ХХААХҮЯ, МЭЕГ-аас Мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалахад дутагдалтай байсан Мал эмнэлгийн явуулын хяналтын пост, сумдуудын тасагт иж бүрэн компьютерыг өнөөдөр гардуулан өглөө. Эдгээр мал эмнэлгийн явуулын постыг Өлзийтийн уулзвар, Тавантолгой, Шар хөтөлд байрлуулахаар төлөвлөсөн байна. Энэхүү постуудыг малын халдварт өвчний сэжиг илэрсэн тохиолдолд лабораторийн зориулалтаар ашиглах боломжтой юм. Ийнхүү ХХААХҮЯ, МЭЕГ-аас Дэлхий …
Tag Archives: нийгэм
May, 2020
-
11 May
“Эрдэнэс-Тавантолгой” ХК : Ногдол ашгаа НӨАТ-ын буцаан олголт авдаг дансаараа авах боломжтой
“Эрдэнэс-Тавантолгой” ХК долоо хоног бүрийн даваа гарагт хийдэг ээлжит хэвлэлийн бага хурлаа /2020.05.11/ зохион байгуулж тус компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Нурлат, Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр нар мэдээлэл өглөө. “Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн долоо хоногт 22 мянган тонн нүүрс олборлож, 426 тэвшээр 30.3 мянган тонн нүүрс ачиж, 1319 тэвшээр 150 мянган тонн нүүрс экспортод гаргалаа. …
-
11 May
Ерөнхий сайд асан С.Баяр нарын гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 25-нд товлолоо
Нийслэлийн прокурорын газраас С.Баяр нарын 7 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болж, яллагдагч нарын гэм буруугийн шүүх хурлыг 2020 оны тавдугаар сарын 25-ны 09:00 цагт хийхээр товлолоо. http://credit-n.ru/offers-zaim/moneza-online-zaym.html http://credit-n.ru/offers-zaim/vashi-dengi-zaim.html
-
11 May
Зүүнбаян-Тавантолгой чиглэлд 22.5 км дээд бүтцийн ажил хийгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414.6 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын трассын дагуу бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Дэлхий дахиныг хамарсан коронавируст цар тахлын улмаас Монгол Улс хилээ хаагаад гурван сар болж буй хэдий ч төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна. Төмөр замын бүтээн байгуулалтыг дотоодын боловсон хүчин, …
-
11 May
НОСК-ийн харьяа охин компани байгуулж, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй албан хаагчдыг орон сууцанд оруулна
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлаар Ковид-19 халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж буй 6409 төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг дэмжих, орон сууцны нөхцөлийг сайжруулах зорилгоор түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Тус төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийг бүрдүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн орон сууцны корпорац ХК-ийн харьяа охин компани байгуулан, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж, …
-
11 May
Cоёл, урлагийн салбарынхан “Ковид-19” цар тахлын эсрэг нэгдэж буйгаа илэрхийллээ
Шинэ төрлийн “Ковид – 19” цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор улс, орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтоосон энэ цаг үед Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас иргэдийг аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд уриалах, нийгмийг соён гэгээрүүлж эерэг нөлөөллийг бий болгох, өвчний эсрэг тэмцэж буй албан хаагчдад сэтгэлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хамтдаа сэргийлье” уриан дор олон талт ажлыг хийж хэрэгжүүлж байна. …
-
11 May
Франц улсад байгаа монгол иргэдийн анхааралд
Франц Улсад 5 дугаар сарын 11-ний өдрөөс эрүүл ахуйн онцгой дэглэм, хөдөлгөөн хязгаарлалтыг хэсэгчилэн сулруулах гэж байгаатай холбогдуулж тухайн өдрөөс ЭСЯ-ны консулын үйлчилгээг биечлэн үзүүлэх боломжтой боллоо. Консулын үйлчилгээний байрны багтаамж, агаар солилцоо зэргээс шалтгаалж иргэн таны эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор үйлчилгээг Даваа-Баасан гарагт 14.00-17.00 цагт товлосон цагуудад иргэд цахим шуудангаар цаг авч үйлчилгээ үзүүлэх байдлаар ажлын хуваарьт …
-
11 May
НМХГ: Арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн цэвэрлэх байгууламжийг шалгаж байна
НМХГ-ын дэд бүтэц, байгаль орчны хяналтын Улсын байцаагч нар арьс шир, ноос, ноолуур угаах, боловсруулах үйлдвэрүүдийн цэвэрлэх байгууламжийг шалгаж байна. Шалгалтаар гэрээний хугацаа дууссан, хангагч, хэрэглэгч гэрээгүй, үйлдвэрийн технологийн үйл ажиллагаанаас гарч буй хаягдал усны шугам сүлжээний тоолуургүй, хаягдал усны чанар байдалд лабораторийн шинжилгээ хийдэггүй зөрчлийг илрүүлээд байна. Мөн үйлдвэрийн зориулалт, хүчин чадалд нийцсэн ариутгах татуургын шугам сүлжээний зураг төсөлгүй, …
-
11 May
С.Эрдэнийн “халаасны нам” ба ээлжит улс төрийн бүтэлгүйтэл
МАН-ын байрны гадаа Зон Олны Намын генсек Эрдэнийн Одбаяр гэх залуу хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Товчхондоо тэрбээр МАН-ын нэр бүхий гишүүд Зон олны намыг санхүүжүүлэх санал тавьсан гэх мэдээллийг хийсэн юм. Гэвч тэрбээр санхүүжилт санал болгосон гэх уг уулзалтад өөрийн биеэр байсан, байгаагүй, уулзалтын үеэр хамтран ажиллах гэрээ санамж яригдсан, эсвэл яригдаагүй гэх мэтээр ойлгомжгүй эсрэг тэсрэг зүйлсийг ярьж эхлэв. Мэдэгдлийн …
-
11 May
З.Энхболдыг “Суруга Монгол”-той холбоотой хэргээр АТГ-аас шалгахаар болжээ
УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболдод прокурорын газраас хэрэг үүсгэн шалгах үндэслэлтэй гэж үзсэнээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтээ АТГ-т хүргүүлжээ. Ингэснээр түүнийг “Суруга Монгол” компани болон төрсөн дүүгийнх нь нэр дээр шилжсэн их хэмжээний үл хөдлөх хөрөнгөтэй холбогдуулан мөрдөн шалгахаар болж байна. Энэ тухайгаа нийслэлийн прокурорын газраас иргэн Л.Наранбаатарт мэдэгдсэн байна. Тодруулбал, нийслэлийн ерөнхий прокурор Ш.Нямдоржийн гарын үсэг бүхий хариу …
-
11 May
Ү.Амарбат: Гомдож шаралхсан, өс хонзонгоо тайлах гэсэн бие даагчдаас гэрэл гэгээ харагдахгүй байна
-Бие даагчдаас Ерөнхий сайдыг хүртэл томилж болохгүй гэсэн хуулийн заалттай – УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгуульд 208 хүн бие даан нэр дэвшихээр болсон нь олны анхаарлыг ихээхэн татаж буй. Энэ тухайд улс төрийн хүрээнийхэн төдийгүй хуульчдын зүгээс байр сууриа илэрхийлж эхэллээ. “Элсэн цаг” нэвтрүүлгээр дээрх асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ үеэр хуульч Ү.Амарбат бие даагчдын зорилго болон төрд гараад ажил хийх боломжтой эсэх талаар байр сууриа илэрхийллээ. …
-
11 May
Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө
Таны тээврийн хэрэгсэлийн улсын дугаар 5 болон 0 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Тээврийн хэрэгсэл эзэмшигч та иргэний үүргээ биелүүлж хугацаандаа амжиж татвараа төлнө үү. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn цахим хуудсанд …
-
11 May
Улсын аварга фермер Ш.Шүрэнцэцэг жилд 252000 гаруй литр сүү зах зээл нийлүүлжээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд Ч.Улаан Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер Ш.Шүрэнцэцэгт “Улсын аварга фермер”-ийн шагналыг гардуулан өглөө. Улсын аварга фермер Ш.Шүрэнцэцэг 16 наснаасаа мал аж ахуйн салбарт саальчнаас эхлэн ажиллаж, эдүгээ 44 дэх жилдээ фермийн аж ахуй эрхлэн ажиллаж байна. Тэрээр сүүлийн гурван жилд малын зүй бус хорогдол гаргалгүй, мал сүргээ жил дараалан өсгөж, …
-
11 May
С. Баяр: Дубайн гэрээг би мэдэхгүй, хэвлэл мэдээллээс л мэдээлэл авсан
Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2020.05.11/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт эхэлсэн. Ерөнхий сайд асан С.Баяр шүүхийн гадна хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Энд байгаа залуусын ихэнхийг нь би танихгүй. Танихгүй хүмүүсийг нэг газарт авч ирж байгаа нь буруу юм. Сая шүүх хуралдааныг нээлттэй явуулах уу, хаалттай …
-
11 May
Т.Батмөнх: Шимтгэлээс чөлөөлж байгаа нь ажил олгогч, даатгуулагчдад бодит дэмжлэг болж байна
“COVID-19” цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээг УИХ, Засгийн Газраас хэрэгжүүлж эхэлсэн. Үүний дундаас 4-10 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь аж ахуйн нэгж, иргэдийн хувьд бодит дэмжлэг болж байна. Шинээр хэрэгжиж эхэлсэн хуулийн талаар иргэдийн тодруулж буй зарим асуултыг бид Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Т.Батмөнхөөс тодрууллаа. – Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх арга хэмжээ бүрэн хэрэгжиж эхэлсэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл