Tag Archives: нийгэм

May, 2020

  • 8 May

    Ялалтын агуу үйлсэд оруулсан Монгол Ард Улсын хувь нэмрийг ОХУ хэзээ ч мартахгүй

    ОХУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД И.К.АЗИЗОВЫН ЯЛАЛТЫН БАЯРЫН ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ Эрхэм хүндэт монгол найз нөхөд өө! Энэ онд 1941-1945 оны Аугаа их Эх орны дайнд Ялалт байгуулсны 75 жилийн ой тохиож байна. Ялалтын баярын өдөр та биднийг нэгтгэдэг. Эл өдөр бид Германы фашизм болон түүний дагуулуудыг ялахад хувь нэмрээ оруулсан дайчин цэргүүд, тэдний арыг дааж …

  • 8 May

    Шүүхээс Н.Номтойбаярыг албадан ирүүлэх захирамж гаргажээ

    УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг албадан ирүүлэх захирамжийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 6-ны өдөр гаргажээ. Прокуророос Н.Номтойбаярыг удаа дараа дуудаж, өмгөөлөгч Н.Мандахад мэдэгдсэн ч хүндэтгэх шалтгаангүй ирэхгүй байгаа байдлыг нь үндэслэн албадан ирүүлэх саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. Уг хүсэлтийг энэ сарын 6-ны өдөр тус шүүх хэлэлцээд өчигдөр 09:00 цагт НПГ-т албадан ирүүлэх …

  • 8 May

    Дадлага сургууль гурав дахь өдрөө үргэлжилж байна

    “Ковид-19 халдварт цар тахлын  халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт  гамшгаас хамгаалах дадлага сургууль гурав дахь өдрөө штабын дадлага сургуулиар үргэлжилж байна. Штабын сургуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, яам, агентлаг, гамшгаас хамгаалах улсын алба, Нэгдсэн Үндэстний байгууллагын 12 …

  • 8 May

    С.Амарсайхан: Цар тахлын үеийн хөл хориог амжилттай зохион байгуулсан чингэлтэйчүүддээ талархъя

    Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Ковид-19” халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үйл ажиллагаа болж буй Чингэлтэй дүүргийн Шуурхай штабт ажиллалаа. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 10 цагийн турш хөл хорио тогтоож, халдварт цар тахлын үеийн нөхцөл байдалд хэрхэн ажиллах, хөл хорионы дэглэмийг иргэд, олон нийт сахин ажиллах, бэлэн байдлаа шалгах, харилцан ажиллагаа, уялдаа холбоог зохион байгуулж …

  • 8 May

    Өнөөдөр олон улсын хүмүүнлэгийн өдөр

    Өнөөдөр буюу 05 дугаар сарын 08-нд “Дэлхийн хүмүүнлэгийн  өдөр” тохиож байна. Харин Монгол улсын Засгийн газраас 2011 оноос хойш үндэсний хүмүүнлэгийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргаж, 9 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Монголын улаан загалмай нийгэмлэг нь Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны 84 дэх гишүүн байгууллага юм. Тус өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, …

  • 7 May

    Эх орны дайны I, II зэргийн одонт монгол дайчинд хүндэтгэл үзүүлэв

    ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд И.К.Азизов тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр /2020.05.07/ Түүхийн ухааны доктор, профессор, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Эрэнцэнгийн Лувсанбалданд хүндэтгэл үзүүлжээ. Элчин Сайд И.К.Азизов ахмад дайчин Э.Лувсанбалданд Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярын мэндийг биечлэн дэвшүүлсэн байна.  Түүний хувьд Эх орны дайны I, II зэргийн одонт цорын ганц монгол хүн …

  • 7 May

    Онон голын гүүрийг улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ

    Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутагт баригдсан Онон голын 150 метр төмөр бетон гүүрийн барилгын ажлыг төлөвлөгөөт хугацаанаас нь 6 сарын өмнө дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо гэж Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн Онон голын 150 метр төмөр бетон гүүрийн ажлын гүйцэтгэгчээр “Гангүүр” ХХК шалгарч, Зам, тээврийн хөгжлийн яамтай 2019 оны 4-р сарын 01-ний …

  • 7 May

    ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн ажлаа хүлээлгэн өглөө

    Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. Ажил хүлээлцэх үеэр Д.Даваасүрэн хэлэхдээ энэ хугацаанд бид бүхэн гар сэтгэл нийлэн том зорилтууд тавьж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө цаг наргүй ажиллалаа, цаашид ч хийж гүйцэтгэх ёстой ажлууд олон бий. Энэ бүхнийг та бүхэн төрийн тусгай албан хаагчийн хувьд үлгэр жишээ биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. http://credit-n.ru/offers-zaim/ekapusta-besplatniy-zaim.html …

  • 7 May

    М.Энхсайханд 4 жил 6 сарын хорих ял оноолоо

    Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өндөрлөлөө.  Нийслэлийн Прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад дараах шийдвэрийг гаргажээ. Прокуророос М.Энхсайханд холбогдуулан яллах …

  • 7 May

    УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчөөгүй байна гэж Цэц дүгнэв

     Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.            Хуралдаанаас тухайлбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29  дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.”, …

  • 7 May

    БНСУ-ын Засгийн газраас КОВИД-19 коронавирусын халдварын түргэвчилсэн оношлуур хандивлав

    Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газраас КОВИД-19 коронавирусын халдварын түргэвчилсэн оношлуурыг хүмүүнлэгийн тусламж болгон хандивлаж байгааг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Ли Ё-Хун Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө. Уг арга хэмжээнд КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллага, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон ЭМЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцов.Эдгээр оношлуурыг …

  • 7 May

    Нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлэгт хүндэвтэр буюу хүнд өвчтнүүдэд эрчимт эмчилгээ хийх 100 ортой эмнэлгийг дэлгэж дадлага сургууль явуулж байна

    “Ковид-19″ цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулийн хүрээнд Буянт-Ухаа спорт цогцолборыг түшиглэн 300 ортой эмнэлэг, Яармагт шинээр баригдаж байгаа Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлэгт 100 ортой эмнэлэг, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийг түшиглэн хээрийн эмнэлгийг дэлгээд байна. Тус эмнэлгүүд нь халдварт өвчний тархалтын үед баримтлах стандартын дагуу байгуулагдсан бөгөөд коронавируст халдвар тархсан нөхцөлд …

  • 7 May

    Засгийн газрын шийдвэрийн талаарх залуусын хөгжилтэй постууд

    Засгийн газраас 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт дөрөвдүгээр сараас 10 дугаар сар хүртэл зургаан сарын хугацаанд 100 мянган төгрөг олгох шийдвэр гаргаснаа мэдэгдсэн. Сошиалын тренд сэдэв У.Хүрэлсүхийн танхимын энэхүү шийдвэр байв. Цахим орчинд залуучууд хөгжилтэй байдлаар хүүхэд бүрт олгох мөнгийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тэдний олонхи нь Засгийн газрын шийдвэрт эерэг хандаж байгаа нь постноос илт. Олон хүүхэдтэй эцэг, эхчүүдээс  илүү …

  • 7 May

    Р.Саруул: Сошиал орчинд эх сурвалжгүй тархсан мэдээллээр МАН-ын нэр хүндэд халдахыг завдлаа

    МАН  УИХ-д нэр дэвшихээр горилж байгаа гишүүдээсээ мөнгө цуглуулж, 15 тэрбум төгрөгийн  зардал бүхий судалгаа хийж байна гэх мэдээлэл  цахим орчинд тархсантай холбоотойгоор    өөрийгөө хуульч гэж танилцуулсан  Амгаланбаатар гэгч өчигдөр АТГ-т хандлаа. МАН тойргийн судалгаа хийхийн тулд гишүүдээсээ мөнгө татсан уу, сонгуулийн зардлыг хэрхэн бүрдүүлж байна вэ.  Энэ талаар МАН-ын Хууль эрх зүйн газрын дарга Р.Саруулаас тодрууллаа. -МАН нэр дэвшигчдээсээ …

  • 7 May

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж буй шалтгааныг хамтран судална

    Өнгөрсөн гурван жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой 600 гаруй хэрэгт 1100 гаруй хүн холбогджээ. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас ирүүлсэн мэдээгээр нийт хэргийн 80 гаруй хувь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд холбогдогчийн 80 орчим хувь нь 35 хүртэлх насныхан байгаа юм. Тиймээс Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай хамтран ухуулга, нөлөөллийн ажлыг эхлүүллээ.Улаанбаатар …