Tag Archives: нийгэм

November, 2019

  • 4 November

    Сайжруулсан түлшинд хийсэн гадаад, дотоодын шинжилгээний дүнг танилцууллаа

    Нийслэлийн онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар ОХУ-ын Москва хотын Элчин сайдын яамаар дамжуулан Санкт-Петербург хотод байрлалтай “Бюро Веритась Русь” ХК-ийн “Регион Север Запад” лаборатори, БНХАУ-ын Нүүрс судлалын хүрээлэнгийн лаборатори, БНСУ-ын Сөүл хотын Элчин сайдын яамаар дамжуулан “SGS Korea” лабораториудад шинжлүүлсэн сайжруулсан шахмал түлшний лабораторийн шинжилгээний хариу ирснийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун танилцууллаа. Тэрбээр “ОХУ, БНХАУ, БНСУ руу явуулсан “Тавантолгой …

  • 4 November

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, нутгийн зүүн хагаст хүйтрэхийг анхааруулж байна. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлшиж, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд …

  • 3 November

    БНХАУ-ын 783 иргэнийг албадан гаргалаа

    Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар болон Гадаадын иргэн, харьяатын газар 2019 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө хамтарсан шалгалт явуулсан билээ.  Тус шалгалтаар 783 гадаадын иргэний пасспорт, бичиг баримтад шалгалт хийсэн бөгөөд 637 нь жуулчин ангиллын, 146 нь бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визтэй ирсэн БНХАУ-ын иргэд ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон юм. Тиймээс …

October, 2019

  • 31 October

    Монгол Улс “Дэлхийн санхүүгийн түүхийн музей”-тэй боллоо

    Хүн төрөлхтний санхүү, эдийн засгийн салбарын түүхийг хэдэн мянган жилээр өгүүлэх, дэлхийд нэн ховор, баялаг үзмэр бүхий “ДЭЛХИЙН САНХҮҮГИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ”-г эдийн засагч Өлзийбаярын Ганзориг энэ сарын 23-нд нээжээ. Ингэснээр Улаанбаатар хот нь санхүүгийн түүхийн музейтэй дэлхийн цөөхөн хотуудын нэг болж байгаа юм. Тус музей нь нэн ховор, хэмжээлшгүй үнэ цэн бүхий 1,000 гаруй үзмэртэй бөгөөд түүхэн болон соёлын өвийн ач …

  • 31 October

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

    Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг тогтуун өдөртөө дулаахан байна. 2019 оны 10 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, …

  • 30 October

    Д.Түвшинтөр: 30 хоногийн визээр ирсэн жуулчид Гадаадын иргэн, харьяатын газарт бүртгэл хийлгэдэггүй

    Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга Д.Түвшинтөрөөс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа. –Өчигдөр болсон гүйцэтгэх ажилтай холбоотой асуудлаар товч мэдээлэл өгөөч. Танай байгууллага тус ажиллагаанд ямар байдлаар оролцсон бэ? -Тагнуул, цагдаагийн байгууллагын шалгалтад манай Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын улсын байцаагч нар хамтарч оролцон паспорт бичиг баримтын шалгалтыг хийсэн. -Өнөө өглөө авсан мэдээллээр 600 гаруй иргэний паспортыг шалгалтад хамруулснаас …

  • 30 October

    Хатгалгаа өвчний шинж тэмдгийг таних, урьдчилан сэргийлэх аргууд

    Амьсгалын замын цочмог халдварт өвчлөлийн дийлэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа энэ үед урьдчилан сэргийлэх зөвлөмж, өвчний шинж тэмдгийг таних арга, эмчилгээний төрлүүдээс эцэг эхчүүд маань мэдэж авах нь тун чухал юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас энэ удаад хатгалгаа өвчний тухай ерөнхий ойлголт, урьдчилан сэргийлэх дадал хэвшил, уг өвчнөөр өвчилсөн эсэхийг гэрийн нөхцөлд таних арга, хүүхдийн амьсгалын тоог хэрхэн …

  • 30 October

    Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны багачууд цэцэрлэгтэй боллоо

    150 хүүхдийн хүчин чадал бүхий тус цэцэрлэгийн байрны бүтээн байгуулалтыг Улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр “Глобал Пост” ХХК-ний хамт олон хийж гүйцэтгэжээ. Тус цэцэрлэгийн 6 бүлэгт 240 хүүхэд, 30 багш ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Нийслэлийн хэмжээнд СХД-ийн 28 дугаар хороо цэцэрлэггүй хороо байсан бөгөөд цэцэрлэг нээгдсэнээр тус хорооны хамран сургах тойргийн сургуулийн өмнөх насны 420 хүүхдээс 240 хүүхдийг хамруулан хичээл сургалтын …

  • 30 October

    Ц.Ганзориг: БНХАУ-ын 740 орчим иргэнийг саатуулсан

    БНХАУ-ын 700 гаруй иргэдийг саатуулсан явдалтай холбогдуулж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Яг одоо байгаа мэдээллээр 740 орчим иргэнийг саатуулаад байгаа ч нэмэгдэх хандлагатай байна гэдгийг хуулийн байгууллагынхан хэлж байна. Эцсийн байдлаар тодорхой мэдээллийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэний дараа хэвлэлийнхэнд өгөх учраас үйл явцыг хуулийн хүрээнд, прокурорын хяналт дор мэдээлэх боломжтойг ойлгоно …

  • 30 October

    БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ: Монголын талтай хамтарч ажиллана

     БНХАУ-ын 700 гаруй иргэдийг саатуулсан явдалтай холбогдуулж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас МЭДЭГДЭЛ гаргалаа.  Мэдэгдэлд  “2019 оны аравдугаар сарын 30-ны өдөр манай элчин сайдын яаманд Монголын цагдаагийн байгууллагаас Хятад улсын харьяат иргэд Монгол Улсад цахим гэмт хэрэг холбогдсон талаар мэдэгдсэн. Монгол Улсын цагдаагийн байгууллага эл хэрэгт хуулийн дагуу зохих арга хэмжээг авч байгаа ба одоогийн байдлаар мөрдөн байцаалт, мэдүүлэг …

  • 30 October

    БНХАУ-ын иргэн зөвшөөрөлгүй эмчилгээ хийх гэж байсныг илрүүлжээ

    Энэ сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн нутаг дэвсгэрт байрлах “Жаргалант апартмент хотхонд Хятад улсын иргэн Хосбаяр гэгч мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүйгээр эмчилгээ хийх гэж байсныг тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Ц.Алтантуяа, Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Б.Цэвэгсүрэн нар зогсоожээ. Цахим сүлжээнд байршуулсан “Өвөр монгол эмч үзлэг, эмчилгээ хийнэ” гэх зарын мөрөөр очиж шалгахад  дээрх иргэн нь бичиг баримтгүйгээс гадна …

  • 30 October

    Ц.Баасанжавт “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ” гардууллаа

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийслэлийн 380 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн чуулган өчигдөр боллоо. Хүндэтгэлийн чуулганы эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн илгээлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн уншиж танилцуулсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд хандан “Нийслэл хот маань өнгөрсөн, одоо, ирээдүй хэмээх түүхийн гурвалсан холбоог эрчлэн зангидаж цаг хугацааг өртөөлөн өөрчлөлт …

  • 30 October

    Д.Отгонжаргал: Хүсч, мөрөөдөж, хичээж чадвал хүн бүрт боломж бий

     Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ гэхээр эрчүүдээр л төсөөлөгддөг. Гэтэл өнөө цагт эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн эр зориг, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, эрдэм мэдлэгээрээ ялгарч байгаа эмэгтэй энхийг сахиулагчид цөөнгүй. Тэдний нэгэн төлөөлөл болж, цэнхэр дуулгатан болсон Онцгой бүсгүй бол Д.Отгонжаргал. Түүний хувьд Онцгой байдлын байгууллагын эмэгтэй алба хаагчаа төлөөлөн НҮБ-ын Энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII мотобуудлагын батальоны …

  • 30 October

    Отгонтэнгэр Их сургуулийн оюутнууд 250 гаруй шуудай аргал түүж, зургаан хүүхэдтэй айлд өгчээ

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачилсан “Соёл-экологи” төслийн хүрээнд “Отгонтэнгэр” их сургуулийн оюутнууд 250 гаруй шуудай аргалыг түүж, Баянзүрх дүүргийн 27-р хорооны оршин суугч иргэн н.Бямбажав, зургаан хүүхэдтэй н.Жагдаг нарын гэр бүлд хүлээлгэн өгчээ. Энэ удаа “Нүүдэлчдийн ахуй соёл бол Эко соёл мөн”уриан дор тогтвортой хөгжлийн боловсролыг түгээж байгаа Отгонтэнгэр их сургуультай хамтран сарын аяныг өрнүүлж байна. Тус …

  • 30 October

    Б.Тодзаяагийн ялыг хэвээр үлдээлээ

    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Тодзаяад холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2019 оны аравдугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Б.Тодзаяа нь 2019 оны гуравдугаар сарын 11-ний өдөр гэртээ 4 настай, эрэгтэй Э-г орондоо шээлээ гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт …