Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д заасны дагуу төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулах, нөөц бүрдүүлэх зорилгоор 2020 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, товыг тогтоож, олон нийтэд мэдээлж байна. Иргэний хүсэлт болон бүрдүүлэх баримт бичгийг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан цахимаар хүлээн авна. БҮРТГЭЛ: 2020.01.01-нээс 2020.01.30-ны хооронд явагдана. ШАЛГАЛТ: 2020.02.07-ноос 2020.02.17-ны хооронд …
Tag Archives: нийгэм
December, 2019
-
11 December
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. 2019 оны 12 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн …
-
10 December
Варшав хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал хатагтай Малгожата Гошевскаг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойко болон Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ж. Бум-Эрдэнэ нарын албаны хүмүүс байлцав. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан …
-
10 December
С.Амарсайхан: Оюутан залуучууд хандлагаа өөрчилж, манлайлах цаг болсон
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы ивээл дор өчигдөр “Залуусын манлайлал хөгжлийн форум”-ыг зохион байгуулав. Уг форумд Налайх дүүргийн 1000 гаруй оюутан залуучууд оролцлоо. Цаашид бүх дүүрэгт тус форумыг зохион байгуулах аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оюутан залуучуудад хандаж “Монгол Улсын …
-
9 December
Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн гагнуурчдыг бэлтгэнэ
Монгол Улсын мэргэжлийн боловсрол сургалтын салбарт бэлтгэж буй мэргэжлүүдээс гагнуурын чиглэлээр анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ISO стандарт бүхий сургалтыг явуулах боломжийг бүрдүүлэх нэгэн шинэ төсөл энэ сарын 6-ны өдөр нээлтээ хийлээ. ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих developpp.de хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, “Хасу Мегаватт” ХХК болон ХБНГУ-ын …
-
9 December
“Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулган боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулганыг өнөөдөр Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Чуулганд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, нийслэл дэх Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа тэргүүтэй холбогдох албан тушаалтнууд, дүүрэг, хороодын төрийн байгууллагын удирдлага, сургууль, цэцэрлэгийн захирлууд, аж ахуйн нэгжийн төлөөлөл, …
-
9 December
Хотын захирагч С.Амарсайхан Москва хотод суугаа Хурандаа генерал С.Лувсангомбод хүндэтгэл үзүүллээ
Нийслэлийн Засаг дарга бѳгѳѳд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Хурандаа генерал С.Лувсангомбо гуайд хүндэтгэл үзүүллээ Хотын захирагч С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч Б.Бямбадорж, Д.Бадарсан нар Москва хотод албан айлчлал хийх үеэрээ Улаанбаатар хотын Захиргааны даргаар ажиллаж байсан, НАХЯ-ны сайд асан, Хурандаа генерал С.Лувсангомбо гуайтай Москва хот дах Монгол Улсын Элчин сайдын яаманд уулзаж, Улаанбаатар хотын хөгжил дэвшил, түүх соёл, Москва хотын онцлогийн талаар …
-
9 December
Хотын дарга Москва хотын авто замын хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа
Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан Москва хотод айлчлах үеэр /2019.12.06/ Москва хот болон зэргэлдээх хотуудын авто зам дээгүүр зорчдог тээврийн хэрэгслийн /Метро хамаардаггүй/ хяналт, ашиглалт, хөгжлийг оновчтой болгох асуудлыг судалж боловсруулдаг олон талт эрдэм-шинжилгээ, зураг төслийн хүрээлэн, төрийн өмчит төсөвт байгууллага болох “МосТрансПроект”-ээр зочиллоо. Хотын даргатай хамт НИТХ-ын тэргүүлэгч Б.Бадарсан, Улаанбаатар хотын Москва хот дахь суурин төлөөлөгч М.Мөнхцэцэг нар уулзалтад оролцлоо. …
-
9 December
УДШ: “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлав
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох хэргийг гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу өнөөдөр /2019.12.09/ хянан хэлэлцлээ. “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ нь “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшилд байх 372А, 431А, 5082А, 10810А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын …
-
9 December
Замын төлбөрийг өнөөдөр биш ч маргааш нэмэх л байсан
Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 400 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй гэсэн мэдээлэл бий. Үүнээс 80 хувь нь өдөр тутам хөдөлгөөнд оролцдог гэж тооцвол УБ хотын зам ямар их ачаалалд байдаг нь тодорхой. Дээрээс нь зундаа бороо шаварт норно, хална, хатна. Өвөлдөө хөлдөнө мөстөнө гээд эрс тэс уур амьсгалтай улсын хувьд байнгын ажиллагаатай автозамуудыг арчилна, тордоно гэдэг маш их хөрөнгө, хүн хүч, техникийн дэвшил хэрэгтэй …
-
9 December
20 аж ахуйн нэгжид 4 тэрбумийн хүүгүй зээл олгожээ
Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нарыг албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэллээ. Тэднийг яллагдагчаар татах тогтоолыг НПГ-аас баталсан тухай эх сурвалжууд мэдээлэв. Мөн өчигдөр, уржигдар албан байгууллагад нь үзлэг нэгжлэг хийсэн гэнэ. Тэд хууль, журам зөрчин ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр аж ахуйн …
-
9 December
Хэрэг нь прокурорт шилжсэн “Чингис хаан” банкинд ЭМД-ийн 30 тэрбум төгрөг байршиж байна
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга Ч.Алтанхуягийн хэрэгт холбогдуулан “Чингис хаан” банк болон гүйцэтгэх захирал С.Сандагдорж нарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлээд байгаа. ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг болон тус газрын Санхүү, төлбөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баярхүү нарыг Эрүүгийн хуулийн 22.4-5 дахь хэсгийн “Улс төрд нөлөө бүхий этгээд, нийтийн албан тушаалтан бусдаас хахууль авсан” гэх үндэслэлээр буруутгасан. Харин “Чингис хаан” банкны …
-
7 December
Монгол инженерүүд олон улсын ур чадварын тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртжээ
БНХАУ-ын Бээжин болон Шандунь мужийн Жинань хотноо олон улсын эрчим хүчний салбарын инженерүүдийн ур чадварын тэмцээн 2019.11.27-12.03-ны өдрүүдэд боллоо. Цахилгаан тоноглол угсрах гурван төрөлт тэмцээнд БНХАУ, ОХУ, Монгол, Беларусь, Казахстан, Узбекистан, Азербайжан, Тажикстан, Афганистан, Киргиз, Шри-Ланк, Камбож, Турк, Армен зэрэг 14 орны 40 гаруй инженер өрсөлдөв. Инженерүүд сугалааны дагуу гурван бүлэгт хуваагдан нэг фазын цахилгаан тоолуур солих, гурван фазын гурван …
-
7 December
“Хүрэлтогоот-2019” эрдэм шинжилгээний бага хурлын шилдгүүд сайдын нэрэмжит Грант хүртлээ
Монголын Залуу эрдэмтдийн холбоо “Хүрэлтогоот-2019” эрдэм шинжилгээний бага хурлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгтэйгээр 15 дахь жилдээ зохион байгуулж, 100 гаруй залуу судлаачид бүтээлээрээ уралдан 14 залуу судлаачийг шилдгээр шалгарууллаа. Судлаачдын грантыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг гардуулж, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, Инновацийн хэлтсийн дарга Д.Одгэрэл, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал М.Тунгалаг …
-
7 December
Ж.Батбаясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусгаарлах бус, дэмжиж ажиллах ёстой
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан өчигдөр тусгай сургалттай сургуулийн 50 гаруй хүүхдийг хүлээн авч уулзан гарын бэлэг гардууллаа. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлж буй боловсролын үйлчилгээний хамрах хүрээ, төрөл, чанарыг нэмэгдүүлэх, тэдэнд үзүүлэх үйлчилгээг боловсронгуй …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл