Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна. 2020 оны 03 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр …
Tag Archives: нийгэм
March, 2020
-
30 March
У.Хүрэлсүх: Буяны ундарга болсон хүмүүс бол эмч нар юм
Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. Ард түмнийхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах ариун тангарагтаа чин үнэнчээр зүтгэж буй эрхэм хүндэт эмч нараа,Та нартаа эмч нарын өдрийн баярын мэндийг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Өвдөж зовсон хэн бүхний төлөө өөрийнхөө …
-
30 March
Эрүүл ахуйн шаардлага хангаагүй “Дүрт баялаг” ХХК-д торгуулийн шийтгэл ногдуулжээ
Хиаман дотроос цэнхэр будагтай хүний хумс шиг хатуу зүйл гарч ирснийг шалгуулахаар ирүүлсэн иргэний мэдээллийн дагуу “СХД” дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид “Дүрт баялаг” ХХК-ийн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар технологийн дамжлагын явцад хүнсний бүтээгдэхүүнийг бохирдохоос сэргийлэх нөхцөлийг бүрдүүлээгүйгээс малын эвэрний хэлтэрхий /холтос/ гарсан нь хүнсний бүтээгдэхүүнд тавих эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй тул Монгол Улсын Зөрчлийн …
-
30 March
“Эрдэнэс-Тавантолгой” ХК 1.080 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилна
“Эрдэнэс-Тавантолгой” ХК долоо хоног бүрийн даваа гарагт хийдэг ээлжит хэвлэлийн бага хурлаа хийж, ногдол ашигтай холбоотой болон бусад асуудлаар мэдээлэл өглөө. Энэ удаагийн мэдээллийг тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр хийв. “Эрдэнэс-Тавантолгой” ХК 1.080 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилна 2020 оны 03 дугаар сарын 24-29-ний хооронд 1800-1072 тусгай дугаартай лавлах утсаар 4356 хүн холбогдсон бол …
-
30 March
МЭХ Солонгос руу тусгай үүргийн онгоцоор 10.000 амны хаалт илгээнэ
Шинэ коронавирус буюу COVID-19 цар тахалаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбоо Улсын хэмжээнд 50 мянга гаруй амны хаалт оёж, ЭМЯ-нд 10.000 амны хаалт хүлээлгэн өгсөн. Тэгвэл энэ удаад БНСУ-д ажиллаж, амьдарч, суралцаж буй монголчууддаа МЭХ-ны 21 аймаг, Нийслэлийн эмэгтэйчүүдийн зөвлөл /9 дүүрэг/, болон сайн дураар гэртээ амны хаалт оёж хандивласан иргэдээс цуглуулсан 10.000 амны хаалтыг илгээхэд бэлэн боллоо. Тус улс …
-
30 March
НМХГ: 200 гаруй иргэдийг хамруулсан нийтийн бүжгийн клубийн үйл ажиллагааг зогсоолоо
Баянгол дүүргийн шуурхай штабын бие бүрэлдэхүүн мэдээллийн дагуу 03 дугаар сарын 27-ны өдрийн 19.30 минутанд Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах “ИМЭКС ХХК”-ний Гэгээ цагаан ордон нийтийн бүжгийн клубийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ .Шалгалтаар 200 гаруй иргэдийг хамруулсан нийтийн бүжиг зохион байгуулсан тул нийтийн бүжгийн клубийн үйл ажиллагааг зогсоолоо. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 дугаар захирамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 …
-
30 March
БНХАУ-ын Засгийн газраас 320 сая төгрөгийн үнэ бүхий тусламж үзүүллээ
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт коронавируст халдвартай тэмцэхэд зориулж 320 сая төгрөгийн үнэ бүхий тусламж үзүүллээ. Тусламжийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох албаныханд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа энэ сарын 28-ны өдөр боллоо. Тодруулбал коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, ард иргэдийг хамгаалах зорилгоор шаардлагатай …
-
30 March
Ш.Анхмаа: Товчоодод ажиллаж буй албан хаагчдад урамшууллын мөнгө олгож байгаа
Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон холбогдох албаны хүмүүс Чингэлтэй дүүргийн Гүнт дэх хяналтын цэг, “Оргил Налайх” шалган нэвтрүүлэх товчоодод ажиллалаа. Чингэлтэй дүүргийн Гүнт дэх хяналтын цэгийн тухайд өдөрт зургаан албан хаагч хяналт шалгалт хийж байгаа юм. Уг товчоо Ар гүнт, Өвөр гүнтийн зуслан руу чиглэсэн хөдөлгөөн болон Төв, Орхон, Дархан-Уул аймгаас ирэх зорчигчдын урсгал ихтэй …
-
30 March
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 31-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна. 2020 оны 03 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зарим газар болон баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун, говйин аймгуудын нутгийн хойд хэсгээр хур …
-
29 March
Эрүүл мэндийн сайд мэндчилгээ дэвшүүллээ
Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр. Дэлхийн эмч нарын өдрийг анх 1933 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Америкийн нэгдсэн улсад тэмдэглэж эхэлсэн түүхтэй бөгөөд тус улс 1990 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг “Үндэсний эмч нарын өдөр” болгон тэмдэглэх болсноос хойш Дэлхийн эмч нарын холбооноос энэ өдрийг жил бүр албан ёсоор тэмдэглэж иржээ. Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд Улсын Их хурлын гишүүн, Засгийн …
-
27 March
Хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр мэдээлэл хийнэ
Шинэ коронавирусийн халдвар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэдийг хүлээн авч уулзах, олноороо цугласан хурал цуглааныг зохион байгуулах боломжгүй байгаа энэ цаг үед Хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр 1-2 удаа цаг үеийн асуудлаар олон нийтэд хандан цахим хэлбэрээр мэдээлэл хийж, нийслэлийн иргэд, оршин суугчдын өмнө тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож, иргэдийн сонирхсон асуултанд хариулж, ХОТ-ын өмнө тулгамдсан асуудлын зохих гарц …
-
27 March
Хиамнаас нь бээлий гарч ирсэн үйлдвэрийг гурван сая төгрөгөөр торгожээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хиаман дотроос бээлий гарч ирсэн гэх иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу СХД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Монвурст ХХК-ийн хиамны үйлдвэрт хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтаар тус газар нь өдөр тутмын үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй зөрчил илэрсэн тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 3.000.000 / гурван сая/ төгрөгийн …
-
27 March
Хүүхэд бүрт гурван сарын хугацаанд 30 мянган төгрөг олгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит бус өнөөдрийн хуралдаанаар коронавирусийн халдвартай холбогдуулан хэд хэдэн арга хэмжээ авчээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулав. ЗГ-ын хуралдаанаар дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хүүхдийн мөнгөн дээр 10 мянган төгрөг нэмэхээр болжээ. Ингэснээр хүүхэд бүрт гурван сарын хугацаанд 30 мянган төгрөг олгоно. http://credit-n.ru/kredity-online-blog-single.html
-
27 March
С.Одонтуяа: Эмч, цагдаа, онцгой байдлын албан хаагчдын цалин хөлсийг нэмэх, онцгой байдлын нэмэгдэл олгохыг ШААРДАЖ байна
Нийслэлийн Онцгой Комиссоос 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр сайжруулсан түлштэй холбогдуулж “Өндөржүүлсэн бэлэн байдал” зарласан. Үргэлжлээд корона вирус гарч Дүүргийн Онцгой Комиссын гишүүд 175 хоног буюу хагас жил орчим онцгой байдалд ажиллаж байна. Өдөр шөнө, цаг хугацааг ялгалгүй ажиллаж буй эмч,эмнэлгийн ажилтан, цагдаа, мэргэжлийн хяналт, хороод, шуурхай алба, онцгой комиссын бүх гишүүддээ баярлалаа! Зөвхөн Баянгол дүүрэг ч биш …
-
27 March
Хэнтий аймаг төрийн болон хувийн 400 гаруй үйлчилгээг цахимаар хүргэж байна
“Гэрэгэ Системс” ХХК болон “Бумбат Алтай ҮЦК” ХХК-тай хамтран “Гэрэгэ Киоск” машиныг хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд ойртуулан аймаг болон дүүргүүдийн 80 гаруй байршилд байрлуулаад байгаа. Хэнтий аймаг Гэрэгэ Киоскыг суурилуулсан анхны аймаг боллоо. Ингэснээр Улсын бүртгэлийн үйлчилгээ, 1072 хувьцааны данс нээх зэрэг төрийн болон хувийн хэвшлийн 10 гаруй үндсэн үйлчилгээ, 400 орчим дэд үйлчилгээг цахимаар авах боломж бүрдлээ. Хувьцааны дансаа нээх, арилжаанд оролцох, үйлчилгээ авахад …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл