Tag Archives: нийгэм

July, 2019

  • 24 July

    Сүхбаатар дүүрэг жишиг өрхийн эмнэлэгтэй болно

    Бүгд найрамдах Турк улсын Истанбул хотын хөрөнгө оруулалтаар буюу “Tика” төслийн буцалтгүй тусламжаар нийслэлд есөн жишиг өрхийн эмнэлэг барих юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа тэргүүтэй Улаанбаатар хот, Истанбул хотын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй уг төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын ажлын явцтай танилцлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудлыг хариуцсан орлогч …

  • 24 July

    С. Амарсайхан:Протезийн үйлдвэрийг дэмжин ажиллах болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Дэл оюу дөл” ХХК-ийн “Эрхэм чанар” протезийн үйлдвэрт ажиллаж, цаашдаа дэмжин ажиллахаа илэрхийллээ. “Эрхэм чанар” протезийн үйлдвэр нь Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө дэлхийн жишиг, стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр сүүлийн үеийн протез, ортопед, тусгай зориулалтын гутал үйлдвэрлэхийн зэрэгцээ сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2016 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэн “Нандин Эрдэнэ” сувилалийг нээж, …

  • 24 July

    Сүхбаатарын талбайд “Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая” өдөрлөг болно

    ДЭМБ-ын мэдээгээр дэлхий дээр 325 сая хүн вируст хепатитын халдвартай амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.4 сая хүн уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас барж байна. Монгол Улсад хепатитын вирусын шалтгаантай өвчлөлийн улмаас 2017 онд 1614 хүн нас баржээ. Хепатитын В, С вирусын халдвар нь элэгний хавдрын гол шалтгаан болдог. Элэгний хорт хавдрын 80 хувь нь хожуу …

  • 24 July

    “Говь” ХК-ийн ажилтан бохир ус дамжуулах станцын худагт унаж амиа алджээ

    “Говь” ХК-ийн бохир ус дамжуулах станцын худагт 18 настай ажилтан нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал Онцгой байдлын байгууллагад “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд  байрлах “Говь” ХК-ийн бохир ус дамжуулах станцын худаг руу тус үйлдвэрийн ажилтан, Баянгол дүүргийн харьяат Л /18 настай, эрэгтэй/ ороод алга болчихлоо гэсэн дуудлагыг 07.24-ний өдрийн 02:15 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн найман алба хаагч, …

  • 24 July

    Тээврийн хэрэгслийн дугаар олголт олон нийтэд нээлттэй болно

    – УАА серийг шинээр бүртгүүлж буй тээврийн хэрэгслүүдэд https://burtgel.transdep.mn/ -аас нээлттэйгээр сонгох боломжтой- Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тээврийн цогц үйлчилгээг иргэдэд үзүүлэх чиглэлээр хэд хэдэн ажлуудыг хэрэгжүүлж эхэлжээ. Үүний нэг нь тээврийн хэрэгслийн бүртгэл, дугаар олгохтой холбоотой үйл ажиллагааг хөнгөвчилж, иргэдэд нээлттэй, ил тод болгохоор болжээ. Тус үйлдвэрийн газраас тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг Улаанбаатар хотын 8 цэг, …

  • 24 July

    Бээжин хоттой эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллана

    Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, Улаанбаатар, Бээжин хотууд найрамдалт харилцаа тогтоосны таван жилийн ойн хүрээнд Бээжин хотын Эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах төвийн төлөөлөгчид Улаанбаатар хотод ажиллалаа. Байгалийн нөөцийг хэмнэх дэвшилтэт технологийг нутагшуулах ажил хэргийн уулзалтад БНХАУ-ын Бээжин хотын Эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах төвийн дарга Жин Хунбинь тэргүүтэй төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгчид, …

  • 24 July

    Сайжруулсан шахмал түлшний түгээлт, тээвэрлэлтийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулахаар болов

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан  боллоо. Хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд сайжруулсан түлшний түгээлт, тээвэрлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, урамшууллын гэрээ байгуулж ажиллах тухай асуудлыг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцуулав. Тэрбээр “Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн түлшний хэрэглээг сар бүрээр нь авч үзвэл …

  • 24 July

    Өнөөдөр зургаан дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны долдугаар сарын 24-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ⏱ 10:30-20:00 цагт: 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд Зүрх уул, МОНЦАМЭ зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн …

  • 24 July

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 07 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн …

  • 23 July

    Б.Хурц нарт холбогдох шүүх хурал хойшиллоо

      Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо. Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдан яллагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэгдэж байгаа Ц.Амгаланбаатарыг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасан билээ. Ийнхүү …

  • 23 July

    Нийслэлийн Эрүүл мэндийн газарт ХХНБАХ орлогч Ш.Анхмаа ажиллалаа

    Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газарт ажиллалаа. Энэ хүрээнд тус газрын үйл ажиллагаатай танилцаж, 2019 оны эхний хагас жилд авч хэрэгжүүлсэн томоохон ажлууд болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонслоо. Тухайлбал Нийслэлийн Эрүүл мэндийн газраас улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн салбарт бодлогын түвшинд үе …

  • 23 July

    Үерийн даланд хог асгасан иргэдэд хариуцлага тооцож, өөрсдөөр нь цэвэрлүүлэх шаардлагатай

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын явуулын ажлын байранд Хотын захирагч С.Амарсайхан ажиллаж, өчигдөр Сүхбаатар, Баянгол дүүргүүдэд очиж, иргэдийн аюулгүй, ая тухтай байдлыг хангах, орчныг тохижуулах талаар нийслэлийн холбогдох агентлаг, дүүргүүдийн удирдлагуудад үүрэг чиглэл өгч ажиллалаа. С.Амарсайхан: Тохижилтын ажлыг яаралтай хэрэгжүүлэх  нь зүйтэй Хотын захирагч С.Амарсайхан  Сүхбаатар дүүргийн 12, 13-р хороо, 32-ын тойрог орчимд ажиллалаа. 32-ын авто зам дагуу хүнд даацын …

  • 23 July

    Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр нутгийн төв хэсгээр, маргааш нутгийн зүүн хагаст, цаашид 24-25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар …

  • 23 July

    Б.Хурц нарыг өнөөдөр шүүнэ

    С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдан яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт буруутгагдаад байгаа ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүний шүүх хурал  өнөөдөр /2019.07.23/ 10.00 цагт Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлэхээр болсон байна. Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Хурц нарын есөн хүний шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 8-нд болж, …

  • 23 July

    ТҮЦ-д худалдаж байсан хавчуургатай талхнаас 22 хүн хордож, эмнэлэгт хүргэгджээ

    7 сарын 18-наас 22-ны өдрийн 16 цагийн байдлаар ХӨСҮТ-д ТҮЦ-ээр худалдаалагдаж байсан хаяг, шошгогүй хиам, өндөгтэй хавчуургатай талх худалдан авч хэрэглэсэн 22 иргэн хоолны хордлого гэсэн оноштойгоор оношлогдож, одоогийн байдлаар гурван хүн эрчимт эмчилгээний тасагт, бусад өвчтөн энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байна.Дээрх хугацаанд бусад шалтгаанаар 20 хоолны хордлого, халдварын тохиолдол бүртгэгджээ. Шалгалтын явцад Баянзүрх дүүргийн харъяат иргэн Т, Т нар хиам, …