Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. Баянзүрх 11:00-16:00 цагт 16-р хороо 9-19, 27/Б, 74-р байрууд, Мөнхийн түншлэл трейд, Альфа моторс, Флора, Топ фортресс, Монкаротаж, Адмон принт, Нахиа импекс, Хаш өндөр, Тавинжин ХХК-ууд, Иргэн Амарбаясгалан, Мөнхжаргал, Олег, Насан-Урт, Дэлгэрмаа, Булаг, Хатантуул СӨХ-д, Улаанхуаран өргөө ОНӨААТҮГ, ОСТ-16 …
Tag Archives: нийгэм
August, 2019
-
20 August
Б.Хурц нарт холбогдох хэргийг Прокурорт буцаав
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зургаан өдөр хэлэлцэж, шүүгч нарын бүрэлдэхүүн нотлох баримт хангалтгүй гэж үзэн, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргажээ. Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн …
-
19 August
Б.Жавхланбаяр: Шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхийг зөвлөлдөж байна
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат болон мөрдөн байцаагч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүний шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Тэднийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг сэжигтнээр татан шалгах үедээ эрүүдэн шүүсэн хэргээр буруутгаад байгаа юм. Одоогоор шүүх хурал завсарлаад …
-
19 August
Хүүхдийн автобусны нэгдсэн үзлэг, шалгалт эхэллээ
Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдийг нэгдсэн зохион байгуулалтаар техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн боловсролын газартай хамтарсан нэгдсэн үзлэг, шалгалтыг тус газрын Техникийн хяналтын үзлэгийн төвд эхлүүлээд байна. Автотээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавигдах шаардлага” MNS …
-
19 August
Гэрэлт гудамжинд “Hobby street” цуврал өдөрлөг зохион байгуулагдана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн гуравдугаар сарын 5-ны өдөр Соёлын төв өргөөнд болсон нийслэлийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөний үеэр “Шөнийн гудамж”-ийг болиулах талаар байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Гэрэлт гудамж байж болно. Харин шөнийн гудамж нэртэй, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, архидан согтуурдаг зүй бус газар байж болохгүй” гэдгийг онцолж хэлсэн юм. Шөнийн “Гэрэлт гудамж” …
-
19 August
“Цаатны наадам” боллоо
Монгол Улсын 2018 оны жилийн эцсийн мал, амьтны тооллогоор цаа буга 2,396 болж өссөн байна. Тодруулбал, Тайгад жилийн дөрвөн улиралд цаа бугаа маллан амьдарч байгаа цаатан иргэд 2006 оны жилийн эцсийн мал, амьтны тооллогоор 814 толгой цаа буга тоолуулж байсан бол 2018 оны жилийн эцэст 85 өрх 2,396 толгой цаа бугатай болж тоо толгой нь гурав дахин нэмэгджээ. Өнөөгийн байдлаар Хөвсгөл аймгийн Цагаан …
-
19 August
Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр хүний амь нас хохирчээ
Амралтын өдрүүдэд /2019.08-17,18/ зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 3 хүний амь нас хохирч, 15 хүн гэмтжээ. Ноцтой зам тээврийн ослоос дурдвал: 2019.08.17-ны 03.20 цагийн орчимд БЗД-ийн 28 дугаар хороо Хужир булангийн зам, Гал унтраах 63 ангийн баруун урд замд Toyota Allex автомашины жолооч Н нь Toyota Prius Б жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч 52 настай, эрэгтэй А нас …
-
19 August
Оюутан цэргүүд тангараг өргөлөө
Зургаа дахь удаагийн “Оюутан цэрэг-2019” сургалтад хамрагдсан оюутнууд Үндэсний батлан хамгаалах их сургуулийн хээрийн сургалтын талбайд цэргийн тангаргаа өргөлөө. БХЯ-ны харьяа ҮБХИС-ийн Шархад дахь хээрийн сургалтын төвд болсон тангараг өргөх ёслолын ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Батлан хамгаалахын дэд …
-
19 August
Томуугийн эсрэг хамтдаа-Дэлхийн орнууд томуугаас сэргийлэх асуудлаар Монголд чуулна
Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран “Зүүн Өмнөд Ази болон Номхон Далайн Баруун бүсийн орнуудын томуугийн олон улсын 13-р зөвлөгөөн”-ийг 2019 оны 8 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна. Манай улсад анх удаа зохиогдож байгаа уг зөвлөгөөнд АНУ, Австрали, Япон, БНСУ, БНХАУ, Индонез зэрэг 28 улсын 140 гаруй төлөөлөгч, ДЭМБ-ийн төв болон бүсийн мэргэжилтнүүд, АНУ-ын Өвчний …
-
19 August
Д.Цогтбаатар: “Япон Фестиваль Монголд 2019” арга хэмжээ мэдлэгийг Японы талаарх монголчууд бидний мэдлэгыг улам гүнзгийрүүлнэ
Энэ сарын 17-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах “White Rock Center”-т “Япон Фестиваль Монголд 2019” арга хэмжээ зохион байгуулагдагдлаа. Тус арга хэмжээний нээлтийн ёслолын арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Такаока Масато нар оролцов. Сайд Д.Цогтбаатар арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Манай хоёр ард түмний найрамдал, …
-
19 August
Азийн төлөөх Боао форум Улаанбаатар хотноо болно
Монгол Улс нь Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөөх Боао форумыг санаачлагч орнуудын нэг юм. Форумын Бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах санаачлагыг Гадаад харилцааны яамны зүгээс дэмжиж, наймдугаар сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон юм. Азийн төлөөх Боао форум, Монголын бизнес зөвлөл, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын хөгжлийн стратегийн институти, Хөрөнгө оруулалтын судалгааны …
-
19 August
Б.Хурц нарт холбогдох шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөн байцаагч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүнийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн хэргээр буруутган шүүж байна. Шүүх хурал өнөөдөр /2019.08.19/ зургаа дахь өдрөө Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа юм. Шүүх хуралд хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ, С.Зориг …
-
19 August
Өнөөдөр зургаан дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 19-ний Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱ 10:30-17:00 цагт: БЗД 10, 26-р хороо УСУГ 1, 12, 13-27, 36, 40, 49, С.2, N3-р худаг болон эдгээрийн ойр орчмоор ⏱ 11:00-16:00 цагт: БЗД 5-р хороо 15-р хороолол, 9/А, Б, 203, 204-р байрууд, Иргэн Нанжиддорж /гутал засвар/, ЖМБО ХХК, …
-
19 August
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
Малчид, ард иргэд, тариаланчидын анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 20-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн бороо орох тул гэнэтийн үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны 08 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг болон говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи …
-
17 August
Хууль бусаар алт олборлож байсан Хятад иргэдийг цагдаагийн байгууллагад шилжүүллээ
Сэлэнгэ аймгийн Ерөө сумийн нутагт хууль бусаар, хятад иргэд алт олборлож байна гэх мэдээллийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Прокурор, Цагдаагийн байгууллага хамтран 2019.07.29-ний өдөр газар дээр нь очиж хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар Ерөө сумын Бугант тосгонд “Сэлэнгэ Эрдэнэ вангийн хошуу” нөхөрлөл нь 3.96 га талбайд АМГТГ-аас олгосон дүгнэлт, сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр бичил уурхайн үйл ажиллагааг …