Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтоор их хэмжээний нэн ховор ургамал БНХАУ руу гаргахыг завдсан хэргийг албаныхан таслан зогсоожээ. Хэргийг шалгахад, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат 39 настай эрэгтэй Д гэгч нь өөрийн унаж явсан том оврын машины чиргүүлд 11 шуудай дэрвэгэр жиргэрүү ургамал нууж хилээр нэвтрүүлэхийг завджээ. Энэхүү хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Tag Archives: нийгэм
December, 2019
-
7 December
Хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн боллоо
Монгол Улсын Засгийн газраас 2018 онд баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 4.2.2 дахь хэсгийг хэрэгжүүлэх хүрээнд “Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээн өчигдөр /2019.12.06/ болж, өндөрлөлөө. Энэхүү тэмцээн нь ЕБС-ийн сурагчдын амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, дадал хэвшил бий болгох зорилготой юм. Тэмцээний …
-
7 December
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.2019 оны 12 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд …
-
6 December
Пауэрлифтингийн дэлхийн аварга Э.Содномпилжээг “Нийслэлийн хүндэт иргэн”-ээр өргөмжлөх шийдвэр гаргалаа
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар үргэлжлүүлэн “Ажлын хэсэг байгуулах тухай”, “Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг шинэчлэн батлах тухай”, “Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХХ хуралдааныг товлон зарлах тухай”, “Шагнах тухай” зэрэг асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэв. Тодруулбал, Монгол Улсын биеийн тамир спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, пара пауэрлифтингийн спортоор өндөр амжилт гаргасан Пауэрлифтингийн дэлхийн аварга, Улсын таван удаагийн …
-
6 December
Хотын захирагч С.Амарсайхан Москва хотын Думын төлөөлөгчидтэй уулзлаа
ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевийн урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсад албан ёсны ажлын айлчлал хийж байгаа билээ. Ажлын айлчлалын бүрэлдэхүүнд дагалдан яваа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч Д.Бадарсан, Б.Бямбадорж нарыг өнөөдөр /2019.12.05/ Москва хотын Думын гишүүн, Орлогч дарга, Парламент хоорондын хамтын ажиллагааны хорооны дарга Стевенскова Людмила, Москва хотын Думын Соёл, түүхийн өв уламжлалыг …
-
6 December
Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал хойшлогдлоо
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр /2019.12.06/ 11:00 цагт эхэлсэн юм. Хуралд хохирогч Д.Доржпүрэвийн өмгөөлөгч Н.Баатардорж шүүх хурал давхцсан тул ирэх боломжгүй, мөн уг шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлттэй тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүллээ. Иймд шүүх хохирогчийн өмгөөлөгч Н.Баатардоржийн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2019 …
-
6 December
Сургуулийн орчинд ямар нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалахыг хориглосон эрх зүйн зохицуулалт байдаггүй
Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг борлуулж байгаа асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу энэ сарын 4-ны өдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны ажлын албанаас нийслэлийн зарим сургуулиудад ажиллав. Өргөдлийн байнгын хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын холбогдох мэргэжилтнүүдийн хамтаар Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элит” олон улсын дунд сургууль, Хан-Уул …
-
6 December
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн байна
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, өдөртөө хүйтний эрч сулавтар байна. 2019 оны 12 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Завхан …
-
5 December
Хятад иргэдийн гадаад паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэхийг олноор нь багцлан улсын хилээр нэвтрүүлжээ
Гаалийн ерөнхий газраас ноцтой зөрчлийг илрүүлжээ. Тодруулбал, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын гаалийн хяналтын бүсийн орох чиглэлд өчигдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Эрээн-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн БНХАУ-ын иргэн E нь хятад иргэдийн олон тооны гадаад паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэхийг багцлан улсын хилээр авч, орж ирснийг гаалийн шалгалтаар илрүүлжээ. Зөрчлийн тухай хуулийн дагуу …
-
5 December
Л.Жаргалсайхан: Агаарын чанарт хүхэрлэг хийг нэмэгдүүлж буй хуурамч дизель түлштэй тэмцэх хэрэгтэй
Агаарын чанар тэр дундаа сүүлийн үед анхаарал татаж буй хүхэрлэг хийн хэмжээ нийслэлд ямар байна вэ? Энэ асуудлын хүрээнд ОББҮХ-ны ээлжит хурлын үеэр ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхантай ярилцлаа. –Хүхэрлэг хийн хэмжээ хүлцэх хэмжээнээс хэтэрлээ гээд байгаа? Гэтэл зарим эрдэмтэд тийм байх боломжгүй гэх. Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ? -Шахмал түлш хэрэглэснээс PM2.5, PM10 …
-
5 December
Угаарын хийнд хордсон гэх дуудлага эрс багасчээ
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэл, дүүргийн шуурхай штабууд 24 цагаар жижүүрлэн ажиллаж байна. Үүний үр дүнд угаарын хийнд хүнд, …
-
5 December
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөөний бүх оролцогчийг гуравдагч этгээдээр татах үндэслэлгүй гэж үзсэн байна
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас өнөөдөр /2019.12.05/ “Дархан монгол ногоон нэгдэл ТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох хэргийн шийдвэртэй холбогдуулан мэдээлэл хийлээ. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал“Дархан монгол ногоон нэгдэл ТББ” нь нийтийн өмчийг хамгаалах зорилгоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 …
-
5 December
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг жил бүрийн 5, 12 дугаар сард олгох журамтай. Энэ дагуу амжилттай сурч хөдөлмөрлөн, үлгэр жишээ онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 30 суралцагчид өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олголоо. Тэтгэлэг олгох ёслол Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг олгох талаарх зарлигийг уншиж сонордуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн …
-
5 December
Т.Булган: Ногоон санхүүгийн корпораци байгуулах чиглэлээр ажиллаж байна
Монгол Улсын Засгийн газар 2014 онд “Ногоон хөгжлийн бодлого”-ын баримт бичгийг, 2016 онд тус бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг тус тус баталсан байдаг. Түүнчлэн МУЗГ, НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл хөтөлбөртэй хамтран Монгол Улсад ногоон эдийн засгийг хөгжүүлэх төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн санаачлагаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Ногоон …
-
5 December
Долоон хүний амь аварсан хоёр эмчийг ЭМЯ-ны жуухаар шагналаа
Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 04.30 цагийн үед Баянзүрх дүүргийн арванхоёрдугаар хороонд “Хүн угаартсан байна” гэх дуудлагын дагуу эмч Э.Одгэрэл, жолооч Т.Гүнтэвсүрэн нар дуудлагаар очжээ. Улмаар байшингийн гал хажуу гэр лүү дамжиж, угаартсан иргэд галын аюулд өртсөн байсан аж. Ингээд мэргэжлийн ур чадвар гарган хурдан шуурхай ажиллаж, 2-13 насны таван хүүхэд, хоёр иргэнийг цаг алдалгүй гаргаж, эрдэнэт хүний …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл