Tag Archives: нийгэм

September, 2020

  • 11 September

    “Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх” төсөл хэрэгжиж байна

    “КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр, “Гүүд Нэйборс” болон “Ногоон Ази” ОУБ-уудын Монгол дахь төлөөлөгчийн газраас санаачлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хамтран “Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх” төслийг нийслэлийн долоон дүүрэгт /Багануур, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, …

  • 11 September

    “Цэнхэр алт, ой модоо хайрлая” сарын аян эхэллээ

     ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн алба, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн төсөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар хамтран “Цэнхэр алт, ой модоо хайрлая” сарын аянг улс орон даяар энэ сарын 7-ноос зохион байгуулж байна.  Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.7-д “Тогтвортой хөгжлийн боловсрол” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, иргэд, олон нийтэд эх дэлхийгээ хайрлах, уламжлалт ёс …

  • 11 September

    “Номын баяр 2020” арга хэмжээг улс, орон даяар зохион байгуулна

    Монгол Улсын ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр” тэмдэглэх тухай 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Соёлын сайдын ивээл дор “Номын баяр 2020” арга хэмжээг 09 дүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд “Хязгаар үгүй-НОМ-сэтгэлгээний эрх чөлөө” уриан дор зохион байгуулах гэж байна. Ерөнхий зохион байгуулагчаар Соёлын яам, ЗГХА Соёл, урлагийн газар, аймаг, Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Нийслэлийн соёл, урлагийн газар, …

  • 11 September

    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн “Дурсгалын хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ

    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өчигдөр (2020.09.10) тохиолоо. Улс төрийн хилс хэрэгт олон мянган иргэдийг хилсээр хэлмэгдүүлсний төлөө Монголын төр ард түмнээсээ уучлал хүсэж, амь насаа алдсан хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх, санан дурсах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 1996 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоолыг баталж, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг …

  • 10 September

    Нийслэлийн удирдлагууд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр хүндэтгэн дурсдаг юм. Энэхүү өдрийг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүд, Нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, улс төрийн намын төлөөллүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэдийн төлөөлөл хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. “…Монгол Улсад улс …

  • 10 September

    Бага насны хүүхдийг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх “Аврагч мазаалайн зөвлөмж”

    “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-аас коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх  үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд зориулан 2,3 сая ам долларын санхүүжилттэй төслийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ээс 2020 оны 09 дүгээр сарын 30-ныг хүртэл хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд ОБЕГ, НЭМҮТ, СЭМҮТ,  Гэр бүл, хүүхэд залуучуудын газар,МУЗН-тэй хамтран  бага насны хүүхдүүдийг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Аврагч мазаалайн зөвлөмж” анимейшнүүдийг цувралаар …

  • 10 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

    Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байх тухай УИХ-ын шийдвэр 1996 онд гарсан. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар нар өнөөдөр Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхээр ирсэн УИХ, Засгийн газрын гишүүд, улс төрийн намууд, төрийн болон төрийн …

  • 10 September

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Булган, Архангай, Өвөрхангай аймагт ажиллаж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төвийн бүсийн Булган, Архангай, Өвөрхангай аймагт албан томилолттой ажиллаж байна. Томилолтын эхэнд Булган аймгийн Гурван булаг сумын Авзага багийн нутаг, Хэвтээгийн арын 30 га талбайд “Хэт талхлагдсан бэлчээрийг зайнаас тандах аргаар судлах ба нөхөн сэргээх туршилт” төслийн хүрээнд хийгдэж буй бэлчээрийн нөхөн сэргээлтийн явцыг үзлээ. Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээгээр 2018 оноос дээрх төслийг хэрэгжүүлж байна. Зайнаас …

  • 10 September

    Д.Будзаан: Монгол Улсад гурван жилийн хугацаанд хүүхдийн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг ихэссэн

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Цагдаагийн ерөнхий газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага,  JCI Mongolia байгууллагын хамтран хэрэгжүүлж байгаа “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн арга хэмжээний сарын аяны нээлт боллоо. Нээлтийн арга хэмжээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, дэд дарга Б.Халиун, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнх-Итгэл, ЦЕГ-ын Хүүхдийг …

  • 10 September

    ГБХЗХГ: “Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавих нийтлэг шаардлага”-ын хүрээнд хүүхдийн төлөө үндэсний зөвлөлд чиглэл хүргүүллээ

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 03 дугаар сарын 27-ны А/152 дугаартай “Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавих нийтлэг шаардлага”  батлагдсан. Тэгвэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга М.Энх-Амар  “Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавих нийтлэг шаардлага”-ын хүрээнд аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн …

  • 10 September

    Н.Баясгалан: Зэвсэгт хүчний нисгэгчид нислэгээр төрөл бүрийн дадлагуудыг амжилттай гүйцэтгэлээ

     Зэвсэгт хүчний агаарын цэргийн 2019-2020 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу Агаарын цэргийн нэгдсэн тактикийн хээрийн сургуулийг Говьсүмбэр аймагт зохион байгууллаа. Дээрх сургуулийг Агаарын цэргийн анги, салбарын үүрэг гүйцэтгэх бэлтгэлжилт, жигдрэлтийн түвшинг үнэлэх, агаарын цагийн байдлын тухай мэдээ, мэдээллийг боловсруулах, дамжуулах, автоматжуулсан хэрэгслийн ажиллагааг турших, болзошгүй нөхцөлд анги, салбар, экипажийг сурган дадлагажуулах зорилгоор зохион байгуулсан бөгөөд агаарын …

  • 10 September

    Б.Халиун: Нийгмийг “эмчлэгч” гэгддэг нийгмийн ажилтнууд та бүхэн энэ төслийг жинхэнэ эздэд нь хүргэж ажиллаарай

    -Ковид-19 цар тахлыг даван туулах чадавхыг бэхжүүлэх энэ төсөлд нэн ядуу, эмзэг бүлгийн 7000 өрх хамрагдана- “КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр “Гүүд Нэйборс” болон “Ногоон Ази” ОУБ-уудын Монгол дахь төлөөлөгчийн газраас санаачлан НЗДТГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад …

  • 9 September

    Н.Учрал:Гарааны бизнес эрхэлдэг компаниудыг тустай статустайгаар бүртгэж чадвал татвараас чөлөөлөх боломжтой болно

    “Гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх боломж, гарц шийдэл-хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, БШУ-ны яамны Инновац, технологийн газрын дарга Д.Одгэрэл, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, гарааны бизнес эрхэлж буй компани болон хамтын оффисын /share office/ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн …

  • 9 September

    Ж.Мягмар: Бэлтгэл ажлыг хангасны дараа хүүхэд харах үйлчилгээг эхлүүлнэ

    2020 оны улсын төсвийн тодотголд УИХ дахь эмэгтэйчүүдийн лобби бүлгээс “Хүүхэд харах үйлчилгээ”-нд 2 тэрбум төгрөгийн төсвийг батлуулсан билээ. Тэгвэл уг үйл ажиллагааг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаар Боловсрол, шинжлэх Ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмартай ярилцлаа. -Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2015 батлагдсан. Тэгвэл энэ үйлчилгээний цэцэрлэгээс ялгарах давуу тал юу вэ? -Хүүхэд харах үйлчилгээний хуулийн төслийг боловсруулах …

  • 9 September

    Ц.Алтансор: Хүчирхийлэлгүй нийгмийг бүтээхийн тулд хүүхдэд багаас нь биеийн болон сэтгэл зүйн аюулгүй байдлын боловсрол олгох ёстой

    Бид сошиалаар медиагаар шуураад өнгөрдөг атлаа амьдрал дээр дорвитой шийдэл хүрч чаддаггүй, тэр бүр нээлттэй ярьдаггүй сэдэв бол хүүхдийн хүчирхийлэл билээ. Бидний ойр дотны хэн нэгэн хүчирхийлэлд өртөөгүй л бол хайхардаггүй, дуу хоолойгоо зоригтой илэрхийлдэггүйгээс хүчирхийллийн үндэс болох бүдүүлэг үйлдлүүд зүсээ хувирган нийгэмд оршсоор л… Эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид биеийн аюулгүй байдлын  болоод сэтгэл зүйн боловсролыг хүүхдүүддээ багаас нь олгож, …