Tag Archives: нийгэм

June, 2021

  • 16 June

    Цэргийн ёслолын жагсаалд 3200 цэргийн алба хаагч оролцоно

    Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдрөөр төв талбайд болох Цэргийн ёслолын жагсаалд 37 салбарын 3200 цэргийн алба хаагч оролцоно. Уг жагсаалын нэгдсэн бэлтгэл энэ сарын 11-ний өдрөөс ирэх сарын 9-ний өдрүүдэд хуваарийн дагуу явагдах юм. Өнөө жилийн Цэргийн ёслолын жагсаалд Улаанбаатар цэргийн хүрээний Хүндэт харуул, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн …

  • 16 June

    Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.06.16/ боллоо. Хуралдааны үеэр коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Үйл ажиллагааг нь нээсэн худалдаа, үйлчилгээний салбаруудын цагийн хуваарьт хязгаарлалт, зохицуулалт хийж халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллаж байна. Тухайлбал, хоол …

  • 16 June

    ЗГ:Үндэсний их баяр наадмыг цахимаар үзэгчгүй зохион байгуулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.06.16/ боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа. Тэрбээр “УОК-ын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Долоо хоногийн хугацаанд зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргалаа. Тухайлбал, -Хоол үйлдвэрлэл үйлчилгээний заалны үйлчилгээг хориглох -Эмчилгээний тактикаа өөрчлөх шийдвэр гаргасан. Эрчимт эмчилгээний үйлчилгээгээ сайжруулах чиглэл Ерөнхий сайд өгсөн. -Ерөнхий сайдын зүгээс цаашдаа аль болох …

  • 16 June

    Т.Доржханд:Хүүхдийн мөнгийг 20 мянга болгож бууруулж болохгүй

    Хөдөлмөрийн үндэсний намаас өнөөдөр /2021.06.16/ цаг үеийн асуудлаар намынхаа байранд мэдээлэл хийлээ. Хөдөлмөрийн үндэсний намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд “Мутацилагдсан Энэтхэгийн хэлбэр Монголд орж ирсэн байх магадлал 95 хувьтай байна. Баяр наадмаа хийх цаг нь биш. Тохиолдлын тоо буурсан үед баяр наадмыг хийж болно. Иргэдээ хөдөө орон нутагт аялах боломжоор хангах хэрэгтэй. Аялал жуулчлалаас оруулах орлогын 73 хувийг дотоодын аялал …

  • 16 June

    Б.Бямбадорж: Халдвар авсан жирэмсэн эхчүүдийг тусгаарлах байранд хэвтүүлэн, хяналтад авч байна

    Халдвартай иргэдийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хүндрэл, эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн байгууллагуудад үүссэн нэмэлт ачааллыг зохицуулах чиглэлээр авч, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржтой ярилцлаа. –Жирэмсэн эхчүүд халдвар их авч байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газар болоод НОК-оос жирэмсэн эмэгтэйчүүдийн халдварын тархалтыг бууруулах чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ? -26 мянга гаруй жирэмсэн эх байгаа. Эдгээр …

  • 16 June

    Амралт, жуулчны баазын үйл ажиллагааг долоо хоногийн хугацаатай хязгаарлах шийдвэр гаргалаа

    Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар коронавируст халдвар /Ковид-19/-ын нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, вакцины дараах дархлаа тогтоцын судалгаа, үр дүн, “Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын нэмэлт өөрчлөлт оруулах төсөл,  коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах, нэмэлт өөрчлөлтийн төсөл-ийн  талаар …

  • 15 June

    Л.Ариунтуяа: Манай ажилчид бүрэн бүрэлдэхүүнээрээ үерийн усанд эвдэгдсэн далан сувгийг засварлаж байна

    Геодези, усны барилга, байгууламжийн газар нь Улаанбаатар хотын үерийн далан суваг, мөн авто замын  борооны ус зайлуулах шугам, сүлжээг хариуцан ажилладаг. Нийслэлийн хэмжээнд  нийт 153 км далан суваг, 163 км  авто замын борооны ус зайлуулах  шугам бий. Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяатай ярилцлаа. –Өнгөрсөн долоо хоногт нийслэлд болсон үерийн нөхцөлд танай байгууллага хэрхэн ажиллав. Хүн хүч, тоног төхөөрөмж хэр хүрэлцээтэй байна вэ? -Зургадугаар …

  • 15 June

    Хотын түүх, соёлын тухай мэдлэг олгох анимэйшний сүүлийн цуврал гарлаа

    Улаанбаатар хотын музей “Хотын түүхийг анимэйшнээр” цуврал бүтээлийг санаачлан хүргэж байна. Ингэхдээ бага насны хүүхдэд дуу, шүлэг, хөгжим, дүрс, хүүхэлдэйн киногоор дамжуулан танин мэдэхүйн мэдлэг олгох, зөв хүн болж төлөвшихөд нь туслах зорилготой байгуулагдсан “Марчаахай”-тай хамтран ажиллажээ. “Хотын түүхийг анимэйшнээр” гэх бүтээлээр дамжуулан хүүхэд багачуудад хотын түүхийг энгийн ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр хүргэхийг зорьсон байна. Тус цуврал нь, “Марчаахай Нийслэл хүрээнд”, “Социалист Улаанбаатар”,“Өргөөгөөс Нийслэл хүрээ хүртэл” гэсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд хамгийн …

  • 15 June

    Сургуулийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглахад анхаарна

    Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнгээр ахлуулсан Ажлын хэсэг хуралдаж, Нийслэлийн Спорт хороо, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон дүүргүүдийн ЗДТГ-ын дарга нар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо. Хурлаар нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамир, спортын талбайг зориулалтын бусаар ашиглаж байгааг зогсоох, газрын маргаантай асуудлыг судлан шийдвэрлэх, цаашид сургуулийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглахад анхаарах зэрэг асуудлыг хэлэлцсэн юм. …

  • 15 June

    Монгол-Германы хамтарсан их сургуулийн дотуур байрны барилгын явц 80 хувьтай байна

    Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн оюутны дотуур байрыг Налайх дүүргийн наймдугаар хороонд барьж буй. Тус таван давхар барилгад Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналт тавьж байна. Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь нийслэлийн Налайх дүүрэгт байрлаж буй Монголын анхны хотхон бүхий сургууль юм. Тус хотхонд оюутнуудын сурч боловсрох бүхий л орчин, нөхцөлийг бүрдүүлсэн. Сургалтын танхим, …

  • 15 June

    ​С.Амарсайхан: Хоолны газруудыг заалаар үйлчлүүлэхгүй, амралт, жуулчны газрыг түр хугацаанд хязгаарлана

    Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтэд хяналт тавих УИХ-ын түр хороо хуралдаж байна. Тус хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийж байна.  Шадар сайд С.Амарсайхан “Манай оронд тархсан вирусийн шинэ төрөл халдвар дэгдэх гол үндэслэл болж байх магадлал өндөр байна. Өөрөөр хэлбэл, Монгол омог эрчимтэй дэлгэрч тархсан магадлал өндөр …

  • 15 June

    Туул голын эрэг дагуу газар эзэмшиж байсан 19 ААН-ийн эрхийг хүчингүй болголоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Хан хиллс” хотхоноос баруун тийш Туул голын эрэг дагуу газар авч, барилга барих нэрээр Туул голын бургасанд аюул учруулж байгаатай холбоотойгоор өнгөрсөн тавдугаар сард газар дээр нь очиж ажилласан. Туул голын хойд эрэг дагуу 2008 оноос хойш 22 аж ахуйн нэгжид газар олгосон байдаг. …

  • 15 June

    Архангай аймгийн хэмжээнд энэ сарыг дуустал аялал, хурим, үсний найр хийхийг хориглолоо

    COVID-19 халдварын нөхцөл байдлын улмаас Архангай аймгийн хэмжээнд зарим үйл ажиллагааг хориглох шийдвэр гаргажээ. Тодруулбал, сүүлийн үед халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан маргааш буюу зургаадугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагаас зургаадугаар сарын 30-ны өдрийн 20:00 цаг хүртэлх хугацаанд аймаг, сумдын хэмжээнд дараах үйл ажиллагааг хориглосон байна. Үүнд, Олон хүн төвлөрсөн арга хэмжээ болох хурал, цуглаан, уулзалт, Аливаа баяр ёслол тэмдэглэх, …

  • 15 June

    Дархлаажуулалтын 45 цэг ажиллаж байна

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Өчигдөр буюу зургадугаар сарын 14-нд нийт 393 дуудлагад үйлчилж ажиллалаа. НМөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 51 иргэн хандсанаас 19 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 32 иргэнтэй оператор ажилтан холбогдож, мэдээлэл өгч ажиллажээ. Улаанбаатар хотод өнөөдөр …

  • 15 June

    “Миний анхны код” онлайн сургалт эхэллээ

    Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас “10000 программист” төслийн хүрээнд “Миний анхны код” сэдэвт онлайн сургалтыг зургадугаар сарын 14-нөөс эхлэн зохион байгуулж байна. Тус сургалт нь хүүхэд, залууст код бичих анхан шатны суурь мэдлэг олгоход чиглэгджээ. “Миний анхны код” онлайн сургалтад үнэ төлбөргүй хамрагдсанаар дөрвөн багц хичээл, хоёр дасгал ажлыг судлан, шалгалт өгч, сертификат авах юм. Мөн уг төслийн хүрээнд …