Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг гардаж зохион байгуулсан хэмээн 3 шатны шүүхээс ял сонссон Ц.Амгаланбаатар хорих ангиас төр засгийн удирдлагууд болон хууль хяналтын байгууллагуудад захидал бичсэнийг хүргэж байна. Тэрээр“Цэвэлмаа овогтой Амгаланбаатар миний бие 1998.10.02-ны өдөр УИХ-ын гишүүн С.Зоригийн амь насыг хөнөөгөөгүй билээ. Мөн Э.Бат-үүл, Б.Булган, Ганхуяг, Б.Содномдаржаа, Т.Чимэгээ гэх хүмүүс энэ хэрэгт ямар ч …
Tag Archives: нийгэм
March, 2019
-
21 March
“Эрдэнэт үйлдвэр”-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгов
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ”Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/ болгон өөрчилж, дүрмийг нь баталжээ. Ингэснээр үйлдвэрийн газар нь өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах юм байна. Мөн “Монголросцветмет” компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь баталжээ. Дээрх газруудад бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай эсэхийг судлах Ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ …
-
21 March
Фото: Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо
Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг энэ өдрийн 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгууллаа. Дуут дохио дуугарах үеэр иргэд, сургууль цэцэрлэгийн хүүхдүүд мэргэжлийн байгууллагаас өгөх заавар зөвлөмжийг даган сургууль дадлагад идэвхтэй оролцов. Улс орон даяар зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, түүнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дээшлүүлэх зорилгоор энэ дадлага, сургуулийг долоо дах …
-
21 March
Кино урлагийг хөгжүүлэх тухай хуулийн төслийг дэмжив
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Кино урлагийг хөгжүүлэх тухай хуулийн төслийг дэмжив. Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Төсөлд төрөөс кино урлагийг хөгжүүлэх бодлогын чиглэл, зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагийн эрх, үүрэг, кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх зэргийг тусгажээ. Кино урлагаар дамжуулан үндэсний соёл, онцлог, өв уламжлалыг харуулсан, монгол агуулгатай киног дэмжин улсаа сурталчлах нь зүйтэй …
-
21 March
Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг батлав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь Хөгжлийн бодлого, Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан хоёр орлогчтой байна. Мөн Хот байгуулалт, Инноваци, технологи, Агаар, орчны бохирдол, Зам, тээвэр хариуцсан төсөл, хөтөлбөрийн удирдагчдыг Засаг даргын орлогчтой дүйцэх түвшинд ажиллуулах юм. Харьяа 33 агентлагийн хоёрыг нэгтгэн, …
-
21 March
Ц.Оюунбаатар нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа
Шадар сайд асан Ц.Оюунбаатар болон түүний хүү О.Тэмүүжин, Биеийн тамир спортын хорооны дарга Д.Жаргалсайхан нарт холбогдох албан тушаал, авлигал хээл хахуулийн хэргийн шүүх хурал өчигдөр /2019.03.20/ 11:00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Шүүх хурал оройн 21.30 цагаас завсарлаж өнөөдөр 10.00 цагт үргэлжлүүлэн хуралдсан юм. Тэгвэл шүүх хурал сая дуусч хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаахаар шийдвэрлэлээ. Хэргийг …
-
21 March
“Үндсэн хуулийн болон Захиргааны эрх зүйн үндсэн асуудал” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал болж байна
“Үндсэн хуулийн болон Захиргааны эрх зүйн үндсэн асуудал” сэдэвт Олон Улсын эрдэм шинжилгээний хоёрдугаар хурлыг 3 дугаар сарын 21, 22-ны өдөр МУИС-ийн Номын сангийн хурлын танхимд зохион байгуулж байна. Тус олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Их сургууль, Монголын Хуульчдын холбоо, Нагояагийн Их сургууль, Ханнс-Зайделийн сан, Чимид сан, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг байгууллага хамтран хоёр дахь жилдээ зохион …
-
21 March
Налайх дүүрэгт Наурызын баярын хурал боллоо
Казах түмний уламжлалт Наурызын баярын хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Налайх дүүргийн Соёлын ордонд боллоо. Олон ястны өлгий гэгддэг Налайх дүүрэгт хоёр үндэстэн, 22 угсаатан, ястан байдаг бөгөөд нийт иргэдийн 15 гаруй хувийг Казах иргэд эзэлдэг байна. Наурызын баярын хүндэтгэлийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, дүүргийн ИТХ–ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, ИТХ–ын Ажлын албаны дарга А.Булбул, ЗДТГ–ын дарга Ж.Алтангэрэл болон ИТХ–ын төлөөлөгч К.Сейтхан, С.Манатбек, М.Эгэз, Ц.Эрбол нар …
-
21 March
УЕП-ын орлогчид Ш.Эрдэнэбилэгийг санал болгожээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан түүнийг орлох хүнийг томилох саналаа УИХ-д хүргүүлжээ. УИХ энэ асуудлыг ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр товлосон бөгөөд хэлэлцэх асуудлын дараалалд ч оруулаад байгаа юм. Тэгвэл Улсын ерөнхий прокурорын орлогчоор Сонгинохайрхан дүүргийн прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ш.Эрдэнэбилэг гэж хүнийг томилуулахаар Ерөнхийлөгчийн зүгээс саналаа илэрхийлжээ. Ш.Эрдэнэбилэгийн …
-
21 March
Өнөөдөр 16:00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна
Монгол улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг өнөөдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16:00 цагт улс орон даяар зохион байгуулна. Энэхүү дадлага сургуулийн зорилго нь …
-
21 March
Хөшигийн хөндий дэх нарны цахилгаан станцын санхүүжилт шийдэгдэв
Азийн хөгжлийн банк (АХБ) ба Азийн дэд бүтцийн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын сан буюу Leading Asia’s Private Infrastructure Fund (LEAP) хамтран, Тэнүүн гэрэл констракшн (ТГК) компани болон Сермсанг Пауэр Корпорейшн Паблик Компани Лимитед компанитай 18.7 сая ам.долларын зээлийн гэрээг өчигдөр байгууллаа. Тус гэрээгээр төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд цахилгаан эрчим хүч нийлүүлэх 15 мегаватт (МВт)-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан …
-
21 March
БНХАУ-д хар тамхины хэрэгт холбогдон бүх насаараа хорих ял авсан эмэгтэйг эх оронд нь авчирч, ялаас чөлөөлжээ
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандун мужийн Шэн Жэн хотын дунд шатны Ардын шүүхээс оногдуулсан хорих ялыг Монгол Улсад шилжүүлэн эдлүүлэх прокурорын саналтай ялтан О.Нямдуламд холбогдох материалыг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцжээ. О.Нямдуламд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандун мужийн дээд шатны Ардын шүүхийн 2015 оны …
-
21 March
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой-Монгол цэргийн өдрийг тохиолдуулан: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах зарлиг гаргав. Монгол Улсын …
-
21 March
Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна. 2019 оны 03 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Говь болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 6-11 хэм, …
-
20 March
Сонгинохайрхан дүүргийн 1000 өрхөд байшингаа дулаалах сургалт хийнэ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн 70 орчим хувь нь гэр хороололд амьдардаг гэсэн тоон мэдээлэл бий. Гэр хороололд амьдарч буй иргэдийн хувьд гэр, байшингаа хангалттай хэмжээнд дулаалж чаддаггүйгээс дулаан алдагдал ихээр үүсч, түүнийг дагасан галлагаа нэмэгддэг. Энэ нь утааг илүү их хэмжээгээр үйлдвэрлэж байна гэсэн үг юм. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд “Улаанбаатар хотын гэр хороололд дулааны алдагдал багатай байшин барихад дэмжлэг үзүүлж, …