Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар АШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Японы эмнэлгийг БСШУСЯ-ны харьяанд шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Тус эмнэлгийн төслийг Монгол, Японы Засгийн газар хооронд 2014 онд гэрээ байгуулсны дүнд Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр 2015-2019 онд хэрэгжүүлж, барилгын ажлыг гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгсөн юм. Монгол-Японы эмнэлэг нь АШУҮИС-ын судалгаа, эрдэм, шинжилгээ, төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалтын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг юм. Жилд 7000 гаруй …
Tag Archives: нийгэм
March, 2020
-
19 March
БНСУ-д амьдарч байгаа монголчуудад МЭХ 10.000 амны хаалт илгээнэ
Шинэ коронавирус буюу COVID-19 цар тахалаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбоо Улсын хэмжээнд 50 мянга гаруй амны хаалт оёж, ЭМЯ-нд 10.000 амны хаалт хүлээлгэн өгсөн. Түүнчлэн МЭХ-ны аймаг, нийслэлийн эмэгтэйчүүдийн зөвлөл орон нутгийнхаа эрүүл мэндийн байгууллага болон онцгой комисст сайн үйлсийн аян өрнүүлж мөнгөн тусламж үзүүлэхийн зэрэгцээ халуун аарц, чацаргана өгч сэтгэлийн дэм үзүүлсээр байна. Монгол улсад COVID-19 …
-
19 March
Үзвэр үйлчилгээ, сүм хийдийн барилга байгууламжид хяналт шалгалт хийжээ
Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй үзвэр үйлчилгээ, сүм хийдийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2020 оны 02 дугаар сарын 20-аас 03 дугаар сарын 10-ныг хүртэл зохион байгууллаа. Дэлхийн дахинд дэгдээд буй шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилгоор Архангай, Говь-Сүмбэр, Өмнөговь, Сэлэнгэ, Ховд зэрэг …
-
19 March
Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна. 2020 оны 03 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, баруун …
-
18 March
Эрдэс баялаг, банк, санхүүгийн салбарынхан хандивын аянд нэгдлээ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл Улсын онцгой комисст 100 сая төгрөгийн хандив өргөсөн байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хандивыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд гардуулав. Мөн өдөр банк бус санхүүгийн 200 гаруй байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн “Монголын банк бус санхүүгийн …
-
18 March
МҮОНРТ-ийн уран бүтээлчдэд БОАЖЯ-наас автомашин бэлэглэлээ
Байгаль орчны асуудлуудыг цаг алдалгүй олон нийтэд мэдээлж, шийдвэр гаргагчдын болон нийт ард иргэдийн анхаарлыг хандуулах контентуудыг бүтээж буй МҮОНРТ-ийн уран бүтээлчдэд БОАЖЯ-наас “Мицүбиши-L200” маркын автомашин гардууллаа. Энэхүү машиныг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат гардуулж өгөхдөө “Байгаль орчны асуудал дэлхий нийтийнх болсон энэ үед ирээдүй хойч үедээ эх болсон байгалиа энэ хэвээр нь өвлүүлж, олон нийтийн байгаль хамгаалалд хандах хандлагыг өөрчлөх контентуудыг бүтээж буй …
-
18 March
Дөрөвдүгээр сарын 17-ныг хүртэл Шенгенийн бүст гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй
Европын Холбооны гишүүн улсуудын тэргүүн нар хуралдаж, 2020 оны 3 дугаар сарын 17-ноос 30 хоногийн хугацаанд Шенгенийн бүсийн хилээр иргэдийн зорчих хөдөлгөөнийг түр зогсоохоор шийдвэрлэв. Шенгенийн бүс нутагт Австри, Бельги, Дани, Герман, Грек, Исланд, Испани, Итали, Латви, Литва, Лихтенштейн, Люксембург, Мальта, Нидерланд, Норвеги, Польш, Португал, Словак, Словени, Унгар, Финланд, Франц, Чех, Швед, Швейцар, Эстони багтдаг. Монгол Улсын иргэдийн хувьд Европын …
-
18 March
Л.Наранбаатар З.Энхболдыг шалгуулахаар АТГ, ТЕГ-т хандлаа
Эдийн засагч Л.Наранбаатар өнөөдөр АТГ, ТЕГ-т хандаж, З.Энхболдыг иргэний хувиар шалгуулах хүсэлтээ гаргалаа. Энэ талаар хэлэхдээ, “намайг хэвлэлийн бага хурал хийсний дараа Зандаахүүгийн Энхболд яаран сандран “Хишиг арвин” компани “Страто” компани руу утсаар ярьсан мэдээлэл бий. Энэ хоёр компани нэг эзэнтэй гэдгээ нотолж байгаа мэт намайг хэвлэлийн бага хурал хийснээс 30 минутын дараа ирж мэдэгдэл хийсэн. Мэдэгдэлдээ миний ярьсан бүх …
-
18 March
НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана
НӨАТ-ын урамшууллын 2020 оны гуравдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг гуравдугаар сарын 22-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2020 оны 02 дугаар сарын 01-29-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох …
-
18 March
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга “Монгол цэргийн өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүллээ
Өнөөдөр тохиож буй “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 99 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга мэндчилгээ дэвшүүллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: “Эрхэм цэргийн алба хаагчид, генерал, офицер, гэрээт болон хугацаат албаны ажилтан албан хаагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, энхийг сахиулагчид аа, Та бүхэнд “Монгол цэргийн өдөр” …
-
18 March
Стамбул-Улаанбаатарын нислэгээр 256 зорчигч, есөн тонн ачаа ирнэ
Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр ЗТХЯ-наас мөн мэдээлэл өглөө. Энэ үеэр ЗТХЯ-ны төлөөлөл мэдээлэл өглөө. Тэрбээр “Коронавирусын эрсдэлээс сэргийлэх үүднээс Улсын Онцгой комисс, Засгийн газраас өнгөрсөн хоёр сарын хугацаанд өгч буй үүрэг, чиглэлүүдийг Зам, тээврийн хөгжлийн яам шуурхай хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн хугацаанд Зам, тээврийн хөгжлийн сайд долоон удаа тушаал гаргасан. Салбарын ажилтнууд 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Зам, …
-
18 March
У.Хүрэлсүх: Ахмад дайчид, цэрэг эрс, айл гэрийн ноён нуруу болсон эрчүүддээ баярын мэнд хүргэе
МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, ОРЧИН ЦАГИЙН ЗЭВСЭГТ ХҮЧИН ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 99 ЖИЛИЙН ОЙН БАЯРТ ЗОРИУЛСАН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН МЭНДЧИЛГЭЭ Монгол Улсын иргэд ээ, Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчид аа, Бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмадууд аа, Энхийг сахиулагч-Цэнхэр дуулгатан дайчид аа, Та бүгдэд туурга тусгаар төр улсынхаа сүр хүч, золбоо хийморь нь болсон цэрэг эрсийн баяр-Монгол цэргийн өдөр, …
-
18 March
ОХУ-д суралцаж байгаа монгол оюутнууд болон иргэдийг зөвхөн Алтанбулаг, Цагааннуур боомтоор хил нэвтрүүлнэ
Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээний хүрээнд их, дээд сургуулиудыг зайны сургалтад шилжүүлэх тухай ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Фальковийн 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн зөвлөмжийн дагуу тус улсын зарим их дээд сургууль цахимаар хичээллэх болоод байна. Энэхүү арга хэмжээ хэрэгжиж эхэлснээр ОХУ-д суралцаж байгаа монгол оюутнууд болон иргэд нутаг буцах тохиолдолд зөвхөн Монгол, Оросын хилийн …
-
18 March
ШӨХТГ-аас шатахууны үнэ бууруулах шаардлага хүргүүллээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас гадаад хилийн үнэтэй уялдуулан шатахууны үнэ бууруулахыг шатахууны худалдаа эрхэлдэг аж ахуй эрхлэгчдэд албан бичгээр хүргүүллээ. ОХУ-ын Роснефть компанийн шатахууны үнэ энэ сард А-80 тонн тутамд 539 ам.доллар, АИ-92 569 ам.доллар, дизель түлш 566 ам.доллар болж багассан байна. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар сарынхтай харьцуулахад, А80, АИ92 автобензин тонн тутамдаа 58 ам.доллар, дизель түлш 86 ам.доллароор тус …
-
18 March
Зэвсэгт хүчний генерал, oфицер, ахлагч, түрүүч, байлдагч, энхийг сахиулж буй дайчиддаа Зэвсэгт хүчний 99 жилийн баярын мэндийг хүргэн мэндчилье
Эх орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг хэрэгжүүлж буй Монголын зэвсэгт хүчний эрхэм хүндэт генерал, oфицер, ахлагч, түрүүч, сонсогч, байлдагч, энхийг сахиулж буй дайчид болон нийслэлийн иргэддээ Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 99 жилийн баярын мэндийг хүргэн мэндчилье. Түүхэн он цагийн хэлхээсэнд Монгол цэргүүд маань эх орноо батлан хамгаалах үйл хэргийн зэрэгцээ Монгол Улсынхаа бүтээн байгуулалтад гар бие оролцож, Зэвсэгт хүчнийхээ нэрийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл