Tag Archives: нийгэм

May, 2021

  • 19 May

    Хүнсний талоны картыг пин коджуулах ажил 79 хувьтай байна

    Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг НӨАТ-ын баримт буюу ебаримт хэвлэдэг дэлгүүр, худалдааны төвүүдээр олгохоор төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байгаа. Төрийн банкнаас хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж буй иргэдийн цахим картын хөгжүүлэлтийг хийж байгаа бөгөөд хүнсний талоны картыг пин коджуулж эхэлсэн. Улсын хэмжээнд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж байгаа 42.2 мянган өрхийн картыг пин коджуулах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар …

  • 19 May

    “Богдхан төмөр зам” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.05.19/ боллоо. Хуралдаанаар хотын төвлөрлийг сааруулах, дагуул хот, суурьшлын бүсийг үе шаттай байгуулах зорилгоор “Богдхан төмөр зам”-ыг барьж ашиглалтад оруулах ажлаа эрчимжүүлэх, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх, Богдхан уулсын дархан цаазат газрын хилийн заагт өөрчлөлт оруулах эсэх, нийслэл Улаанбаатар хот, Төв аймаг хооронд үүссэн газрын хилийн цэсийн маргааныг судалж, хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлүүлэхийг холбогдох сайд, …

  • 19 May

    Түгжрэлийг бууруулахад жил бүр 420-оос доошгүй тэрбум төгрөг зарцуулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.05.19/ боллоо. Энэ удаагийн хуралдаан өргөтгөсөн хэлбэрээр болж Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, орон сууцжуулах хөтөлбөр, дулаан, эрчим хүч, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дагуул хот, “Богдхан төмөр зам”, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв. Тэрээр Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа УИХ-ын чуулганд …

  • 19 May

    Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдөр, 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу  “Түймрийн аюултай үе” гэж үздэг. Энэ үед нийслэлийн ногоон бүсэд зорчихыг хориглодог. Гэсэн хэдий ч иргэд дархлаагаа дэмжих, агаар салхинд гарах зорилгоор  амралтын өдрүүдэд …

  • 19 May

    Хөдөө аж ахуйг дэмжихэд 30.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна

    Монгол Улсын Засгийн газраас дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахалтай холбогдуулан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан. Энэ хүрээнд “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 500 тэрбум төгрөг”-ийн зээлийг олгож эхлээд байна. Хаврын ноолуур бэлтгэлд 200 тэрбум төгрөг, Газар тариалангийн үйлдвэрлэлд 100 тэрбум төгрөг, Малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг тус тус олгох юм. …

  • 19 May

    Имарт мод тарих өдрөөр 2000 гаруй мод тарилаа

    Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласантай холбогдуулж Имартынхан мод тарьдаг уламжлал тогтоод 3 жил болжээ. Энэ удаад ажилчдынхаа хүүхдийн тоогоор 2000 гаруй мод суулгасан бол “Өрх бүр нэг мод” аяны хүрээнд БЗД-ийн 21-р хорооны 60 өрхийн хашаанд Шинэст 1ш, Чацаргана эр 1ш, эм 2ш, Улаалзгана 1ш, Тэхийн шээг 1ш нийт 6 багц 360 …

  • 19 May

    Улсын хэмжээнд 82.4 мянган га талбайд тариалалт хийгээд байна

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өчигдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд хаврын тариалалтын бэлтгэл ажил, явцын талаар мэдээлэл өглөө. Энэ онд улсын хэмжээнд 389.3 мянган га-д үр тариа, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40 мянган га-д тосны ургамал, өссөн дүнгээр 4.3 мянган га-д …

  • 19 May

    Баянгол дүүрэгт амралтын өдрүүдэд нөөцийн махны худалдаа зохион байгуулна

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу Баянгол дүүргийн 2, 3, 13, 19, 20, 23, 24 дүгээр хороонд нөөцийн махны худалдааг амралтын өдрүүдэд зохион байгуулж буй. Тэгвэл өнгөрсөн бямба, ням гарагт дүүргийн дөрвөн байршилд нөөцийн махны худалдааг зохион байгуулсан бөгөөд энэ үеэр дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс болон Мэргэжлийн хяналтын хэлтсийн албан хаагчид махны чанар, хүртээмжээс гадна иргэдийн халдвар хамгааллын дэглэмийг …

  • 19 May

    12,413 зээлдэгчид 882,1 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгожээ

    “Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 12,413 зээлдэгчид 882,1 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгоод байна. Улаанбаатар хотод 4481 зээлдэгчид 464,3 тэрбум, орон нутагт 7932 зээлдэгчид 417,8 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих зээл олгожээ. Монголбанкны Репо санхүүжилтийн зээлд өнгөрсөн хугацаанд 1957 зээлдэгч хамрагдаж 383,2 тэрбум төгрөгийн зээл олгосон бол 3,598 иргэнд 263,9 тэрбум төгрөгийн ипотекийн 6 хувийн зээл олгогдсон байна. …

  • 19 May

    ГХЯ:Израилаас нутаг буцах хүсэлт гаргасан дөрвөн иргэнийг эх оронд нь ирүүлэхээр ажиллаж байна

    Израил, Палестины хоорондын мөргөлдөөн хурцдаж, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яамны зүгээс Израил улсыг хариуцаж буй Монгол Улсаас Турк улсад суугаа Элчин сайдын яаманд чиглэл өгөөд байгаа бөгөөд мөн Израил улсад байгаа манай улсын Өргөмжит консул Ами Оркабид мэдэгдсэн.Одоогийн байдлаар Израил, Палестины мөргөлдөөний улмаас манай иргэд хохирсон, өртсөн тохиолдол байхгүй. ЭСЯ-ны зүгээс иргэдтэй тогтмол холбогдож, хувийн аюулгүй байдлаа …

  • 18 May

    Олимпийн эрх авсан тамирчдад 10 сая төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлнэ

    Монгол Улс “Токио-2020” зуны олимп, Паралимпийн наадамд оролцохоор спортын 12 төрөлд 30 эрх аваад байна. Олимпийн хугацаанд эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлэх, Үндэсний шигшээ багийн тамирчдын цалинг 1.5 сая төгрөг болгож нэмэх  асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх болсноо Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Тэрээр “Монгол Улс …

  • 18 May

    Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

    НЗДТГ-аас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг маргааш буюу тавдугаар сарын 19-ний 09:00-17:00 цагийн хооронд явагдах тул иргэн та /75050801, 75050802, 75050803, 75050804/ дугаарын утаснуудад холбогдож хууль, эрх зүйн …

  • 18 May

    Коронавирусийн халдвар авч, гэрээр эмчлүүлсэн иргэд өрхийн эмнэлгээсээ магадалгаа авна

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар 17-нд иргэдээс нийт 389 дуудлага ирлээ. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 29 иргэн хандсанаас 14 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 15 иргэнтэй оператор ажилтан холбогдож, иргэний асуултад хариулт өгч ажиллалаа. Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 54 цэгт, явуулын 70 автобусаар 175 багийн 979 эмч, ажилтан ажиллаж, 40395 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. …

  • 18 May

    Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн тэргүүлэх чиглэл болох соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг бүх талаар дэмжинэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Соёлын өвийн үндэсний төвд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзаж энэ салбарын хөгжлийн талаар ярилцлаа. Тэрбээр түүх, соёл, зан заншил, өв уламжлал, ахуй амьдрал зэргийг харуулсан соёлын аливаа бүтээлийг гадаад зах зээлд гарахад нь хууль эрх зүйн таатай орчин, татварын бодлого гээд бүх талаар дэмжихээ илэрхийллээ. Үүний төлөө бүтээлч, уламжлалтай, уялдаа холбоотой, нэг стратеги барьж …

  • 18 May

    Элчин сайд Майкл С.Клеческийг Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахыг урилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг ажиглах асуудлаар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Майкл С.Клеческийн хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран тус Элчин сайдын яамны холбогдох ажилтнуудтай уулзлаа. Уулзалтад АНУ-ын Элчин сайдын яамнаас Улс төрийн хэлтсийн дарга Андреа Гүүдмэн болон албаны хүмүүс байлцав. Уулзалтаар сонгуулийн бэлтгэл ажлын явц, сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарьт багтсан цаашид хийх …