Tag Archives: нийгэм

June, 2021

  • 8 June

    Өнгөрсөн онд тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэд гадаад паспортаа Хил хамгаалах ерөнхий газраас авна

    Гадаад улс орнуудаас 2020 оны гуравдугаар сараас аравдугаар саруудад тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэд гадаад паспортаа авна уу. Гадаад паспортаа Хил хамгаалах ерөнхий газраас ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд авах боломжтой. Мөн 266828 дугаараас лавлаарай  гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. online кредит на карту zaymi-bistro.ru онлайн кредит без процентов на карту payday loans are short-term loans for small amounts of …

  • 8 June

    СЕХ:Бусдын нөлөөнд автахгүйгээр язгуур эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна

    УРИАЛГА             Бүрэн эрхт Монгол Улсын иргэд ээ,             Эрхэм хүндэт сонгогчид оо,      Та бидний өмнө түүхэн сонголтын нэгэн үе ирээд байна. Монголчууд бид төрийн үйл хэрэгт оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд саналаа өгч, төрийн тэргүүнээ сонгох Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх цаг ирлээ. Сонгох, сонгогдох эрх бол хүний заяамал эрхүүдийн нэг билээ. Ард …

  • 8 June

    О.Дашпагма:Вакцины хоёр дахь тундаа товлолт хугацаандаа хамрагдах хэрэгтэй байна

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.06.08/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр дархлаажуулалтын явцын талаар ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма“Дархлаажуулалтын ажил хэвийн үргэлжилж байгаа хэдий ч хэд хэдэн анхаарах зүйл байна. Орон нутагт вакцины хоёрдугаар тунгийн хамрагдалт 67.2, нийслэлд 85.3 хувьтай байна. Улсын дүнгээр хоёр дахь тунгийн хамрагдалт 75.5 хувьтай явж байгаа боловч …

  • 8 June

    Б.Ууганбаяр:1267 хүнд (covid-19) халдвар илэрч, таван иргэн нас барлаа

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.06.08/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Дархлаажуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байгаа учраас иргэдийг дархлаажуулалтад заавал хамрагдахыг хүсч байна. Халдварын шинээр бүртгэгдэх тохиолдолд хүүхдийн өвчлөлийн хувь нэмэгдэж байна. Тиймээс олон нийтийн газраар хүүхдээ дагуулж зорчихгүй байхыг анхааруулж байна. Өдөрт батлагдаж буй нийт тохиолдлын 30 орчим хувийг хүүхэд эзэлж байгаа …

  • 8 June

    Ж.Чинбүрэн:Олон улсын эрдэмтэд КОВИД-19 болон ХДХВ/ДОХ-ын талаарх судалгааг хийж байна

    Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ноос Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран зохион байгуулсан ДОХ/ХДХВ-ийн асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний цахим уулзалтад Монголын парламентыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн оролцлоо. Энэ удаагийн цахим уулзалт “2030 он гэхэд ДОХ-ыг даван туулахад тэгш бус байдлыг шийдвэрлэхэд парламентын үүрэг” сэдвийн хүрээнд болсон бөгөөд оролцогчид ДОХ-той тэмцэх Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд улс орнуудын парламентуудын үүрэг оролцоо, цаашид …

  • 8 June

    Тусгаарлан ажиглах 154 байранд 7349 иргэн байна

     Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 154 тусгаарлан ажиглах байранд 7349 иргэн байна. Үүнээс нийслэлд 10 тусгаарлах байранд 399, эмнэлгийн 35 байршилд 4637, орон нутагт 109 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 2313 иргэн байна. Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 1377 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. онлайн займ на киви кошелёк zaymi-bistro.ru займы …

  • 8 June

    МУГЖ Д.Ганцэцэгийн төрсөн өдөр тохиож байна

    Монгол Улсын Гавьяат жүжигчин, “Аримун” продакшны үүсгэн байгуулагч, жүжигчин, найруулагч Д.Ганцэцэгийн төрсөн өдөр өнөөдөр /2021.06.08/ тохиож байна. Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг 2003 онд бүтээгдсэн “Жинжиймаа” киноны Хонгорзулын дүрээр анх олонд танигдаж, “Цахлай”, “Надаар тоглосон хайр” “Хайр”, “Цэцэрлэгт учирсан хоёр”, “Нууц амраг чинь болъё”, “Хар санаа, хайр сэтгэл”, “Атга нөж” тайзны жүжгүүдэд тоглосон билээ. Харин дэлгэцийн бүтээл болох “Зүүдний үргэлжлэл”, …

  • 8 June

    Өнөөдрөөс эхлэн гурав хоног архи, согтууруулах ундаа зарахгүй

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт энэ долоо хоногийн лхагва гараг буюу маргааш /2021.06.09/ болно. Сонгуулийн санал хураалт, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан зургаадугаар сарын 8-10-ны өдрийг хүртэл гурван хоног архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно. Мөн эдгээр өдрүүдэд урлаг, соёл, спортын ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахыг хориглох зохицуулалттай байдаг. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд санал авах өдөр хориглох үйл …

  • 8 June

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаараа нойтон цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай, сэрүүхэн байхыг анхааруулж байна. 2021 оны 06 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос …

  • 7 June

    “Био бэлдмэлийн үйлдвэр” цар тахлын эсрэг иммуноглобулин үйлдвэрлэнэ

    2010 оноос үйл ажиллагааг нь зогсоож, улмаар 2016 онд татан буулгасан байсан “Био бэлдмэлийн үйлдвэр”-ийг сэргээж, Засгийн газар, Шадар сайдын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлснээр монголчууд дотооддоо цар тахлын эсрэг иммуноглобулин үйлдвэрлэх боломж нээгдлээ. Коронавирусийн цар тахлын үед вирусийг дарангуйлах, үрэвслийн хариу урвалыг зогсоох үйлдэлтэй эсрэг биеийг бэлнээр нь шууд биемахбодид оруулж урьдчилан сэргийлж, эмчлэх аргыг ДЭМБ-аас эмнэл зүйн удирдамжид …

  • 7 June

    Цар тахлын хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх “Нэгдсэн зохицуулалтын баг”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо

    Монгол Улсын Шадар сайд С. Амарсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг өнөөдөр хүлээн авч уулзан, цар тахлын хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх “Нэгдсэн зохицуулалтын баг”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо. Нэгдсэн зохицуулалтын баг нь коронавирусын цар тахал нийгэм эдийн засагт үзүүлж буй үр нөлөө, эрсдэлийн тооцоололд үндэслэж хариу арга хэмжээ авах, олон талт түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай санхүүжилтийг нэгдсэн …

  • 7 June

    Анастасия Ивановна Цэдэнбал Филатоваг цагаатгалаа

    Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нэхэмжлэлтэй, А.И.Цэдэнбал-Филатоваг хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцлээ.   Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 4 үндэслэл зааж А.И.Цэдэнбал-Филатоваг  хэлмэгдсэнд тооцож цагаатгуулахаар шаардсан. Үүнээс шүүх гурван үндэслэлийг баримтаар тогтоогдоогүй, хамаарахгүй гэж үзсэн. Харин түүнд олгосон цол, одон медалийг хүчингүй болгохдоо үндэслэл …

  • 7 June

    Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэлх 7.2 км дугуйн зам долдугаар сард ашиглалтад орно

    Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэл дугуйн 7.2 км зам тавьж байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус дугуйн замын хучилтыг хуулж байна гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Үүнтэй холбогдуулан тус замын ажлыг гүйцэтгэж буй “Алтай Рөүд” ХХК-ийн захирал Д.Ганзориг тайлбар өглөө. Тэрбээр “Туул гол дагуух үерийн усны даланг ашиглан, дугуйн зам тавьж байгаа. Бид 50 метр орчим газарт шороо сольж, хөрс нягтаршуулах ажил хийж байна. …

  • 7 June

    Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 7-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний эх болон Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө, Тэрэлж, Туул, Сөгнөгөр, зүүн хажуугийн Онон, Их Хянганы нурууны Халх, Хангай нурууны өврийн Завхан, Алтай нурууны Ховд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Идэр, Хэрлэн, Халх, Ховд, Хариг, Түргэн …

  • 7 June

    МХЕГ: Шалгалтаар халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй, хүнсний аюулгүй байдлыг хангуулаагүй 566 зөрчил илэрсэн

    Мэргэжлийн Хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл – 2021.06.07 Вакцинжуулалт:  Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 12 цэгт хяналт шалгалт хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Шалгалтаар дархлаажуулалтын дараах урвал хүндрэл, вакцины устгал бүртгэгдээгүй, илэрсэн зөрчилгүй байна. Aюултай хог хаягдал: Нийслэлийн хэмжээнд Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламж болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-д  өдөр бүр хяналт, тандалт хийж байгаа бөгөөд …