Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.11.25/ боллоо. Энэхүү хуралдаанаар Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг ямар нэг эрсдэлгүй, түргэн шуурхай татаж гаргах чиглэлээр ажиллахыг БОАЖ-ын сайд Д.Сарангэрэлд даалгалаа. Төрийн зарим байгууллагын гаргасан судалгаанаас үзвэл 1950-иад оноос хойш шатахуун ачсан 50 гаруй тээврийн хэрэгсэл живсэн байна. Үүнээс 17-г нь тухайн үед гаргаж авчээ. Олон улсын жишгээр 100 литр шатахуун ойролцоогоор 113,850,000 литр …
Tag Archives: нийгэм
November, 2020
-
25 November
“Улаанбаатар төмөр зам” ХНН мэдэгдэл гаргав
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс мэдэгдэл гаргажээ. Үүнд, “COVID-19”-ийн халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас энэ оны 11 дүгээр сарын 24-нд мэдээлэл хийхдээ Дархан-Уул аймагт (Дархан хотод) болсон төмөр замчдын тэмцээнд ОХУ-ын иргэд оролцсон гэж ташаа мэдээлэл түгээлээ. “Улаанбаатар төмөр зам” ХНН нь шинэ төрлийн коронавирусний халдварт өвчний үед Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой Комисс, Нийслэлийн Засаг даргын тогтоол, тушаал, захирамж …
-
25 November
ШӨХТГ:“Good price” дэлгүүрт 20 сая төгрөгийн торгууль оногдууллаа
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч нар Нийслэлийн зургаан дүүрэгт өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хяналт тавин ажиллаж байна. Тэгвэл 11 дүгээр сарын 24-ний өдрийн өглөөний 7.30 минутаас эхлэн Улаанбаатар хотын 6 дүүрэгт 7 ажлын хэсэг Онцгой байдлын 2 албан хаагчийн хамт 14 зах, 39 сүлжээ дэлгүүр, жижиг …
-
24 November
“Ковид-19” халдварын тохиолдол бүртгэгдсэн газруудад өргөтгөсөн шинжилгээ хийнэ
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 24-ний байдлаар, коронавируст “Ковид-19” халдварын 54 батлагдсан тохиолдол илрээд байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн зарим дүүрэг, хороодод халдварын тохиолдол бүртгэгдсэн голомтын бүсэд хамаарах иргэдийг “Ковид-19” цар тахлын халдвараас сэргийлэх, халдварын тархалтыг хумих зорилготой өргөтгөсөн шинжилгээг Нийслэлийн Онцгой комиссоос зохион байгуулж эхэллээ. Тус өргөтгөсөн шинжилгээнд зөвхөн тухайн дүүрэг, хороодод харьяалагдах байнгын болон түр оршин суугч …
-
24 November
Нийслэлийн хэмжээнд эргүүлийн 1363 чиглэлд 5000 гаруй албан хаагч ажиллаж байна
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын 26 мянга гаруй албан хаагчид коронавирусийн халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Нийслэлийн онцгой штабаас өчигдөр /2020.11.23/ зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар танилцууллаа. Тэрбээр “Нийтийн тээврийн цагийн хуваарийг энгийн горимд шилжүүлсэнтэй …
-
24 November
ШӨХТГ: “Саруул маркет”-д махны лангуу түрээслэгч нарт хоёр сая төгрөгийн торгууль оногдуулав
ШӨХТГ-ын Улсын байцаагч нар Нийслэлийн зургаан дүүрэгт өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хяналт тавин ажиллаж байна. Ингээд өнөөдрийн буюу 11 сарын 24-ний өдрийн 12 цагийн байдлын мэдээг хүргэе. Хүчит шонхор зах өглөөний 9 цагийн байдлаар тус захад жижиглэнгээр борлуулж байгаа үнийн тухайд хонины цул мах 8300 төгрөг, хонины ястай мах 7000-8000 төгрөг, үхрийн цул мах 10000-12000 төгрөг, үхрийн ястай …
-
24 November
ЗТХЯ: Өнөөдөр төмөр замын ажилчид амьдардаг БГД-ийн 1, 4, 6, 24-р байрны иргэдээс шинжилгээ авна
“Ковид-19” халдварт вирус “Улаанбаатар төмөр зам” ХНН-т үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал болов. “УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаярын танилцуулснаар өчигдөр төмөр замын хэмжээнд 362 хүнийг шинжилгээнд хамруулжээ. Өнөөдөр төмөр замын ажилчид олноор …
-
24 November
М.Мөнхшүр:Нас барсны гэрчилгээ, буяны компанийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, зарж байсан этгээдүүдийг илрүүллээ
Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр дамжин гарч буй гэмт хэрэг зөрчлийг Эрүүгийн цагдаагийн алба шалган ажиллаж байна. Уг ажлын хүрээнд фэйсбүүк хуудсанд “Хөдөө орон нутгаас хотод ирээд гацагсад холбоо барина уу” гэх зарыг байршуулан иргэдийг залилан мэхэлж байсан 35 настай Б, 33 настай У нарыг Булган аймгийн цагдаагийн газартай хамтран илрүүлж, таслан …
-
24 November
Баянгол дүүрэг 6453 иргэнийг “Ковид-19”-ийн шинжилгээнд хамруулжээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд Баянгол дүүрэгт “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээнд нийт 397 иргэн хамрагджээ. Тэгвэл түргэвчилсэн оношилгооны гурван цэгт 30 иргэн PCR шинжилгээ өгч, сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Сайн дурын шинжилгээг ӨЭМТ-ийн 11 цэг, түргэвчилсэн оношилгоог “Эмүжин” төв (8 дугаар хороо, Хөгжил хотхоны урд), 46 сургууль (Монголын Үндэсний телевизийн ард), 20 сургууль (Төмөр зам, Ханбүргэдэй дэлгүүрийн ард) зэрэг байршилд авч байна. Одоогийн …
-
24 November
Гал түймэр, гамшиг ослын дуудлагаас бусад асуудлаар шуурхай дуудлагын 101, 105 дугаар тусгай дугааруудад холбогдохгүй байхыг анхааруулж байна
Коронавируст халдвар дотоодод тархсаны улмаас Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорионы дэглэм мөрдөж байна. Үүнтэй холбоотойгоор Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны Шуурхай штабт 18001105, 267355, дугаарын тусгай утас, Нийслэлийн Онцгой комиссын 18001200, 321731, 262985, Тээврийн цагдаагийн газрын 80401124, 93021124, Эрүүл мэндийн яамны 323002, 119 тусгай дугаарын утаснууд 24 цагаар ажиллаж, иргэдэд мэдээ …
-
24 November
Хяналтын постоор нэвтэрч байгаа иргэдийн асуумжийг цахим хэлбэрт шилжүүллээ
Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Ж.Наранмандах, Мэргэжлийн хяналтын газрын хэмжилзүй, холбоо, мэдээллийн улсын хяналтын байцаагч Б.Тайванбаатар нар хамтран Арвайхээр суманд нэвтэрч байгаа болон гарч байгаа тээврийн хэрэгсэл, иргэд, дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийг бүртгэлийг хийх цахим аппликейшныг боловсруулан, үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Энэхүү аппликейшныг нэвтрүүлснээр Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Тагнуулын хэлтэс, зэрэг …
-
24 November
Барилга, хот байгуулалтын яам болон түүний харьяа байгууллагуудаас 26,2 сая төгрөг хандивлав
“Ковид-19” цар тахлыг тогтоон барих, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор Барилга, хот байгуулалтын яам болон түүний харьяа барилгын салбарын есөн байгууллагын ажилтан, алба хаагчид нэгээс гурван өдрийн цалин буюу 26,2 сая төгрөгийг Улсын Онцгой комисст хандивлалаа. Хандивыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуянд гардуулан өгсөн юм. Энэ үеэр бригадын генерал Г.Ариунбуян …
-
24 November
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орно. 2020 оны 11 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр. Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 16-21 хэм, …
-
23 November
Цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй, дэмжлэг шаардлагатай өрхөд хүнсний бүтээгдэхүүн өгнө
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны сурагчдын хоолонд зарцуулахаар нөөцөлсөн хүнсний бүтээгдэхүүнийг цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй, дэмжлэг шаардлагатай өрхөд хуваарилахаар болов. Ингэхдээ боловсролын байгууллагын гаргасан судалгааг үндэслэх юм. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргасан судалгаанаас үзвэл улсын хэмжээнд 44,282 /үүний 18,646 нь цэцэрлэгийн, 25,636 нь ерөнхий боловсролын сургуулийн/ …
-
23 November
ЗГ: Сурагчид 12 дугаар сарын 18-ныг дуустал хичээллээд амарна
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Энэхүү хуралдаанаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2020 оны 12 дугаар сарын 18-ныг дуустал теле болон цахим хэлбэрээр зааж, сурагчдыг 2021 оны 02 дугаар сарын 01 хүртэл амраах шийдвэрийг хэвээр үлдээв. Их, дээд сургууль, коллежийн оюутнууд 2021 оны 01 дүгээр сарын 05 хүртэл цахимаар хичээллээд 2021 оны 02 дугаар сарын 15 хүртэл амарна. …