

    Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргаж, эздэд нь хүлээлгэн өгөх ажлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд төвийн зургаан дүүрэгт зохион байгууллаа. Энэ хүрээнд хоёр өдрийн хугацаанд нийт 3051 тоо толгой малыг суурьшлын бүсээс гаргасан байна. Малын эздийг тогтоох хугацаанд тухайн малыг Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн тодорхой байршлуудад хашаалж, түр байршуулсан юм. Өнөөдрийн байдлаар тухайн түр хашаануудад үлдсэн …

  • 12 March

    “Чингис” хиймэл дагуул хөөргөх төслийн санхүүжилт шийдэгджээ

    Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Себастиен Сүрүн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр, “Талес Алейна Спэйс” компанийн дэд захирал Тиеррэ Вэюлерсе тэргүүтэй төлөөлөгчдийг 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр тус тус хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНФУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хийгдсэн ЦХХХЯ болон …

  • 11 March

    “Ногоон автобус” худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага 2024 оны 3 дугаар сарын 04-нөөс 3 дугаар сарын 11-ний өдрүүдэд 171 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 82, Өмчлөх эрхийн эсрэг 41, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 23, Хүний амьд явах эрхийн эсрэг 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 4, …