Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр (2020.03.20) АШУҮИС-ийн Монгол-Япон сургалтын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Ё.Баатарбилэг сайд, Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кобаяаши Хироюки, БСШУСЯ, ЭМЯ, Сангийн яамны холбогдох газрын дарга, АШУҮИС-ийн удирдлагууд тус эмнэлгийн яаралтай тусламж, мэс засал, дуран зэрэг хэд хэдэн тасгаар орсны дараа эмч, мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ. АШУҮИС-ийн судалгаа, эрдэм, …
Tag Archives: нийгэм
March, 2020
-
20 March
Зөвшөөрөлгүй 46 сүм хийдийн үйл ажиллагааг хаах саналыг НИТХ-д хүргүүлжээ
Нийслэлийн Засаг даргын А/108, А/223 тоот сүм хийд, мөргөлийн газруудын үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал түр зогсоох, олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх тухай захирамжийн хүрээнд НМХГ-ын даргын 02-01/636, 02-01/772 тоот мэдэгдлийг давхардсан тоогоор нийт 662 сүм хийдийн удирдлагуудад хүргүүлж хяналт тавин ажиллалаа.Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрлээ.1. Нийт нийслэлийн хэмжээнд 46 байгууллага зөвшөөрөлгүй холбогдох …
-
20 March
Н.Батсүмбэрэл Чингэлтэй дүүрэг дэхь “газрын наймаа”-г цэгцлэнэ
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы 2020 оны хоёрдугаар сарын 21-ны өдрийн Б/34 тоот захирамжаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Монгол Ардын намын бүлгийн дарга Н.Батсүмбэрэлийг Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилсон билээ. Залуу дарга албан тушаалаа хүлээж авмагцаа иргэдийн хамгийн их шүүмжлэл дагуулдаг “газрын наймаа” гэгчтэй холбоотой асуудлыг цэгцлэхээр …
-
20 March
Шагайн харваачид сэтгэлийн хандив өргөв
“Монголын Үндэсний шагайн харваа”-ны хамт олноос нийт 8 200 000 мянган төгрөгийн хандивыг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө. Тус холбооноос гишүүдийнхээ дунд хандивын аяныг өрнүүлэхэд аймаг, орон нутгийн болоод гадаадад суугаа харваачдаас сэтгэлийн хандивыг ирүүлсэн байна. Мөн “Ахмадын харваачдын шагайн холбоо”-оос нийт гишүүдийн хандив болох 900 000 мянган төгрөгийг Улсын Онцгой комисст хүлээлгэн өгч, хандивын аянд нэгдлээ гэж Онцгой байдлын …
-
20 March
Дэг журам, хариуцлага, сахилга бат, итгэл найдвар л биднийг аварна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэд Та бүхэнд хандан дараах уриалгыг гаргаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалгад: “Монголчууд аа, ард иргэд ээ! Бий болсон нөхцөл байдлын улмаас Та бүхэндээ хандан дахин уриалга гаргах шаардлага үүслээ. Титэмт вирусний халдвар монголд цөөнгүй илэрсний улмаас хөл хорио тогтоох, зайлшгүй тусгаарлах нөхцөл байдал үүссэн билээ. Ийм нөхцөлд бид үймж сандрах, хийрхэлд автах, үзэн ядалт түгээх …
-
20 March
“Монос групп”-ээс тусгаарлагдаж байгаа иргэдэд дархлаа дэмжих багц бүтээгдэхүүн хандивлалаа
“Монос групп”-ын хамт олноос нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн дэргэдэх “Онцгой Жаргалант” сувилалд тусгаарлагдаж байгаа иргэдэд болон үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад дархлаа дэмжих багц бүтээгдэхүүнийг хандивлалаа. “Жаргалант” сувилалд өнөөдрийн байдлааар 95 иргэн тусгаарлагдаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. http://credit-n.ru/offers-zaim/lime-zaim-zaymi-online.html
-
20 March
Канадын Калгари хотод ажиллаж амьдарч байгаа монголчууд 6 сая төгрөг хандивлав
Канад улсад ажиллаж, амьдардаг монголчуудын төлөөлөл болох Альберта мужийн Калгари хотын иргэд шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хандивын аяныг өрнүүлжээ. Хандивын аяныг 7 хоногийн хугацаанд өрнүүлсэн бөгөөд нийт 20 гаруй иргэдээс 6 000 000 төгрөг цугларсан байна. Энэхүү цугларсан мөнгөн хандивыг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. http://credit-n.ru/offers-zaim/moneyman-srochnye-zaimy-online.html
-
20 March
Элчин сайд Чай Вэньрүй: Дорвитой арга хэмжээ авсны ачаар Монгол Улсад дотооддоо халдвар авсан нэг ч тохиолдол илрээгүй
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, түүний ажилтнууд болон Монголд байнга оршин суудаг хятад иргэд болон “Хятад иргэдийн нийгэмлэг”-ээс монголын талд COVID-19 өвчний эсрэг хийж буй тэмцэлд тусламж болгож нийт 126 сая 730 мянган төгрөгийн хандив гардуулах ёслолын ажиллагаа 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ГХЯ-ны Мутрын түшээ танхимд болов. Ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Улсын Онцгой …
-
20 March
Барилгын ажил эхлүүлэх, угсралтын үйл ажиллагаагаа түр хугацаагаар хойшлуулахыг уриаллаа
Хаврын улирал ирж, цаг агаар урин дулаан болж буй энэ үед барилга бүтээн байгуулалтын ажил ид өрнөж эхэлдэг билээ. Тэгвэл коронавирус (COVID-19)-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор барилгын компаниудыг ажил эхлүүлэх, угсралтын үйл ажиллагаагаа түр хугацаагаар хойшлуулахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас уриаллаа. http://credit-n.ru/zaymi-na-kartu-blog-single.html
-
20 March
Улаанбаатарт өдөртөө 2-4 хэм дулаан байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас орно. 2020 оны 03 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. …
-
19 March
Д.Сумъяабазар: Шатахууны үнэ 200 хүртэлх төгрөгөөр буурна
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний хангамж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон нүүрсний экспорттой холбоотой шийдвэр гаргажээ. Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ. “Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай холбогдуулан УУХҮЯ-аас шатахуун түгээх станцуудад шаардлага хүргүүлсэн бөгөөд шатахууны үнэ литр тутамд 50-100 төгрөгөөр буурсан байна. Цаашид, дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл шатахууны үнэ литр тутамд 200 төгрөгөөр буурах боломжтой. …
-
19 March
Галт тэргэнд ажиллаж байгаа эмч нар 2 цаг тутамд зорчигчдын халууныг үзэж байна
Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэг нийслэлээс орон нутгийн чиглэлд аялах зорчигч тээврийн галт тэргийг замд гарахаас өмнө мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байна. Мөн УБТЗ ХНН-ийн Төв эмнэлгийн эмч нар орон нутгийн бүх чиглэлийн галт тэргэнд ажиллаж байгаа ба 2 цаг тутамд зорчигчдын халууныг шалгаж, “Улаанбаатар” төв вокзалд галт тэрэг тосох, тандалт хийх эрүүл мэндийн баг …
-
19 March
Францын “Орано Майнинг” компани Онцгой комисст нэг тэрбум төгрөг хандивлалаа
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр /2020.03.19/ Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлүүлж буй Франц Улсын иргэний халуун тогтвортой, хордлого тайлагдсан, биеийн байдал сайжирсан тухай сайн мэдээгээр уулзалт эхэллээ. Уулзалтын үеэр Элчин сайд Ф.Мэрлин тус улсын “Орано Майнинг” компанийн зүгээс Шадар сайдад тусгайлан албан …
-
19 March
Гар ариутгагч бүтээгдэхүүн, ариутгалын спиртийн хомсдол үүсээгүй
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас эм ханган нийлүүлэх байгууллага болон эмийн сангуудаар худалдаалагдаж буй гар ариутгагч, спирт зэрэг ариутгалын бүтээгдэхүүний нөөц, хангамжид хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтад “Фарм трейд” эм ханган нийлүүлэх байгууллага, “Энто” эм ханган нийлүүлэх байгууллага, “Монос” эм ханган нийлүүлэх байгууллага, тэдгээрийн эмийн сангууд хамрагдлаа. Хяналт шалгалтаар гар ариутгагч спирт, ариутгалын шингэн бодисуудын нөөц хангамж хангалттай, хомсдол үүсээгүй …
-
19 March
СЗХ:ББСБ, ХЗХ-оос олгосон зээлийн ангиллын журамд түр хугацаанд өөрчлөлт орууллаа
Санхүүгийн зохицуулах хорооноос шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ын улмаас дотоодын эдийн засаг, санхүүгийн салбарт эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж эхлээд байгаа энэ үед санхүүгийн салбарт учирч буй эрсдэлийг бууруулах, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хадгалах, зээлдэгчдийг зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн эргэн төлөх хуваарьт заасан хугацааг хойшлуулан зээлийн дарамтаас чөлөөлөх, зээлийн зөөлөн бодлого авч хэрэгжүүлж эхлээд байна. Дээрх нөхцөл байдалтай уялдуулан 2020 оны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл