Tag Archives: нийгэм

June, 2021

  • 14 June

    Д.Дашмаа: Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бэлэн мөнгө тараасан байж болзошгүй гэсэн гомдол мэдээллүүдийг шалгаж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үеэр улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаагаас тодрууллаа.  – Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс сонгууль дуусах хүртэлх хугацаанд сонгуультай холбоотой гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хэчнээн гарсан бэ?  – Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үеэр улсын …

  • 14 June

    УЕПГ:Эрүүгийн 194 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага 2021 оны 6 дугаар сарын 07-ноос 11-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 141 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 202 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 25 мэдэгдэл бичиж хүргүүлжээ. Өнгөрсөн долоо хоногт 1919 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд …

  • 14 June

    Хүүхдийг коронавируст халдвар “Ковид-19”-аас сэргийлье

    Манай улсад одоогийн байдлаар коронавируст халдвар (КОВИД-19)-аар өвчилж буй гурван хүн тутмын 1 нь хүүхэд байна. Цаашид хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд: • Хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх • Айл хэсэхгүй байх • 5-аас дээш хүүхдийг хамт тоглуулахгүй байх • Автомат тоглоомын газарт хүүхдийг тоглуулахгүй байх • Хүүхдийг шүлстэж үнсэхгүй байх • …

  • 14 June

    Нийслэлийн 6 дүүрэгт 40 автобусыг нэмэлтээр гаргаж, иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлнэ

    Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цар тахлын нөхцөл байдал, хариу арга хэмжээний явц болон вакцинжуулалтын асуудлаар УОК-ын Шуурхай штабт ажиллалаа. Нийслэлийн хэмжээнд эмнэлзүйн 53 баг ажиллаж, цар тахлын халдварын хүндэвтэр болон хөнгөн зэргийн өвчтөнүүдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна. Нийслэлийн 6 дүүрэгт 40 автобусыг нэмэлтээр гаргаж, Ковид-19-ийн халдвараар өвчилж гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр боллоо. Мөн гэр болон …

  • 14 June

    ​Улсын хэмжээнд 16 аймаг, 73 суманд хөл хорио тогтоолоо

    Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсч байгаатай холбогдуулан зургаадугаар сарын 13-ны өдрийн байдлаар 16 аймгийн 73 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна. Тодруулбал, Архангай аймгийн 5 сум буюу Их тамир, Төвшрүүлэх, Хашаат, Хотонт, Өндөр- Улаан Хөвсгөл аймгийн 5 сум буюу Хатгал, Тосгон, Галт, Улаан-Уул, Шинэ-ИдэрБулган аймгийн 2 сум буюу Хангал, Гурван булагТөв …

  • 14 June

    Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

    Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр зургадугаар 14-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи …

  • 14 June

    Ойрын хавьтлуудад шинжилгээ хийх, зөвлөмж, тусламж үзүүлэх явуулын баг ажиллаж эхэллээ

    Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээг зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр дүүрэг бүрд ажиллаж байгаа тандалт, хариу арга хэмжээний багт үйлчлэх автомашины тоог нэмэгдүүлэхээр Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас шийдвэрлэсэн. Энэ ажлын хүрээнд хариу арга хэмжээний багийн хүчин чадал, иргэдэд хүрэх хүртээмжийг нэмэгдүүлж, сургуулийн хүүхдийн автобуснуудыг ашиглахаар боллоо. Коронавирусийн халдвар авсан болон халдварын шинж тэмдэг илэрсэн иргэнд шаардлагатай …

  • 11 June

    Г.Алтаншагай: Үзэгчиддээ маш их баярлалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга зарлиг гаргаж, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагайг өнөөдөр /2021.06.11/ Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа. “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай “2004 онд анх Улсын тэргүүний уран сайханч гэж ногоон хослолтой,тоосгон гуталтай нөхөр анхны том тайзан дээр гарч байснаас хойш 17 жил өнгөрчээ. Ажлын гараагаа эхлүүлсэн “ Шинэ Үе” продакшндаа баярлаж байна. Улсын Драмын Эрдмийн театр хэмээх …

  • 11 June

    Г.Занданшатар: Номын баярт оролцогчид халдвар, хамгааллын дэглэмээ чанд баримтлаарай

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагдаж буй 29 дэх удаагийн номын баяр өнөөдөр (2021.06.11) нээлтээ хийлээ.   “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын санаачилгаар зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулжээ. Нийслэлийн төв талбайд гурван өдрийн турш үргэлжилдэг номын баярт дунджаар 100 гаруй хэвлэн нийтлэгч компани, 80 орчим номын худалдаа эрхлэгч, 300-аад зохиолч, орчуулагч, …

  • 11 June

    Үндэсний урлагийн их театрыг Сүхбаатарын одонгоор шагналаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Үндэсний урлагийн их театрыг Төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагналаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ: “Монгол Улсын үндэсний язгуур урлаг, өв соёлыг хөгжүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэх, үндэстний соёлын дархлааг хадгалах үйлсэд оруулсан тус байгууллагын үе үеийн ажилтан албан хаагч, уран бүтээлчдийн гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж, Үндэсний урлагийн их театрыг Төрийн дээд шагнал Сүхбаатарын …

  • 11 June

    П.Дэлгэрнаран:Саналын хуудсыг 100 хувь гараар тоолоход санал тоолох төхөөрөмжийн дүнгээс зөрөөгүй

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнг эцэслэн гаргаж хуралдаанаараа хэлэлцэн тогтоол баталж, дүнг өнөөдөр үдээс өмнө Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Байнгын хорооны хуралдаанд илтгэл …

  • 11 June

    Б.Ууганбат: Орон нутаг руу иргэд түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариугаар зорчино

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт зургадугаар сарын 2-9-ний хооронд иргэдээс нийт 2374 дуудлага ирснээс 2155 буюу 90.77 хувьд нь амжилттай үйлчилж ажилласан байна. Үүнээс НОК-ын шийдвэр үйл ажиллагаатай холбоотой дуудлага 48 буюу 2.13 хувийг эзэлжээ. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой. 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл …

  • 11 June

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 270 иргэн эх орондоо ирлээ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр буюу 10-ний 22:03 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 270 иргэн ирж,  “Тоёоко-Инн”  зочид буудалд  тусгаарлалаа. Мөн дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон болон коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэдийг гэрийн ажиглалтад шижлүүлэд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. онлайн кредит на киви кошелёк zaymi-bistro.ru займ на киви кошелек без отказов мгновенно payday …

  • 11 June

    Хотын дарга үерийн далан сувгийг цэвэрлэх ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өглөө

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо. Энэ үеэр   үерийн улмаас эвдэрч, гэмтсэн зам болон үүссэн нөхцөл байдлын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням нар мэдээлэл өглөө. Улаанбаатар хотод зургадугаар сарын 6, 7–ны өдрүүдэд орсон 20-25 см зузаантай цас, хур борооны улмаас зуслангийн бүсийн Сэлбэ, Толгойтын гол руу уулын цасны шар …

  • 11 June

    Д.Сумъяабазар: Долдугаар сарын 1 гэхэд нийслэлийн иргэдийг вакцинд бүрэн хамруулах хэрэгтэй

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж коронавирусийн халдварын эсрэг авч, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулж, нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 85 хувь нь дархлаажуулалтын II тундаа хамрагдаад байгааг хэлсэн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Долдугаар сарын 1-н гэхэд нийслэлийн иргэдийг вакцинд бүрэн хамруулах хэрэгтэй. Тэгж байж …