Tag Archives: нийгэм

June, 2019

  • 11 June

    Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж авахаас татгалзлаа

    Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг нэг сараар цагдан хорих шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сарын 28-нд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар АТГ болон ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа юм.Тэгвэл түүний өмгөөлөгч нарын зүгээс таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлт гаргасан юм байна. Энэ хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн …

  • 11 June

    Б.Эрдэнэбилэг, Б.Хурц, Ш.Батхүү, Ч.Ганзориг нарт хамаарах хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ

    Ерөнхий прокурорын тушаалаар олны анхааралд орсон хэргүүдийг хянах үүрэгтэй ажлын хэсэг байгуулагдан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Хэсэг дуулиан болоод замхардаг эсвэл гацдаг томчуудын холбогдсон дуулиант хэргүүдийг илрүүлж үнэн мөнийг түргэн шуурхай шийдвэрлэдэг болох нь гэсэн таамаг биеллээ олж эхэлж байна. Дуулиант хэргүүдийг илрүүлэх ажлын хэсгээс олны анхаарал татсан томоохон хэргүүдийг шалгаж, шүүхэд шилжүүлсэн мэдээлэл ирлээ. Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 …

  • 11 June

    Нүүрс тээвэрлэлтийн замын нөхцөл байдлыг шалгажээ

    Өмнөговь, Төв, Дундговь аймгийн Прокурорын газруудын нэгдсэн удирдамжаар Тавантолгойн орд газраас Улаанбаатар хотын чиглэлд хийгдэж буй эрчим хүчний баяжуулсан нүүрсний тээвэрлэлтийн замын нөхцөл байдал, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, нийтийн эрх ашиг зөрчигдөж байгаа эсэхийг шалгасан байна. Улаанбаатар хот руу нүүрсний тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгслүүд зориулалтын хучлагагүй явж байгаагаас нүүрс асгарах, улмаар хатуу хучилттай авто замд эвдрэл үүсгэх гол шалтгаан …

  • 11 June

    Хакүхо Монгол иргэдийн нэгдсэн холбооны хүндэт ерөнхийлөгч болжээ

    Япон дахь Монгол иргэдийн нэгдсэн холбооноос өнгөрөгч долоо хоногт их аварга Хакүхо М.Даваажаргалд “00001” дугаартай холбооны гишүүний үнэмлэхийг гардуулан өгснөөс гадна холбооныхоо Хүндэт ерөнхийлөгч болгожээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал тус холбооны үйл ажиллагааг дэмжин цаашид хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Тэрбээр тус холбооны хамт олныг Токио хотод өөрийн гэсэн ажлын …

  • 11 June

    Ц.Цэцэгдэлгэрэх: Есөн албан тушаалтныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн шалгаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй ярилцлаа. -Төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ жил бүр бүртгэн авч олон нийтэд мэдээлсээр ирсэн. Ингэж нээлттэй мэдээлэхийн ач холбогдол нь юу вэ? -Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэг арга нь албан тушаалтнууд шударгаар олсон орлого, хөрөнгийнхөө байдлыг жил бүр мэдүүлэх явдал. АТГ-аас хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, …

  • 11 June

    БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэх иргэдийн анхааралд

    БНХАУ-ын их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй монгол оюутан сурагчдын тоо нэмэгдэхийн хэрээр БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэхээр хандах иргэдийн ачаалал жил бүрийн 7-9 дүгээр сард огцом өсч, урт дараалал үүсгэдэг билээ. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын ЭСЯ-наас 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Мягмар гараг бүрийн 9:30-12:00 цагийн хооронд виз мэдүүлэх болон баримт бичгийн баталгаажуулалт хийлгэх иргэдийн баримт бичгийн бүрдүүлэлтийг урьдчилан …

  • 11 June

    Хар тамхины хэрэгт холбогдсон БНСУ-ын иргэнд нэг жилийн хорих ял оноолоо

    БНСУ-ын иргэн Ким Ён Жүг шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2019.06.10/ боллоо. Ким Ён Жүг хар тамхи, сэтгэц нөлөөт бодис худалдсан, хадгалсан, тээвэрлэсэн гэх үндэслэлээр шалган, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд шүүхээс түүнийг хар тамхи сэтгэц нөлөөт бодис хууль бусаар хадгалсан гэм буруутайд тооцож, нэг жилийн хорих ялаар шийтгэсэн байна. …

  • 11 June

    Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орж, нутгийн өмнөд хэсгээр өдөртөө хална. 2019 оны 06 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс …

  • 10 June

    ЕБС-ийн ахлах ангийн хөвгүүдэд “Эх оронч хөвгүүд” лекц, сургалт зохион байгуулна

    Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб, “Монгол Цэргийн нэгдсэн холбоо” хамтран ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн 400 эрэгтэй сурагчдад Монгол эр хүний үүрэг хариуцлага, хүмүүжил, төлөвшлийн талаар лекц, цуврал арга хэмжээ зохион байгуулах болсон талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын төлөвлөлт сургалтын офицер, ахмад Ц.Энхтайван “Жил бүр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулдаг. Энэ …

  • 10 June

    БНСУ-д зорчих иргэдийн анхааралд

    БНСУ-ын Үндэсний цагдаагийн газар, Хууль зүйн яамтайгаа хамтран танхай, сүрдүүлэлт, залилан зэрэг гэмт хэргийн хохирогч болсон “хууль бусаар оршин суугч иргэний талаар мэдэгдэл өгөх үүргээс чөлөөлөх тогтолцоо”-г 2013 оны 3 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогоор 822 хүн уг хөтөлбөрт хамрагджээ. БНСУ-д оршин суудаг гадаадын иргэд энэхүү тогтолцооны талаар мэдээлэлгүйгээс гэмт хэргийн хохирогч болсон ч хууль бусаар амьдарч байгаа …

  • 10 June

    Нийслэлийн Засаг даргын явуулын оффис Сонгинохайрхан дүүрэгт ажиллав

    Нийслэлийн Засаг даргын явуулын оффис өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөрийн газар, Нийгмийн халамжийн газар, Цагдаагийн газар, Боловсролын газар, Бүртгэлийн газар, Эрүүл мэндийн газрын холбогдох албан тушаалтан мэргэжилтнүүд явуулын оффист ажиллаж, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч мэдээлэл зөвлөгөө өглөө. Энэ өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг явууллын оффисынхонтой хамтран ажиллаж, “Харилцааны хөгжил төв ТББ”-ын …

  • 10 June

    Б.Цэрэндашийн нэрэмжит “Хоол боловсруулах эрхтэн судлал”-ын Улсын анхдугаар олимпиад боллоо

    Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б. Цэрэндашийн нэрэмжит “Хоол боловсруулах эрхтэн судлал”-ын Улсын анхдугаар олимпиад энэ сарын 8-нд Анагаах Ухааны Үндэсний Их сургуульд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус олимпиадыг Анагаах ухааны сургуулиудын дунд зохион байгуулсан бөгөөд энэхүү олимпиадад анагаахын 170 гаруй оюутан оролцож мэдлэг чадвараараа өрсөлджээ.      

  • 10 June

    Хонины бэлчээрт хүүхэд хүчирхийлсэн этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ оноолоо

    Завхан аймгийн иргэн М гэгчийг бага насны хүүхэд хүчирхийлсэн гэх хэрэгт буруутган шүүхээс бүх насаар нь хорих ял оноолоо. Яллагдагч этгээд нь өнгөрөгч 2018 оны зургаадугаар сард Завхан аймгийн Баянтэс сумын нутаг дэвсгэрт хонь хариулж явсан бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэрэг үйлджээ. Шалгалтын явцад яллагдагч этгээд нь хохирогчийг өмнө нь удаа дараа хүчирхийлсэн болох нь тогтоогдсон байдаг. Дээрх хэргийг …

  • 10 June

    Анхан болон давж заалдах шатны ерөнхий шүүгч болон шүүгч нарыг томилов

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 7-ны өдөр  зарлиг гаргаж, анхан болон давж заалдах шатны ерөнхий шүүгч болон шүүгч нарыг томилов. Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар …

  • 10 June

    Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орж, нутгийн өмнөд хэсгээр өдөртөө хална. 2019 оны 06 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар бороо орохгүй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, …