“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн www.ett.mn сайтад БҮРТГЭЛ ШАЛГАХ цэс шинээр нэмэгдлээ. Энэхүү цэснээс ЭТТ ХК-тай гэрээ байгуулсан тээврийн компанийн автомашины мэдээлэл, гэрээний дугаар, тээвэрлэж буй чиглэлийн мэдээллийг нээлттэй харах боломжтой боллоо. Тээврийн хэрэгслийн бүртгэлийг www.ett.mn ЭТТ НЭЭЛТТЭЙ УУРХАЙ – БҮРТГЭЛ ШАЛГАХ хэсэгт автомашины улсын дугаарыг оруулснаар шалгах боломжтой.
Tag Archives: нийгэм
November, 2023
-
28 November
Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна
Он гарсаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн 24 удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 35 иргэний амь насыг аварч, 18 тээврийн хэрэгслийг татан гаргалаа. Тухайлбал, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сум “Улаагчийн Хар нуур” гэдэг газар иргэн Г-ын суудлын автомашин нуурын мөсөн дээр зорчиж яваад мөс цөмөрч живсэн, жолооч нь эсэн мэнд гарсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн …
-
28 November
Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч суларч, нутгийн зүүн хэсгээр жавартай хүйтэн, явган шуургатай байна. 2023 оны 11-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд …
-
27 November
Сурагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих чиглэлд НҮБ-тай хамтран ажиллана
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланг хүлээн авч уулзан, НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд талууд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид, суралцагсдын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хүүхдийг цахим болон бусад орчин дахь …
-
27 November
Хуульчийн цаг: Барилгын ажил гүйцэтгэх ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудлын тухай
Өмгөөллийн “Хаш энд Маргад партнерс” ХХН-ийн Өмгөөлөгч, Ахлах хуульч Б.Оюунзул Барилгын ажил гүйцэтгэх олон улсын жишиг ФИДИК гэрээний тухай тайлбарлаж байна. Манай улсад сүүлийн жилүүдэд дэд бүтэц, эрчим хүч, барилгын салбарт томоохон төсөл хөтөлбөр олноор хэрэгжиж буй өнөө үед захиалагч, гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, санхүүжүүлэгч, даатгагчдын хоорондын харилцаанд ФИДИК-ийн жишиг гэрээний дагуу гэрээ, хэлцэл байгуулагдах болсон. Фидикийн гэрээ байгуулахтай холбоотой гэрээний талуудад …
-
27 November
Ирэх оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөг болно
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.0 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоолоо. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 4.2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт, хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцаа, …
-
27 November
Нефтийн бүтээгдэхүүнийг хилээр орж ирсэн даруйд нь шуурхай тээвэрлэж байна
Нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хэрхэн зохион байгуулж байгаа талаар “УБТЗ” ХНН-ээс тодруулж асуухад дараах хариултыг өглөө. “Улаанбаатар төмөр зам” ХНН нийгмийн хариуцлагын хүрээнд нефтийн бүтээгдэхүүн, дулааны цахилгааны станцуудын нүүрс зэрэг улс орны аюулгүй байдал, нийгэм эдийн засагт чухал үүрэгтэй тээврийг тасралтгүй шуурхай зохион байгуулахад онцгой анхааран ажилладаг. Энэ хүрээнд ОХУ болон БНХАУ-аас импортоор орж ирж буй нефтийн бүтээгдэхүүнийг хилээр орж ирсэн …
-
27 November
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчидтэй уулзалт хийж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчидтэй хийж байна. Уулзалтад газар тариалан, мах, сүү болон хүнсний бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, мал эмнэлэг, сав баглаа боодол, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож байна. Хүнс, хөдөө аж ахуйн салбар Монгол Улсын хөгжлийн нэг чухал салбар гэдгийг Ерөнхий сайд онцлоод Засгийн газраас тус салбарын эрх зүйн орчныг шинэчлэх …
-
27 November
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн, явган шуургатай байхыг анхааруулж байна. 2023 оны 11-р сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар …
-
25 November
Гавьяат багш Г. Жамбын нэрэмжит Микробиологи Иммунологийн Улсын VII олимпиад зохион байгуулагдаж байна
Монгол Улсын гавьяат багш, профессор Г.Жамба багшийн нэрэмжит Микробиологи Иммунологийн Улсын VII олимпиад өнөөдөр /2023.11.25/ Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Оюутны Соёлын төвд зохион байгуулагдаж байна. Монгол Улсын гавьяат багш, профессор Г.Жамбын нэрэмжит Микробиологи Иммунологийн Улсын VII олимпиадын нээлтийн арга хэмжээнд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Био-Анагаахын Сургуулийн захирал, АУ-ы доктор Г.Дарамбазар, Монгол Улсын гавьяат багш, профессор Г.Жамба …
-
25 November
Өсвөр үеийнхний хөгжил, оролцоог бодитоор дэмжих зорилготой “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн нээлт боллоо
“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн нээлт өнөөдөр (2023.11.25) Төрийн ордонд боллоо. Хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2021 оноос эхэлсэн бөгөөд энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байна. “Өсвөрийн парламент 2023” хөтөлбөр энэ жил “Эрүүл орчин – Эрүүл хүүхэд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм. Хөтөлбөрийн бүртгэлийг 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд үндэсний хэмжээнд зарлаж, 700 гаруй сурагч орчны эрүүл мэндийн талаар эсээ …
-
24 November
Эмэгтэй төлөөлөгчдийн санаачилгаар 2024 оны төсөвт камерын нэгдсэн систем байгуулах санхүүжилтийг тусгалаа
Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Аюулгүй хотын төлөө: Эмэгтэйчүүд хамтдаа” чуулга уулзалтыг нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчидтэй хамтран зохион байгууллаа. Чуулга уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мягмар “Гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөж байна. Иймд Улаанбаатар хотод зайлшгүй шаардлагатай цэгүүдэд камержуулалтыг хийж, гэмт хэрэг зөрчлийг бууруулахад бид …
-
24 November
“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн арга хэмжээ Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт эхэллээ
“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрт хамрагдахаар 760 гаруй сурагч бүртгүүлснээс 150 сурагч шалгарсан. Оролцогч хүүхдүүд өнөөдөр Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт хөтөлбөрийн чиглүүлэх сургалтад хамрагдаж эхэллээ. “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийг “Эрүүл орчин-Эрүүл хүүхэд” сэдвийн хүрээнд 2023 оны 11-р сараас 2024 оны 6-р сарын хооронд зохион байгуулах юм. Хөтөлбөрийн оролцогч хүүхдүүд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго, орчны эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маягаас гадна парламентын …
-
24 November
Ахмадын хорооллыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох зам тавина
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Баянзүрх дүүргийн 13, 14, 42 дугаар хороонд хийхээр төлөвлөсөн авто замын ажилтай танилцан, газар дээр нь ажиллалаа. Тодруулбал, Нарны зам буюу Ахмадын хорооллын зүүн талын замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох нэг км урттай, далан дагасан авто замын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. Гэр хороолол дундуур тавих тус замын трасст 39 нэгж талбар өртөж …
-
24 November
Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаан боллоо. Уг хуралдаанд зөвлөлийн гишүүдээс гадна дүүргийн иргэдийн төлөөлөгчид болон Засаг дарга нар оролцов. Энэ үеэр Нийслэлийн 2024 оны төсвийн төслийн тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг нар тус тус танилцуулж, хэлэлцүүлсэн юм. Хэлэлцүүлсэн …