Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборын “Харшийн сүлд модны наадам”-д оролцож, сурагчдын бэлтгэсэн урлагийн тоглолтыг үзэж, оны шилдэг хүүхдүүдэд бэлэг гардуулж, үг хэлэв. Тэрбээр, тасралтгүй 39 дэхь жилдээ зохиогдож буй Харшийн сүлд модны наадамд Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүний хувиар оролцож байгаадаа баяртай байна. Харшийн сүлд модны наадам нь хүүхэд бүрийн оролцохыг …
Tag Archives: нийгэм
December, 2019
-
25 December
С.Амарсайхан: Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс нийтийн тээврийн парк шинэчлэлтийг зайлшгүй хийнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар байгууллагынхаа хийж хэрэгжүүлсэн, шинээр санаачилсан ажлууд, нийтийн тээврийн салбарт тулгамдаж буй асуудлуудаа танилцуулсан. Тус нэгтгэл нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний 30 гаруй хувийг хариуцан нийт 23 чиглэлд 230 гаралт 284 хөдлөх бүрэлдэхүүн 1200 гаруй ажилтан, …
-
25 December
НӨАТ-ын урамшууллыг ирэх оны I улиралд олгоно
2019 оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны I улиралд багтаан олгохоор болжээ. Иймд ebarimt системийн хэрэглэгчдийг хувийн мэдээллээ бүрэн, зөв оруулсан эсэхээ шалгахыг Татварын ерөнхий газраас сануулав. Түүнчлэн 2019 оны төлбөрийн баримт бүртгүүлэх сүүлийн хугацаа ирэх оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн 23:59:59 цагаар дуусгавар болох тул энэ хугацаанд амжиж баримтаа бүртгүүлэхийг анхаарууллаа.
-
25 December
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт 30 ортой хүүхдийн тасаг нээгдэв
“Гүүд Нэйборс” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газраас санаачлан хэрэгжүүлсэн “Мөрөөдөл” төслийн хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Б корпуст өргөтгөл хийж, 30 ортой хүүхдийн тасгийг шинээр ашиглалтад орууллаа. Тус нэгдсэн эмнэлгийн 2 давхрыг өргөтгөн, 504 м2 талбай бүхий 1 давхар барилгыг нэмж барьсан бөгөөд эмч нарын болон эмчилгээ, суурь тусламжийн нийт 12 өрөөтэй аж. Өргөтгөлийн барилгын зураг төсөл, гүйцэтгэлийн ажилд …
-
25 December
Өнгөрсөн шөнө нийслэл рүү дөрвөн тонн түүхий нүүрс нэвтрүүлэхийг завджээ
Хан-Уул дүүргийн Өлзийт дэх авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор өчигдөр /2019.12.24/ 20 цагийн орчимд 44-66 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр Налайхаас дөрвөн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэн явсныг хяналт шалгалтаар илрүүллээ. Тус түүхий нүүрсийг Амгалан дулааны станцид буулгуулж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
-
25 December
Монгол Улсын генералууд ЗХУ-ын маршал К.К.Рокоссовскийн хөшөө, музейн нээлтэд оролцлоо
ЗХУ-ын гарамгай жанжин, ЗХУ, БНПАУ-ын төр, цэргийн нэрт зүтгэлтэн К.К. Рокоссовскийн мэндэлсний 125 жилийн ой энэ сарын 21-ний өдөр тохиосон байна. Ойн хүрээнд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотод дурсгалын хөшөөг нь босгон, “Эх орны баатар” нэртэй музей нээлтээ хийжээ. Хүндэтгэлийн ёслолд “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо тэргүүтэй Удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо. Дэслэгч генерал Ц.Тогоо нээлтийн үеэр хэлэхдээ “К.К. Рокоссовский …
-
25 December
Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст цас орж цасан шуурга шуурна. 2019 оны 12 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд …
-
24 December
Ц.Цэцэгдэлгэрэх: Яаманд ажиллахаа больсон мөртлөө таван жил НДШ давхар төлүүлсэн зөрчил илэрсэн
АТГ-аас нийтийн албан тушаалтнуудын давхар ажил эрхлэлтийн байдал, үндсэн ажлаас гадуур хуулиар зөвшөөрснөөс өөр ажил үүрэг гүйцэтгэж байгаа, хууль бусаар орлого олсон эсэх, хоёр буюу түүнээс дээш байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байдлыг хянан шалгахад цөөнгүй зөрчил илэрсэн байна. Энэ талаар АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга Ц.Цэцэгдэлгэрэхээс тодрууллаа. -Давхар ажил эрхлэхийг хориглох хууль, журам ямар албан тушаалтанд үйлчилдэг …
-
24 December
Урлагийнхан авлигын эсрэг сурталчилгаанд оролцов
Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийн тэргүүлэх нэгэн чиглэл нь авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, авлигын нийгэмд учруулах хор аюулыг олон нийтэд ухуулан таниулах, иргэдийг авлигатай тэмцэх арга барилд сургах, энэ төрлийн үйл ажиллагаанд татан оролцуулах юм. Энэхүү чиг үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс авлигын эсрэг сургалт, сурталчилгаа, олон нийтийг …
-
24 December
Хүн ам, орон сууцны улсын тооллого ирэх сарын 9-нд эхэлнэ
Монгол Улсын Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллого 2020 оны нэгдүгээр сарын 9-15-ны хооронд орон даяар нэгэн зэрэг болно. Уг тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох юм. Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн …
-
24 December
Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна
Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний идэвхжил, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийг уртасгасан цагийн хуваарийн дагуу ажиллуулж байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүд 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл: Ажлын өдөр 17:30-19:00 цагт Амралтын бүтэн …
-
24 December
Халхын Зая бандида Лувсанпэрэнлэйн “Гэгээн толь” монгол хэлээр хэвлэгдлээ
Анх төвд хэлээр дөрвөн ботиор хэвлэгдэж, олон түмнээ ”Заяын саньег” гэж алдаршсан Халхын Зая бандида Лувсанпэрэнлэй(1645-1715)-н бүтээлийг “Гэгээн толь” хэмээх нэг боть болгон монгол хэлээр хэвлүүллээ. “Гэгээн толь” хэмээх бурхны шашны нэвтэрхий толийн орчуулгын ажлыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Төвдсудлалын секторын эрдэм шинжилгээний ажилтан асан Бэсүд Пэрэнлэйн Нямочир (1972-2016) бүтэн 8 жил буюу 2008-2016 оны хооронд хийж гүйцэтгэсэн байна. Энэхүү …
-
24 December
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ. 2019 оны 12 дугаар сарын 24-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр …
-
23 December
Нийслэлийн 2019 оны шилдэг залуус тодорлоо
Монгол Улсын хөгжил дэвшил, залуу үеийг хөгжүүлэх үйл хэрэгт хүч чадал, оюун ухаан, авьяас билгээ зориулж, залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлого, хэрэгжилтэд үр бүтээлтэй оролцож, хөдөлмөрлөж байгаа нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж буй залуучууд, залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр ажиллаж байгаа байгууллагуудыг алдаршуулах зорилгын хүрээнд “Нийслэлийн шилдэг залуу”, “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллага” шалгаруулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Энэхүү арга …
-
23 December
Хоёр дүүргийн намын хороод хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд нэг алхам нэмлээ
Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хорооны дарга, Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Э.Бат-Амгалангаар ахлуулсан намын анхан шатны байгууллагын 39 төлөөлөл 12-р сарын 16-20-ний өдрүүдэд Тяньжин хотын Нанкай дүүрэгт хамтын ажиллагааны ажлын айлчлал хийлээ. Нанкай дүүргийн Хятадын коммунист намын дарга Ян Бин-ээр ахлуулсан намын анхан шатны байгууллагуудын төлөөллүүд энэ сарын 7-ны өдрүүдэд Монгол улсад айлчилж Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хороотой хамтран ажиллах санамж бичгээ бататгасан байна. Тус санамж бичгийн хүрээнд: -Намын анхан шатны байгууллагуудын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл