Tag Archives: нийгэм

December, 2019

  • 2 December

    Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяны хүрээнд “Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулганыг зохион байгуулна

    НҮБ-ын Хүн Амын Сан (НҮБХАС), Монгол улсын засгийн газар, Иргэний нийгмийн байгууллагууд хамтран Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг “ОйлГОЁ ХҮНдэлье” уриан доор эхлүүлж байна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, Нийслэл дэх жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, Жендэрийн …

  • 2 December

    Сайжруулсан түлш борлуулагч, тээвэрлэгч нарын ажлын хөлсийг цаг тухайд нь олгохыг хотын Захирагч үүрэг болголоо

    Монгол Улсын Ерѳнхий сайдын зѳвлѳх Л.Алтангэрэл, хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч  Б.Отгонсүх, Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, зургаан дүүргийн Засаг дарга болон, нийслэлийн Онцгой комиссын гишүүд “Таван толгой түлш” ХХК-ний үйлдвэр дээр ажиллаа. Үйлдвэрлэл үйл ажиллагааны хүчин …

  • 2 December

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө  маргаашдаа нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, хүйтэн салхитай байна. 2019 оны 12 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн аймгуудын …

November, 2019

  • 30 November

    Cайжруулсан түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, өдөрт 3000 тн түлш үйлдвэрлэх боломжийг бүрдүүлнэ

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХIX хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авч хэрэгжүүлж буй ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа. “Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилготой 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх  хүрээнд бэлтгэл ажлыг хангаж, нийслэлд 60 уурын зуухыг төвлөрсөн дулаанд, тусгай зөвшөөрөлтэй …

  • 30 November

    Н.Цэрэнбат: Монгол Улс уул уурхайгаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах жишиг судалгааны төвтэй боллоо

    Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд 2016 онд Монгол Улсад уул уурхайгаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай уул уурхайг хөгжүүлэх, нөхөн сэргээлтийн чиглэлээр сургалт судалгааны төв байгуулах замаар нөхөн сэргээлт хийх чадавхийг сайжруулах зорилготой хэлэлцээр байгуулсан. Энэ хүрээнд БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлагын 5.8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар 2125 м2 талбайтай лекц, лаборатори, мэдээллийн танхим бүхий …

  • 30 November

    Кино урлагийн салбарын нэгдсэн форум болно

    “Оюуны өмчийг дээдлэн кино урлагаа хамгаалъя аян”-ын хүрээнд кино урлагийн салбарынхны нэгдсэн форум “CINEMA” кино театрт энэ сарын 30-нд буюу өнөөдөр болно. Ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо хамтран ажиллана. Тус форумаар оюуны өмч, тэр дундаа кино урлагийн салбарт оюуны өмчийн эрх зөрчигдөж байгаа асуудалд мэргэжлийн байгууллагуудын оролцоог …

  • 20 November

    Чанарын удирдлагын стандартыг төрийн захиргааны байгууллагуудад нэвтрүүлнэ

    “Төрийн захиргааны байгууллагуудад чанарын удирдлагын стандарт нэвтрүүлэх нь” сэдэвт Үндэсний чуулган Улаанбаатар хотноо болж байна. Тус чуулганыг ЗГХЭГ- аас Конрад Аденауэрын сантай хамтран зохион байгуулж, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, хэрэгжүүлэгч агентлагуудын удирдлагууд, 21 аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарыг хамруулж байна. ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн Үндэсний чуулганыг нээж үг хэлсэн юм. Төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлж, иргэдийн сэтгэл …

  • 18 November

    НӨАТ-ын супер шагналын азтан тодорлоо

    НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол амжилттай явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2019 оны аравдугаар сарын 1-нээс 31-ний хооронд хийсэн худалдан авалтаар хэвлэгдсэн НӨАТ-ын баримтыг хамруулжээ.  Энэ удаагийн сугалааны азын дугаар:  Уг тохирлоор: 01607208 30 мянган төгрөгийн азтан 27,115100 мянган төгрөгийн азтан 2,691Нэг сая төгрөгийн азтан 2655 сая төгрөгийн азтан 2110 сая төгрөгийн азтан 4 50 сая төгрөгийн азтан тодроогүй болСупер шагналын тохирлын дугаар 34462914 гарч, 90 сая төгрөгийн азтан тодорлоо.

  • 15 November

    Ирэх Ням гарагт НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

    НӨАТ-ын урамшууллын 2019 оны 11 дүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 11 дүгээр сарын 17-ны Ням гарагт 18.40 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2019 оны 10 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын …

  • 15 November

    ТЕГ-аас “Монголын үндэсний фронт”-д Албан шаардлага хүргүүллээ

    Тагнуулын  ерөнхий газар /ТЕГ/-ын дарга Д.Гэрэл өчигдөр “Монголын үндэсний фронт” нэгдэлд албан шаардлага явууллаа. Албан шаардлагаар “Монголын үндэсний фронт” гэх албан ёсны бүртгэлгүй нэгдлийн удирдагчдыг Үндсэн хуульт төрийн байгууллагын эсрэг үйл ажиллагаа явуулах, гэмт хэргийн шинжтэй үйлдэлд олон нийтийг уриалах, өдөөн турхирах аливаа үйлдэл гаргахгүй байхыг шаардаж, хэрэв эдгээрийг зөрчсөн тохиолдолд Тагнуулын байгууллагад хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд арга хэмжээ авахыг мэдэгджээ.

  • 15 November

    Өнөөдөр 08:00-22:00 цагийн хооронд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Захирамжид “Холбогдох хууль тогтоомж, стандартын биелэлт, тохижилт, цэвэрлэгээний шаардлагыг хангуулах чиглэлээр худалдаа, үйлчилгээний газруудад хийсэн аттестатчиллын шалгалтын мөрөөр гүйцэтгэлийн хяналт хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 08:00-22:00 цагийн хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, …

  • 15 November

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн

    Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: 16, 17-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах тул хальтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдахыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх …

  • 14 November

    “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аян үргэлжилж байна

    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Оюун дархлаа” ТББ-тай хамтран оюутан, залуучуудад эрүүл зан үйл, дадлыг төлөвшүүлэх, хорт зуршлын хор хөнөөлийг таниулах, бэлгийн замаар дамжих халдвар, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтөөс сэргийлэх, гэр бүл төлөвлөлтийн талаар тодорхой ойлголт өгөх зорилгоор их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр дамжааны оюутан залууст зориулсан эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг …

  • 14 November

    Найдвартай зээлдэгчдийг шалгарууллаа

    ЖДҮХСангаас урт, хугацаатай хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт 2009-2019 оны хооронд Улсын төсөв болон Засгийн газрын бонд, Хөгжлийн банкны бондын эх үүсвэрээс 688.3 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр, зээлийн эргэн төлөлтийн орлогоос 288.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, Арилжааны банкаар болон Сангаас шууд зээл олгох замаар 8,214 төсөлд нийтдээ 977.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгожээ. Арилжааны банк- 7,354 төсөлд 724.5 тэрбум төгрөг буюу нийт …

  • 14 November

    Эрүүл аюулгүй орчны стандартыг 2020 оноос мөрдөж эхэлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы санаачилгаар Улаанбаатар хотод тогтвортой хөгжлийн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийн тогтолцоог бий болгох, улмаар мөрдүүлж, хэвшүүлэх зорилтын хүрээнд “Нэг хот-Нэг стандарт” нийслэлийн анхдугаар зөвлөгөөн өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд болж байна. Тус зөвлөгөөнийг нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийслэлийн нутгийн …