Tag Archives: нийгэм

May, 2021

  • 19 May

    Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдөр, 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу  “Түймрийн аюултай үе” гэж үздэг. Энэ үед нийслэлийн ногоон бүсэд зорчихыг хориглодог. Гэсэн хэдий ч иргэд дархлаагаа дэмжих, агаар салхинд гарах зорилгоор  амралтын өдрүүдэд …

  • 19 May

    Хөдөө аж ахуйг дэмжихэд 30.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна

    Монгол Улсын Засгийн газраас дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахалтай холбогдуулан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан. Энэ хүрээнд “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 500 тэрбум төгрөг”-ийн зээлийг олгож эхлээд байна. Хаврын ноолуур бэлтгэлд 200 тэрбум төгрөг, Газар тариалангийн үйлдвэрлэлд 100 тэрбум төгрөг, Малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг тус тус олгох юм. …

  • 19 May

    Имарт мод тарих өдрөөр 2000 гаруй мод тарилаа

    Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласантай холбогдуулж Имартынхан мод тарьдаг уламжлал тогтоод 3 жил болжээ. Энэ удаад ажилчдынхаа хүүхдийн тоогоор 2000 гаруй мод суулгасан бол “Өрх бүр нэг мод” аяны хүрээнд БЗД-ийн 21-р хорооны 60 өрхийн хашаанд Шинэст 1ш, Чацаргана эр 1ш, эм 2ш, Улаалзгана 1ш, Тэхийн шээг 1ш нийт 6 багц 360 …

  • 19 May

    Улсын хэмжээнд 82.4 мянган га талбайд тариалалт хийгээд байна

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өчигдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд хаврын тариалалтын бэлтгэл ажил, явцын талаар мэдээлэл өглөө. Энэ онд улсын хэмжээнд 389.3 мянган га-д үр тариа, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40 мянган га-д тосны ургамал, өссөн дүнгээр 4.3 мянган га-д …

  • 19 May

    Баянгол дүүрэгт амралтын өдрүүдэд нөөцийн махны худалдаа зохион байгуулна

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу Баянгол дүүргийн 2, 3, 13, 19, 20, 23, 24 дүгээр хороонд нөөцийн махны худалдааг амралтын өдрүүдэд зохион байгуулж буй. Тэгвэл өнгөрсөн бямба, ням гарагт дүүргийн дөрвөн байршилд нөөцийн махны худалдааг зохион байгуулсан бөгөөд энэ үеэр дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс болон Мэргэжлийн хяналтын хэлтсийн албан хаагчид махны чанар, хүртээмжээс гадна иргэдийн халдвар хамгааллын дэглэмийг …

  • 19 May

    12,413 зээлдэгчид 882,1 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгожээ

    “Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 12,413 зээлдэгчид 882,1 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгоод байна. Улаанбаатар хотод 4481 зээлдэгчид 464,3 тэрбум, орон нутагт 7932 зээлдэгчид 417,8 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих зээл олгожээ. Монголбанкны Репо санхүүжилтийн зээлд өнгөрсөн хугацаанд 1957 зээлдэгч хамрагдаж 383,2 тэрбум төгрөгийн зээл олгосон бол 3,598 иргэнд 263,9 тэрбум төгрөгийн ипотекийн 6 хувийн зээл олгогдсон байна. …

  • 19 May

    ГХЯ:Израилаас нутаг буцах хүсэлт гаргасан дөрвөн иргэнийг эх оронд нь ирүүлэхээр ажиллаж байна

    Израил, Палестины хоорондын мөргөлдөөн хурцдаж, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яамны зүгээс Израил улсыг хариуцаж буй Монгол Улсаас Турк улсад суугаа Элчин сайдын яаманд чиглэл өгөөд байгаа бөгөөд мөн Израил улсад байгаа манай улсын Өргөмжит консул Ами Оркабид мэдэгдсэн.Одоогийн байдлаар Израил, Палестины мөргөлдөөний улмаас манай иргэд хохирсон, өртсөн тохиолдол байхгүй. ЭСЯ-ны зүгээс иргэдтэй тогтмол холбогдож, хувийн аюулгүй байдлаа …

  • 18 May

    Олимпийн эрх авсан тамирчдад 10 сая төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлнэ

    Монгол Улс “Токио-2020” зуны олимп, Паралимпийн наадамд оролцохоор спортын 12 төрөлд 30 эрх аваад байна. Олимпийн хугацаанд эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлэх, Үндэсний шигшээ багийн тамирчдын цалинг 1.5 сая төгрөг болгож нэмэх  асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх болсноо Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Тэрээр “Монгол Улс …

  • 18 May

    Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

    НЗДТГ-аас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг маргааш буюу тавдугаар сарын 19-ний 09:00-17:00 цагийн хооронд явагдах тул иргэн та /75050801, 75050802, 75050803, 75050804/ дугаарын утаснуудад холбогдож хууль, эрх зүйн …

  • 18 May

    Коронавирусийн халдвар авч, гэрээр эмчлүүлсэн иргэд өрхийн эмнэлгээсээ магадалгаа авна

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар 17-нд иргэдээс нийт 389 дуудлага ирлээ. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 29 иргэн хандсанаас 14 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 15 иргэнтэй оператор ажилтан холбогдож, иргэний асуултад хариулт өгч ажиллалаа. Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 54 цэгт, явуулын 70 автобусаар 175 багийн 979 эмч, ажилтан ажиллаж, 40395 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. …

  • 18 May

    Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн тэргүүлэх чиглэл болох соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг бүх талаар дэмжинэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Соёлын өвийн үндэсний төвд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзаж энэ салбарын хөгжлийн талаар ярилцлаа. Тэрбээр түүх, соёл, зан заншил, өв уламжлал, ахуй амьдрал зэргийг харуулсан соёлын аливаа бүтээлийг гадаад зах зээлд гарахад нь хууль эрх зүйн таатай орчин, татварын бодлого гээд бүх талаар дэмжихээ илэрхийллээ. Үүний төлөө бүтээлч, уламжлалтай, уялдаа холбоотой, нэг стратеги барьж …

  • 18 May

    Элчин сайд Майкл С.Клеческийг Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахыг урилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг ажиглах асуудлаар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Майкл С.Клеческийн хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран тус Элчин сайдын яамны холбогдох ажилтнуудтай уулзлаа. Уулзалтад АНУ-ын Элчин сайдын яамнаас Улс төрийн хэлтсийн дарга Андреа Гүүдмэн болон албаны хүмүүс байлцав. Уулзалтаар сонгуулийн бэлтгэл ажлын явц, сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарьт багтсан цаашид хийх …

  • 18 May

    АТГ:Эрүүгийн 536 хэргийг шалгаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс тавдугаар сарын 10-14-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 24 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 67 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 46 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 546 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас …

  • 18 May

    НОК:ААН-үүд дархлаажуулалтын II тундаа хамрагдаагүй хүн ажиллуулах зөрчил гаргаж байна

    НОК-ын Шуурхай штабаас УОК-ын даргын 41 дүгээр тушаал, Эрүүл мэндийн сайдын “Түр журам батлах тухай” А/310 дугаар тушаал, нийслэлийн Засаг даргын А/365 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хоёр Ажлын хэсэг гарган, аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийлээ. Цагдаагийн хурандаа Э.Бөхбат, НМХГ-ын улсын ахлах байцаагч Д.Жаргалсайхан нараар ахлуулсан хоёр Ажлын хэсэг энэ сарын 15-наас үйл ажиллагаагаа эхлүүлсэн сургалтын төв, кофе …

  • 18 May

    Дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээг ТҮЦ машинаас авах боломжтой

    Иргэд дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээгээ е-mongolia.mn сайтаас авах боломжтой. Харин тус сайтаас авах боломжгүй тохиолдолд төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машинаас авч болох юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 110 /ТҮЦ/ машин ажиллаж байгаагаас 70 гаруй хувь нь нийслэлд, үлдсэн нь хөдөө орон нутагт байдаг байна. Мөн Төв шуудангийн нэгдүгээр давхарт байрлах E-mongolia иргэд, олон нийтэд заавар, зөвлөгөө, тусламж үзүүлэх төвд хандаж, …