Tag Archives: нийгэм

April, 2019

  • 26 April

    Генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ

    Монгол Улсад генерал цол олгож эхэлсэн түүхт 75 жилийн ой өнөөдөр тохиож, алтан мөрдөст генералууд төв талбайд их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ. Энэ жил генерал цолтнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Батлан хамгаалах яам хариуцаж зохион байгууллаа. Цэргийн дээд цол болох генерал цолыг БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор анх 11 хүнд олгосон байдаг. …

  • 26 April

    Н.Пүрэвдорж: Жолооны үнэмлэхийг зургадугаар сарын дундуур гэхэд хэвлэж дуусгаад хэвийн горимондоо орчихно

    Шинээр жолооч болсон, ангилал ахиулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргэсэн, үнэмлэхээ солиулахаар өгсөн 60 орчим мянган иргэний жолооны үнэмлэхийг энэ сарын 15-наас эхлэн хэвлэж эхэлжээ. Багагүй хугацаанд бэлдэц байхгүй гэх шалтгаанаар саатсан байсан үнэмлэх хэвлэх ажил хэдэн хувьтай явагдаж байгаа талаар  Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн байцаагч, цагдаагийн ахмад Н.Пүрэвдоржоос тодрууллаа. Тэрээр “Өнгөрсөн жил тендерт шалгарсан байгууллага графикийнхаа дагуу …

  • 26 April

    “Хуульчийн про боно өдөр”-ийг орон даяар тэмдэглэнэ

    Монголын Хуульчдын холбоо нь гишүүн хуульчдынхаа сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийтийн тусын тулд болоод нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үнэ төлбөргүйгээр төлөөлөн хамгаалах,  хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих, хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбоотой үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг бөгөөд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 01-ний …

  • 26 April

    Б.Баатархүү: Гэмт хэргийг харсан гэрч байвал цагдаагийн байгууллагад мэдээлэл өгөхийг хүсч байна

    “Нийслэлийн сүхбаатар дүүргийн 11- р хороо 100 айл орчмын автобусны буудал орчимд  эрэгтэй  40 орчим насны хүн буудуулж амь насаа алдсан талаар бид мэдээлсэн. Энэ хэргийн талаар цагдаагийн  ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү хэлэхдээ “Хэргийн газарт үзлэг хийгээд ажиллаж байна. Хэргийн газарт цагдаагийн бүрэлдэхүүн ажиллаж байгаа учраас хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Үзлэг …

  • 26 April

    Уран хөдөлгөөнт гимнастикийн нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн болж байна

    “Буянт Ухаа” спортын ордонд яг одоо нийслэлийн шилдэг 22 цэцэрлэгийн 660 багачуудын Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээний үзүүлэх тоглолт эхлэх  гэж байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийн Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 1970 оноос хойш тасралтгүй 49 дэх жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ тэмцээн нь цэцэрлэгийн хүүхдүүдэд бие бялдрын болон гоо зүйн хүмүүжил олгодог чухал ач холбогдолтой бөгөөд жилээс жилд тэмцээнд оролцож буй цэцэрлэгийн …

  • 26 April

    Согтууруулах ундаа зараагүй өдөр гэмт хэргийн дуудлага 60 хувиар буурчээ

    Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль энэ сарын 24-26-ны өдрүүдэд болж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан захирамж гаргаж нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундааг худалдах ,түүгээр үйлчлэхийг түр зогсоосон. Захирамжийн хэрэгжилтэд Нийслэл, дүүргийн цагдаагийн алба хаагчид хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хоногт гэмт хэргийн 68, зөрчлийн 541, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 99, зам тээврийн ослын …

  • 26 April

    100 айлын орчимд хүн буудуулсан хэрэг гарчээ

    Сүхбаатар дүүрэг 100 айл орчимд хүн буудсан хэрэг гарлаа гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “100 айл орчимд хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл Шуурхай удирдлагын төвд ирсэн. Одоогоор тус газрыг цагдаагийн хамгаалалтад аваад, хэргийн газрын үзлэг явагдаж байна. Харин буудуулж нас барсан эсэхийг задлан шинжилгээгээр тогтооно. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа” гэлээ. Энэ хэргийн …

  • 26 April

    Улаанбаатарт өдөртөө 16-18 хэм дулаан байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна. 2019 оны 04 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр …

  • 25 April

    Шуурхай мэдээ: Б.Хурцыг 15 хоног хорихоор боллоо

    Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг /2019.04.23 /цагдан хорьсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл дөнгөж сая  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Хурцыг 15 хоног хорих шийдвэрийг гаргалаа. Прокуророос түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг өчигдөр /2019.04.24/ Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд хүргүүлсэн юм.

  • 25 April

    Цахим шүүхийн үйлчилгээний тогтолцоо бий болгох төсөл хэрэгжлээ

    БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 2017-2018 онд үзүүлэх хөгжлийн буцалтгүй тусламжийн хүрээнд “Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд цахим шүүхийн үйлчилгээний тогтолцоо бий болгох” төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Үүнтэй холбогдуулан төслийн хаалтын ажиллагаа өнөөдөр /2019.04.25/ Үндсэн хуулийн цэцийн байранд боллоо. Уг арга хэмжээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Тамгын газрын ажилтнууд мөн БНСУ-аас …

  • 25 April

    АТГ: Долоон албан тушаалтны ХОМ зөрчилтэй байсан

    Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас сар бүрийн 25-нд хийдэг ээлжит мэдээллээ өнөөдөр /2019.04.25/хийлээ. Хэвлэлийн хурлаар АТГ-аас дөрөвдүгээр сард хийсэн ажлуудаа товч танилцуулсан. АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү: Авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Автотээврийн үндэсний төв, Гадаадын иргэн харьяатын газар, Хөдөлмөр, …

  • 25 April

    Нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулиудад нийслэлийн 3000 гаруй иргэн хамрагдаж байна

    Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд иргэдийг нүүлгэн шилжүүлэх, эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулиуд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулагдаж байна. Баянгол дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “ДЦС-4-ийн урд талбайд, аврах ажиллагааны дадлага сургуулийг тус дүүргийн 2 дугаар хороо Төмөр замын дээд сургуулийн талбайд, Баянзүрх дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “Монгол шилтгээн” цогцолборт, аврах ажиллагааны дадлага …

  • 25 April

    Д.Сарангэрэл Уламжлалт анагаах ухааны ОУ-ын хуралд оролцож байна

    Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор тус улсын Эрүүл мэндийн яам болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага хамтран зохион байгуулж буй Уламжлалт анагаах ухаан, эмийн бус эмчилгээний Олон улсын хоёрдугаар хурал 2019 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр Истанбул хотноо эхэллээ. Энэ удаагийн хуралд 40 гаруй улс орнуудын Эрүүл мэндийн сайд, Дэд сайд болон өндөр түвшний төлөөлөл, олон улсын байгууллага, …

  • 25 April

    Нөхөн сонгуульд шаардагдах 287 сая төгрөгийг хөрөнгийг шийдвэрлэв

    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт болох УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд шаардагдах 287 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Нөхөн сонгууль 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр болно.

  • 25 April

    Б.Хурц ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн зөвшөөрөлгүйгээр мэдүүлэг өгөхгүй гэжээ

    Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг энэ сарын 23-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас саатуулаад байгаа билээ. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Б.Хурцад цагдаагийн байгууллагаас зарлан дуудах хуудас ирсэн бөгөөд үүний дагуу тайлбар өгөхөөр очих үед улсын нууцтай холбоотой асуудлыг ярьсан учир тэрбээр “ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн зөвшөөрөлгүйгээр би ямар ч мэдүүлэг өгөхгүй” гэжээ. Прокуророос түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг …