Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 26-нд Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн нутгаар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, салхины хурд 20-24 м/с хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна. Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч …
Tag Archives: нийгэм
October, 2019
-
26 October
“Хот байгуулалтын түүхэн үйл явц, өнгөрсөн, одоо, ирээдүй” эрдэм шинжилгээний хурал, архивын баримтын үзэсгэлэн зохион байгуулагдана
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд аравдугаар сарын 28-ны өдрийн 1000-1600 цагт Монголчуудын хот, суурин, Нийслэл хотын түүх болон бүтээн байгуулалт, хотжилтын түүхэн үйл явц, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд эрдэмтэн, судлаачдын хувь нэмрийг оруулах, санал солилцох, судалгааны сүүлийн үеийн үр дүнг танилцуулах, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, эх сурвалж, архивын баримтын үзэсгэлэн гаргах, судалгааны эргэлтэд оруулах зорилгоор эрдэм …
-
26 October
Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургууль бүх сурагчдынхаа шүдийг бүрэн эмчилсэн анхны сургууль боллоо
Монгол улсын Засгийн газраас 2018 оноос “Эрүүл шүд – Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, 90 мянга гаруй хүүхдийн шүдийг эмчлээд байна.Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн удирдлагуудыг хүлээн авч уулзан “Эрүүл шүд – Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж, сургуулийнхаа эцэг, эхчүүдтэй хамтран 983 хүүхдийг хөтөлбөрт хамруулж, бүх сурагчдынхаа шүдийг бүрэн эмчилсэн анхны сургууль …
-
26 October
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтад хамтран ажиллах гэрээг үзэглэв
Монголчуудын өөрсдийн хүч, нөөц бололцоогоор барьж буй үндэсний томоохон бүтээн байгуулалт болох Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын төсөлд бетон дэр үйлдвэрлэн нийлүүлэх “Ган хийц” ХХК, “Улаанбаатар Бүк” ХК-ууд, дэлхийд тэргүүлэгч “Пандрол” компанитай бэхэлгээний худалдан авалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Дорноговь аймгийн Зүүнбаян өртөөн дэх “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Шуурхай удирдлагын төвийн байранд болсон энэхүү үйл ажиллагаанд Зам, тээврийн …
-
26 October
Нийслэлийн шагналаар иргэдийг шагналаа
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа өөрийн хувь нэмрээ оруулан мэдлэг оюун, ур чадвараараа дайчлан ажиллаж, амжилт гаргасан иргэдийг өнөөдөр нийслэлийн шагналаар шагналаа. Шагналыг НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц нар гардуулан өгсөн юм. …
-
25 October
Имарт “Олимпийн гараа” тэмцээний бага насны боксчдыг дэмжиж бэлэг бэлэглэлээ
Монгол улсын ардын багш, гавъяат дасгалжуулагч, академич, профессор ОУХМ Д. Бандийн нэрэмжит бага насны боксчдын “ОЛИМПИЙН ГАРАА – 40 ЖИЛ” тэмцээн энэ сарын 22-27-нд Хан-Уул спорт хороон дээр болж байна. Тус тэмцээнд 34 байгууллагын нийт 391 тамирчин хоёр нас (11-12, 13-14)-ны ангилалд хурд хүчээ сорин өрсөлдөж байна. Тэмцээний нээлт өнөөдөр болсон бөгөөд нээлтийн үеэр Имарт буюу Скай хайпермаркет ХХК-ны зүгээс …
-
25 October
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ЕНБД Монголын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгааг тодотгов
Жил бүр Япон улсын Токио хотод зохион байгуулагддаг олон улсын аялал жуулчлалын “Туризм экспо Жапан” үзэсгэлэн энэ жил анх удаа Осака хотод болж буй юм. Энэхүү үзэсгэлэнд Ази тивийн улс орнуудаас гадна дэлхийд аялал жуулчлалаараа тэргүүлж буй улс орнууд оролцдог уламжлалтай. “Туризм экспо Жапан” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болж нийт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга …
-
25 October
Дэлхийн ноолуурын зах зээлд чанартай, тохирлын баталгаатай, байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэх эхлэл тавигдлаа
“Монголын хаан ширхэгт” ноолуурын олон улсын форум өнөөдөр Улаанбаатар хотноо боллоо. Тус форумын онцлог нь “Монголын хаан ширхэгт” ноос, ноолууран бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, улмаар олон улсын зах зээлийн түвшинд бренд болгох үйл ажиллагааны эхлэл тавигдаж байна. Энэхүү форум нь дэлхийн зах зээлд чанартай, тохирлын баталгаатай, байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэх эхлэлийг тавьж, үйлдвэрлэл эрхлэгчид, худалдан авагчид, бизнесменүүдийн хувьд харилцан ашигтай хамтын …
-
25 October
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинээр хоёр цахилгаан автобус гарахад бэлэн боллоо
Монгол Улсын Засгийн газар “Нийслэлийн нийтийн тээвэрт байгаль орчинд ээлтэй цахилгаан автобус нэвтрүүлэх, туршилт хийх тухай” 122 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолд “МОН-30” загварын их багтаамжийн цахилгаан автобусыг дотоодын үйлдвэрлэгчид захиалан үйлдвэрлүүлж, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх туршилт хийж, үр дүнг Засгийн газарт танилцуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт даалгасан. Тэгвэл энэхүү ажлын …
-
25 October
А.Мөнгөншагай агсны гэр бүлд 50 сая төгрөг хандивлажээ
“Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай өнгөрөгч есдүгээр сард автомашины ослоор харамсалтайгаар бурханы орноо одсон билээ. Түүний гэгээн дурсгалд зориулсан бүх оддын дурсамж хүндэтгэлийн “30 хүрсэн бүсгүй” тоглолт энэ сарын 23-ны өдөр “UB палас” концертын их танхимд болжээ. Талийгаачийн дурсгалд зориулсан тоглолтод сайн дураараа 50 гаруй уран бүтээлчид хүрэлцэн ирж, ая дуугаа өргөн барьжээ. Хүндэтгэлийн тоглолтын зорилго нь А.Мөнгөншагай агсны 49 хоногт …
-
25 October
Монголын хуульчдын холбооны дөрөвдүгээр их хурал бямба гарагт болно
Монголын Хуульчдын холбооны ээлжит дөрөвдүгээр их хурал 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08:00 цагт “Корпорэйт конвеншн центр”-ийн “Концерт холл” танхимд эхэлнэ. Хуралд 525 хуульч төлөөлөгчөөр оролцох бөгөөд хурлаар дараах 8 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм. Үүнд: Хуульчдын холбооны Зөвлөлийн үйл ажиллагааны тайлан; Мэргэжлийн хариуцлагын хорооны үйл ажиллагааны тайлан; Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны тайлан; Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд …
-
24 October
Нийтийн тээврийн “U money” ухаалаг картын шинэ үйлчилгээ нэвтэрлээ
“Улаанбаатар смарт карт” компаниас “U money” ухаалаг картын шинэ үйлчилгээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг “Улаанбаатар смарт карт” компанийн Шинэ бизнес төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд, “Улаанбаатар смарт карт” компанийн маркетингийн менежер Б.Батзул, “Улаанбаатар смарт карт” компанийн үйлчилгээний газрын ахлах менежер Ц.Түвшинжаргал нар хүргэсэн юм. “Улаанбаатар смарт карт” компанийн Шинэ бизнес төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд “U money карт эзэмшигчдэд …
-
24 October
С.Амарсайхан: Сарьдагийн хийдийн чиглэлд түүхийн аялал жуулчлалын маршрут гаргаж хөгжүүлнэ
Нийслэл хотын 380 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Сарьдагийн хийдийн тууринд түүхч, судлаач, эрдэмтэн зохиолчдын хамт очиж хүндэтгэл үзүүллээ. Учир нь Сарьдагийн хийд бол Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон байснаас гадна Улаанбаатар хотын буурал түүхийн шаргал хуудсын салшгүй нэгэн хэсэг болсон түүхийн үнэт өв юм. 1639 онд Ширээт цагаан нуурын хөвөөнд анхдугаар богд …
-
24 October
Их сургуулийн багш охидыг хүчирхийлэхийг завджээ
Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн олон нийтийн сүлжээ болон цахим мэдээллийн сүлжээ ашиглан насанд хүрээгүй хүүхдүүдэд садар самууныг сурталчилж уруу татсан хоёр этгээдийг илрүүлэн шалгажээ. Тухайлбал, -57 настай, дунд сургуулийн багш ажилтай Э нь сурагчдад давтлага өгөх нэрийдлээр сурагч 17 настай сурагч эрэгтэй Х-г садар самуун үйлдэлд уруу татаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан,-35 настай …
-
24 October
Ерөнхийлөгч Х.Баттулга Мянган малчны чуулганд оролцогчдод илгээлт хүргүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ордонд болсон “Мянган малчны чуулган”-д оролцогчдод илгээлт хүргүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа уншиж, танилцууллаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТЭД: “Эрхэм хүндэт малчид аа, Зөвлөгөөний зочид, төлөөлөгчид өө Монголын 165 мянган малчин өрхийн төлөөлөл болж, эх орны өнцөг булан бүрээс цаг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл