Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дарь-Эхийн эцсийн буудлын ойролцоо 50 ортой эмнэлгийн барилгын шав тавих ёслолын арга хэмжээ өчигдөр боллоо. Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан, тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон иргэдийн төлөөлөл оролцов. Ирэх 2020 …
Tag Archives: нийгэм
November, 2019
-
14 November
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 2019 оны 11 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар …
-
13 November
“Би хариуцлагатай аав ээж” ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүдэд зориулсан сургалт эхэллээ
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас төрийн болон аж ахуй нэгж байгууллагуудыг хүүхэд хамгааллын бодлоготой болгох, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, байгууллагын ажилтан албан хаагчдаар дамжуулан гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг уриалах, сурталчлах зорилготой “Би хариуцлагатай …
-
13 November
Саппорогийн тойргийн дэргэд 24 цагийн ажиллагаатай цагдаагийн кабон байгууллаа
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл (НГХУСАЗЗ)-өөс гудамж талбайд аюулгүй байдлыг сахиулах, олон нийтийг аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор шат дараатай арга хэмжээ авч буй. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн XII хороо, Саппорогийн тойргийн автобусны буудлын дэргэд цагдаагийн кабон байршуулж, өнөөдрөөс үйл ажиллагааг нь эхлүүллээ. Саппоро орчимд гар дээрээс зөвшөөрөлгүй худалдаа эрхлэх, цаашлаад биеэ үнэлэх, архидан согтуурч бусдын амгалан байдлыг алдагдуулах гэмт хэрэг, …
-
13 November
“Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аян үргэлжилж байна
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн Ардчилал оюутны холбоотой хамтран #ИРЭЭДҮЙН ЭЗЭД” мэргэжил сонголтын аяныг үндэсний хэмжээнд 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Энэхүү аяны зорилго нь өсвөр насны хүүхдүүдэд ирээдүйд эзэмших мэргэжлээ зөв сонгохтой холбоотой мэдээлэл өгөх, ахлах ангийн сурагчдыг эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө өгөх, өрсөлдөх чадварыг …
-
13 November
Түүхий нүүрс хадгалж хэрэглэсэн зэрэг зөрчлүүдийг илрүүлжээ
Тээврийн цагдаагийн албанаас хийсэн шалгалтаар өнгөрсөн шөнө түүхий нүүрс хадгалж хэрэглэсэн 2, зөөж тээвэрлэсэн 1 зөрчил илэрчээ.Түүхий нүүрс ачсан тээврийн хэрэгслийг түр саатуулсан байна. Илэрсэн зөрчлүүдийг дурдвал: Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, иргэн С нь түүхий нүүрс хэрэглэж, амбаарт нь 100 кг түүхий нүүрс байсан Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг автобус баазын харуулын постод 25 …
-
13 November
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат 20 оюутанд тэтгэлэг гардууллаа
МУИС, ХААИС, ШУТИС, МУБИС-д байгаль орчны чиглэлээр мэргэжил эзэмшиж буй 3.2-оос дээш голчтой III дамжааны 20 оюутанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тус бүр 1 сая төгрөгийн батламж гардууллаа. Тэрбээр “Та бүхний суралцаж байгаа мэргэжил бол ирээдүй хойч үедээ байгаль орчны боловсрол олгох, байгаль эх дэлхийгээ хамгаалах зөв дадлыг төлөвшүүлэх ач холбогдолтой. Та бүхнийг олон улсын хурал, зөвлөгөөнд хамруулах ажлыг цаашид яамнаас …
-
13 November
Найман аймагт хуванцар хогны эзлэхүүнийг багасгах бутлагч машин хүлээлгэж өглөө
БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Хоггүй цэвэрхэн Монгол” аяны хүрээнд найман аймагт хуванцар хог бутлагч, овор хэмжээ ихтэй хог хаягдлын эзэлхүүнийг багасгах машиныг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хүлээлгэж өглөө. Увс, Говь-Алтай, Баянхонгор, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорноговь аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нар энэхүү машинуудыг хүлээж авсан бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд орон нутагт хуванцар сав нягтруулан шахах, бутлагч …
-
13 November
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 14-15- нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говийн аймгуудын нутгийн зарим газраар …
-
12 November
Теле хяналтын камеруудыг хэвийн ажиллуулах стандарт баталлаа
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, Улаанбаатар хотын хэмжээнд дагаж мөрдөх RFID, LTE шилэн кабель төлбөрийн системийн стандартуудын жагсаалт батлах тухай, Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай, Хөрөнгө бүртгэх тухай, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай, Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдаан болон ээлжит бус VIII хуралдаан зарлах тухай зэрэг долоон асуудал хэлэлцэх товтой. Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын …
-
12 November
Нэг хот-нэг стандарт нийслэлийн анхдугаар зөвлөгөөн эхэллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” нийслэлийн анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулж байна. Зөвлөгөөнд НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд, дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын нийт 2000 гаруй хүн …
-
12 November
Гэр хорооллын айл өрхүүдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна
Онцгой байдлын байгууллагаас Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт хяналт, шалгалт”-ыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болон галын аюулгүй байдлын стандарт , норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулж, гамшгийн эрсдэлийг бууруулах, галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилготой тус шалгалт энэ сарын 29-нийг …
-
12 November
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг И-баримт аппликейшн ашиглан төлж болно
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөрийг Ибаримт аппликейшн ашиглан төлөх боломжтой болсон. Энэ талаар нийслэлийн Татварын газрын ахлах байцаагч Д.Очирсүрэнтэй ярилцлаа. Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг ямар хуулиар зохицуулдаг вэ? Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журмын дагуу албан татвар, …
-
12 November
Улиастайгаас Загастайн даваа чиглэлийн замыг түр хаажээ
Ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтрэх тул халтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдахыг цаг уурын байгууллагаас иргэдэд онцгойлон сэрэмжлүүлж буй. Мөн Завхан аймагт цас ихээр орж, зам даваа хаагдаж, орон нутгийн замаар зорчих боломжгүй болжээ. Тиймээс тус аймаг дахь цагдаагийн газрын даргын А/56 дугаар тушаалаар Улиастай сумын нутаг дэвсгэрээс Загастайн даваа хүртэлх замын нөхцөл байдал сайжрах хүртэл түр хугацаагаар …
-
12 November
Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар, өнгөрсөн хоногт баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрснээс халтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдаж байгааг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 11 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас, зүүн аймгуудын ихэнх нутгаар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл