Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр/2020.02.21/ Говь-Алтай аймгийн Засаг дарга Ванчигийн Рэнцэндоржид хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөллөө. В.Рэнцэндорж нь сахилга хариуцлага дэг журмыг чангатгах Засгийн газрын албан даалгавар, төрийн албаны тухай хууль, төрийн албан хаагчийн ёсзүйн дүрмийг ноцтой зөрчиж ажлын байрандаа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн нь хуулийн байгууллагын шалгалтаар тогтоогдож, өөрийн биеэр хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхий сайд ажлаас нь …
Tag Archives: нийгэм
February, 2020
-
21 February
“Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” аянд МХ-ын байгууллагын албан хаагчид нэгдэж нэг өдрийн цалингаа хандивлалаа
Шинэ төрлийн коронавирүсийн өвчлөл, халдвартай тэмцэж буй БНХАУ-ын Засгийн газар, иргэдэд туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” аянд Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт ажилтан, албан хаагчид нэгдэн нэг өдрийн цалингаа хандивлалаа. Өмнөд хөршид гарсан шинэ төрлийн коронавирүсийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд холбогдох чиг үүргийн байгууллагуудын хамтаар тэргүүн эгнээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй тус байгууллагын албан хаагчдын сэтгэлийн өглөгийг Монгол Улсын Шадар сайд …
-
21 February
Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг чөлөөллөө
Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гаргаж, Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Ренцэндоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хууль, хяналтын байгууллагаар шалгуулахаар болсонтой холбоотой ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Говь-Алтай аймгийн Засаг даргыг чөлөөлөх захирамжид Ерөнхий сайд гарын үсэг зурсан. Өчигдөр цагдаагийн байгууллагатай холбогдож мэдээлэл авсан. Ажлын байран дээр архидан согтуурсан нь …
-
21 February
Амгалан амаржих газар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллах нь” үзүүлэх сургалт зохион байгууллаа
Эрүүл мэндийн сайдын 2020 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 93 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд Нийслэлийн Амгалан амаржих газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран шинэ коронавирусын (COVID-19) болзошгүй халдварын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг авах үзүүлэх сургалтыг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаа нь Нийслэлийн Амгалан амаржих газрын Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг …
-
21 February
Нийслэлд хог хаягдлын нэгдсэн менежментийн журам хэрэгжүүлнэ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XXXII хуралдаанаар “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ын төслийг хэлэлцэж, батлав. Улаанбаатар хотод хог хаягдлыг ачиж, тээвэрлэх үйл ажиллагааг нийслэлийн ИТХ-ын 2015 оны 86 дугаар тогтоолоор баталсан журмаар зохицуулж буй. Хог хаягдлын тухай хуулийг УИХ-аас 2017 онд шинэчлэн найруулсантай холбогдуулан дээрх журмын төслийг боловсруулсан гэдгийг төсөл боловсруулагчид …
-
21 February
Гэрэлтүүлэг багатай явган хүний гарцны дэргэд цацруулагчтай туг байршуулжээ
Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсээс явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тус дүүргийн 13 байршлын явган хүний гарцны дэргэд “Нэт капитал” ХХК-тай хамтран “Аюулгүй гарц” цацруулагчтай тугийг байршууллаа. Энэхүү туг нь цацруулагчтай тул шөнө оройн цагт гарцаар гарч буй иргэд, бага насны хүүхэд тээврийн хэрэгслийн гэрлийн гялбаанд орж, автомашинд мөргүүлэх, бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэх юм. Герман, Англи, Япон, Солонгос …
-
21 February
Чай Вэньруй: БНХАУ-ын дарга Ши Жиньпин биечлэн удирдаж коронавирусийн халдвар, тархалттай тэмцэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй бараалхсан бөгөөд энэ үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын мэндчилгээг уламжилж, хоёр талын хамтын ажиллагаа болон цаг үеийн асуудлаар санал солилцов. Монголыг сайн мэддэг, олон жил манай улсад ажилласан, туршлагатай хүн Элчин сайдаар томилогдон ирсэнд таатай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв. Элчин сайд Чай Вэньруй Бүгд Найрамдах Хятад …
-
21 February
Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна. 2020 оны 02 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, …
-
20 February
Хот руу орж, гарч байгаа хөдөлгөөнийг бүрэн автомат системээр бүртгэлжүүлж, хянаж байна
Шинэ төрлийн халдварт өвчний тархалт дэлхий нийтэд буурахгүй байгаатай холбогдуулан улс орон, хот бүр тус өвчнөөс урьдчилсан сэргийлэх ажлыг хэрэгжүүлж байгаа. Энэ дагуу Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хариуцлагажуулах чиглэлээр захирамжуудыг гаргасан. Захирамжийн дагуу Нийслэлрүү орж, гарах урсгалыг хянах, эрсдэлтэй нөхцөл байдлыг тогтоохын тулд найман шалган нэвтрүүлэх товчоодод камерийн хяналт автомат системийг нэвтрүүлэн ажиллаж эхэлжээ. Энэ талаар …
-
20 February
Их аварга Д.Дагвадорж нэн шаардлагатай эмнэлгийн хамгаалах хувцас хандивлалаа
Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга, МУГТ, Хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж онц ноцтой тахлын үед хэрэглэх олон улсын чанарын шаардлага хангасан 400 ширхэг хамгаалалтын битүү хувцас хэрэглэлийг ЭМЯ-нд хандивласныг өнөөдөр хүлээлгэн өглөө. Тэрбээр эдгээр хамгаалалтын хувцсыг Япон улсаас авч ЭМЯ-нд олгохоор болсноо өөрийн цахим хуудсаараа дамжуулсан мэдээлсэн юм. Түүний туслах Д.Долгормаа “Монгол Улсад “Ковид-19” халдварын тохиолдол бүртгэгдээгүй ч Засгийн газар, Эрүүл мэндийн яам урьдчилан сэргийлэх арга хэмжээг …
-
20 February
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллалаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн хяналтын байгууллага дээр ажиллаж, 21 аймаг, 26 хилийн боомтод ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын 2200 орчим ажилтан албан хаагч, бие бүрэлдэхүүнтэй цахим видео хурал хийж, үүссэн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өглөө. Тэрээр, шинэ коронавирустэй холбоотой үүссэн энэ нөхцөл байдалд мэргэжлийн хяналтын байгууллага тэргүүн эгнээнд төрийн бусад мэргэжлийн байгууллагуудтай нягт хамтран ажилласны …
-
20 February
НМХГ:Стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй цайны газруудад торгуулийн шийтгэл ногдууллаа
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 01/13 дугаартай урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд Баянгол дүүргийн Хар хорин хүрээ ХХК-ийн худалдааны төвд үйл ажиллагаа явуулж байгаа цайны газруудад хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар Баянэрдэнэ, Уянга зэрэг цайны газрын барилга байгууламж нь стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй, механик агааржуулалтын тоног төхөөрөмжгүй, хоолны газрын зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангагдаагүй, гурван …
-
20 February
Эзэмшил газраа бэлэн орон сууцаар сольсон эхний айлууд түлхүүрээ гардан авлаа
Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы захирамжаар иргэдийн эзэмшил газрыг бэлэн орон сууцаар солих ажлыг НОСК-аас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлүүлсэн билээ. Энэ нь Улаанбаатар хотод анх удаа хийгдэж байгаа ажил бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хөтөлбөрүүдэд шинэ нэр төрлийн үйлчилгээ нэвтрүүлж буйгаараа онцлогтой. Эхний ээлжинд …
-
20 February
Өнөөдрөөс “Эргүүл” арга хэмжээг эхлүүлж байна
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед сар шинийн баяраар нийслэлийн нутгийн захиргааны албан хаагчид гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газруудад хуваарийн дагуу эргүүл хийж ажиллах талаар болон бусад цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг нийслэлийн НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал, НЗДТГ-ын Хэвлэл …
-
20 February
Хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын хэсэг байгуулагджээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өнгөрсөн оны 12 дугаар сард ОХУ-д хийсэн айлчлалын мөрөөр Монгол Улсын нутаг дэвсгэрээр хийн хоолой барих төслийн асуудлаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин нар 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер-тэй уулзав. Уулзалтын үеэр “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл