Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар вакцинжуулалтын явц, дархлаажуулалтын дараах өвчлөлийн эмнэлзүйн байдал, вакцины үр нөлөө, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1 дүгээр тунд хамрагдалт 91 хувь, 2 дугаар тунд хамрагдалт 77,2 хувьтай байна. ХӨСҮТ-өөс вакцины дараах эсрэг биеийн тогтцын талаар болон вакцины үр нөлөөг судалжээ. Уг судалгаагаар вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн 88 …
Tag Archives: нийгэм
June, 2021
-
14 June
Жирэмсэн эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамрагдах боломжтой
Коронавирусийн халдварын эсрэг вакцинжуулалтад өнөөдрөөс эхлэн жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулж эхэлсэн. Тодруулбал, BNT 162b2) буюу Файзер вакцинаар дархлаажуулж байна. Вакцины эхний тунг жирэмсний 14 дэх долоо хоногоос хойших хугацаанд хийх бол давтан тунг жирэмсний 36 дахь долоо хоногоос өмнөх хугацаанд хийлгэх юм. Хэрвээ давтан тунг дээрх хугацаанд хийлгэж амжихгүй бол төрснөөс хойш 42 хоногийн дараа вакцины II тунд хамрагдах боломжтой. Дархлаажуулалтыг …
-
14 June
Найрамдлын цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламж устгасан үйлдэлд хариуцлага хүлээлгэнэ
Баянгол дүүргийн 1, 3, 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын төв буудлын арын зам дагуух газрыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны тогтоолоор “Улаанбаатар хотод эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглох газрын жагсаалт”-д оруулсан байдаг. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/585 дугаар захирамжаар тус 3.6 га газрыг “Улаанбаатар Төмөр зам” ХНН-д олон нийтийн цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар түр хугацаагаар …
-
14 June
И.Амартүвшин: Ах маань хувцсанд минь мөрдөсөө хадаж өгсөн тэр цагаас цэргийн хүн болохоор мөрөөдөж эхэлсэн
“Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн зочноор Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа И.Амартүвшинг урилаа. Тэрээр Онцгой байдлын байгууллагад 20 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд ажлын гараагаа гал сөнөөгчөөр эхэлж байсан. Энэ хугацаанд салааны захирагч, Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн захирагчийн албан тушаалд үүрэг гүйцэтгэж байгаад 2016 оноос хэлтсийн …
-
14 June
Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна
Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 8 аймгийн 17 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 27 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдсэн байна. Усны ослын улмаас 26 хүн нас барсны 6 нь хүүхэд байгаа юм. Мөн Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр, Хэнтий нуруунаас усжих Зэлтэр, Туул гол Лүн, Хэрлэн гол Өндөрхаан сум орчимд усны түвшин …
-
14 June
Шинэ нисэх буудал ирэх сарын 4-нд нээгдэнэ
Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсэг өргөтгөсөн хуралдаан хийж энэ сарын 11-ний өдрийн байдлаарх бэлтгэл ажлын явцыг хэлэлцлээ. Ажлын хэсгийн даргаар ИНЕГ-ын Дэд дарга Б.Алтанцом ажиллаж байгаа юм. Өргөтгөсөн хурлын өмнө хил дээр хамтын ажиллагаатай гааль, мэргэжлийн хяналт, хилийн цэргийн …
-
14 June
Халдвар авсан, ойрын хавьтал болсон тохиолдолд тандалт, хариу арга хэмжээг зохицуулах штабтай холбогдоорой
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт зургадугаар сарын 11-13-ны хооронд иргэдээс нийт 705 дуудлага ирлээ. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 46 иргэн хандсанаас 23 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 23 иргэнтэй оператор ажилтан холбогдож, асуултад хариулт өгчээ. Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 38, явуулын найман цэгээр 79 багийн 443 эмч, ажилтан ажиллаж, 6589 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Зургадугаар сарын 3-ны өдрөөс шинжилгээний цэгүүд зөвхөн түргэвчилсэн шинжилгээ …
-
14 June
Голын хамгаалалтын бүсэд олгосон газруудын эрхийг цуцална
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой байдлын газраас онлайнаар зохион байгуулсан юм. Тэрбээр улаанбаатарчуудын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа тус байгууллагын алба хаагчдад талархал илэрхийллээ. Хотын дарга өнгөрсөн удаагийн шуурхай зөвлөгөөнөөр 12 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс биелэлт 81.7 хувьтай …
-
14 June
Монголбанкны Эрдэнэсийн сангийн дэргэд “Мөнгөн тэмдэгтийн танхим” нээгдлээ
Монголбанк үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй болгох, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгын хүрээнд “Банкны ажилтны өдөр”-ийг угтан Эрдэнэсийн сангийн дэргэд “Мөнгөн тэмдэгтийн танхим” нээлээ. “Мөнгөн тэмдэгтийн танхим”-д Эрдэнэсийн санд хадгалагдаж буй эртний зоос, Монгол Улсад төлбөрийн үүрэг гүйцэтгэж байсан эд зүйлс, цаасан болон зоосон мөнгөн тэмдэгт, дурсгалын зоос зэрэг нэн ховор, түүхэн ач холбогдолтой үзмэрүүд хадгалагдаж байна. Тухайлбал 20 …
-
14 June
“Гал тоглоом биш” гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас санаачлан аймгийн иргэдийн хурлын даргын ивээл дор “Гал тоглоом биш” гар зургийн уралдааныг 38 дахь жилдээ зохион байгууллаа. Хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, зураг зурах авъяасыг нээх, гал түймрийн хор хөнөөлийг ойлгуулах, бууруулах зорилготой тус уралдаан ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд, бага анги, сургуулийн өмнөх боловсролын гэсэн дөрвөн ангилалаар явагдаж, шилдгүүдээ шалгаруулсан юм. Уралдаанд нийт …
-
14 June
МЗХ залуучуудын санаачлагыг дэмжин ажиллахыг У.Хүрэлсүхээс хүслээ
Монголын Залуучуудын Холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд хандан ил захидал илгээсэн байна. Ингээд ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. Ил захидал Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль амжилттай боллоо. Сонгуульд олонхийн санал авч, ялалт байгуулсан Ухнаагийн Хүрэлсүх танд Монголын Залуучуудын Холбооноос баяр хүргэн амжилт хүсэхийн ялдамд Монгол Улсын хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулан хөгжлийн түүчээ болсон залуучуудынхаа …
-
14 June
Д.Дашмаа: Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бэлэн мөнгө тараасан байж болзошгүй гэсэн гомдол мэдээллүүдийг шалгаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үеэр улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаагаас тодрууллаа. – Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс сонгууль дуусах хүртэлх хугацаанд сонгуультай холбоотой гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хэчнээн гарсан бэ? – Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үеэр улсын …
-
14 June
УЕПГ:Эрүүгийн 194 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага 2021 оны 6 дугаар сарын 07-ноос 11-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 141 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 202 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 25 мэдэгдэл бичиж хүргүүлжээ. Өнгөрсөн долоо хоногт 1919 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд …
-
14 June
Хүүхдийг коронавируст халдвар “Ковид-19”-аас сэргийлье
Манай улсад одоогийн байдлаар коронавируст халдвар (КОВИД-19)-аар өвчилж буй гурван хүн тутмын 1 нь хүүхэд байна. Цаашид хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд: • Хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх • Айл хэсэхгүй байх • 5-аас дээш хүүхдийг хамт тоглуулахгүй байх • Автомат тоглоомын газарт хүүхдийг тоглуулахгүй байх • Хүүхдийг шүлстэж үнсэхгүй байх • …
-
14 June
Нийслэлийн 6 дүүрэгт 40 автобусыг нэмэлтээр гаргаж, иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлнэ
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цар тахлын нөхцөл байдал, хариу арга хэмжээний явц болон вакцинжуулалтын асуудлаар УОК-ын Шуурхай штабт ажиллалаа. Нийслэлийн хэмжээнд эмнэлзүйн 53 баг ажиллаж, цар тахлын халдварын хүндэвтэр болон хөнгөн зэргийн өвчтөнүүдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна. Нийслэлийн 6 дүүрэгт 40 автобусыг нэмэлтээр гаргаж, Ковид-19-ийн халдвараар өвчилж гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр боллоо. Мөн гэр болон …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл