Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас бензиний үнэ болон ахуй үйлчилгээний газруудад хийсэн хяналт шалгалтынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам “2019 оны зургаадугаар сард өмнөх сартай харьцуулахад А-80 болон АИ-92 шатахууны хилийн үнэ тонн тутамд 52 ам.доллар, дизель түлшийн хувьд 1 ам.доллараар буурсан байна. Хилийн үнэ буурсантай холбоотойгоор жижиглэнгийн үнийг бууруулах шаардлагыг хүргүүлж байгаа юм. Шатахууны үнийн …
Tag Archives: нийгэм
June, 2019
-
14 June
Циркийн ар талын замыг 10 хоног хаана
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Циркийн ар талын 0.7 км авто замыг энэ сарын 12-ноос эхлэн арав хоногийн хугацаатай хаахаар болжээ. Учир нь дээрх чиглэлийн замд хос шугам өргөтгөн, шинэчлэх шинэчлэх ажлыг эхлүүлсэн байна. Зам хаахтай холбоотойгоор холбогдох тэмдэг, тэмдэглэгээг байршуулжээ. Тиймээс уг чиглэлд зорчигчид замыг тойрч хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. Мөн Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, Улаанбаатар чуулгын …
-
14 June
Хөвсгөл нуур болон Онон-Балжийн аялал жуулчлалыг хөгжүүлэх 38 сая долларын санхүүжилт шийдэгдлээ
Хөвсгөл нуурын болон Онон-Балжийн байгалийн цогцолбор газруудад эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийн хүртээмжтэй хөгжлийг болон байгаль хамгааллын загварыг бий болгох зорилготой 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч. Хүрэлбаатар, Азийн Хөгжлийн Банкийг төлөөлөн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар гарын үсэг зурлаа. Энэ нь дархан цаазтай газрын удирдлагыг сайжруулах, аялал …
-
14 June
Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан
МАЛЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН 14-НИЙ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангайн …
-
13 June
ШЕЗ-ийн гишүүнийг сонгох санал хураалт гурав дахь удаа явагдана
Анхан шатны шүүгчдээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгуулийн санал хураалт хоёр удаа болсон ч олонхи буюу 50+1 хувийн санал авсан нэр дэвшигч тодроогүй тул гурав дахиа товлогдоод байна. Эхний санал хураалт 2019 оны зургадугаар сарын 06-ны өдөр болж 354 шүүгч арван нэр дэвшигчийн төлөө санал өгснөөс хамгийн олон саналыг МУИС-ийн багш Т.Мэндсайхан (95), шүүгч А.Насандэлгэр (53), шүүгч А.Сарангэрэл …
-
13 June
“Прага куадреннале 2019” их наадамд монголын уран бүтээлчид оролцож байна
Орчин үеийн театрын тайз, хувцас, архитектурын хамгийн нэр хүнд бүхий олон улсын “Прага куадреннале 2019” сценографийн үзэсгэлэн, наадамд “Хатан шонхор” ТББ-ын тэргүүн, куратор, зураач С.Ариунболд тэргүүтэй манай улсын уран бүтээлчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. ЮНЕСКО болон Европын Холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа тус их наадамд манай улсын уран бүтээлчид фрагментс буюу сценографийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад уран бүтээлчдийг …
-
13 June
Барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд шалгалт хийж эхэлжээ
Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон дүүргүүд дэх цагдаагийн хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтсүүд хамтран Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний биед гэмтэл учруулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад аюулгүй ажиллагааны талаар хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчлах зорилгоор 1 сарын хугацаатай “Аюулгүй ажлын байр” арга хэмжээг зохион байгуулж …
-
13 June
Гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 06 дугаар сарын эхний арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх голуудын усны түвшин аажим буурсан бол Хэнтийн зүүн хажуугийн зарим голуудын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерийн түвшинг даван үерлэсэн байна. Түүнчлэн энэ сарын 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд ихэнх нутгаар, …
-
12 June
Ерөнхийлөгч Х.Баттулга “Ата-Бейит” хөшөөнд цэцэг өргөх ёслолд оролцов
Бүгд Найрамдах Киргиз улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, тус улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиевын хамтаар Киргиз улсын Чон-Таш дахь “Ата-Бейит” хөшөөнд цэцэг өргөх ёслолд оролцлоо. “Ата-Бейит” нь 19 улсын 137 хүнийг нутаглуулсан газарт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн босгосон хөшөө юм байна. Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүндэтгэл илэрхийлэв.
-
12 June
С. Жавхлан : Төрийн ордонд ном уншуулж, хомоол ч болсон авчирч асаа
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан Төрийн ордонд болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С. Жавхлан УИХ-ын 74 гишүүнийг шүүмжиллээ. Тэрбээр, “Төрийн ордонд чинь хүн үхсэн, махны үнэ өссөн, сайд нарынхаа байж байгааг хар. Энэ Төрийн ордон чинь бузартчихжээ. Та нар өөрсдийнхөө сөгдөж мөргөөд байдаг тэр их багш нараа авчирч, Төрийн ордонд ном уншуулж, арц, хүж уугиул, хомоол ч болсон авчирч асаа” хэмээн хатуухан үг чулуудав. …
-
12 June
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөн баталлаа
Засгийн газрын өнөөдрийн \2019.06.12\ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөн баталлаа. Тус хороо 36 хүний бүрэлдэхүүнтэй байсан бол 29 болж байна. Тус хороог Монгол Улсын Шадар сайд даргалж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч дэд даргаар нь ажиллана.Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо нь есөн салбар хороотой. Үндэсний бөхийн салбар хороог Хууль зүй, дотоод хэргийн …
-
12 June
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлнэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг тухайн үеийн хүн амын амьжиргааны доод түвшингээс багагүй байхаар шинэчлэх саналыг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгалаа. Байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрхийн хувьд эх, эцгийн аль нэг нь хүүхдээ асарч, хөдөлмөр эрхлэх боломжгүй, мөн …
-
12 June
“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Монголын төмөр зам”-д олголоо
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгож, эрчим хүч, дохиолол, холбоо, өртөө, зөрлөгийн барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийг зохих журмын дагуу шуурхай олгож байхыг холбогдох сайд, аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн тус хуралдаанаар Тавантолгойн уурхайгаас Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян баг хүртэл барьж байгуулах төмөр замын шугамын …
-
12 June
АН-ын захиалгат жагсаал Хууль зүй, дотоод хэргийн яамыг онилов
Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна талбайд иргэд сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардаж хоёр ч удаа жагсаал хийгээд байгаа билээ. Жагсагчид өчигдөр “Зурагттай жагсаал” хийсэн бөгөөд зурагтаа өгөхөөр яам руу дайрч орохыг завдсан юм. Уул нь аливаа жагсаал цуглааныг иргэд өөрсдийн хүсэл шаардлагаар хийдэг. Гэвч энэхүү жагсагчдын ард Ардчилсан намынхан байж иргэдийг турхирч тэднээр ээлжит улс төрийн нүүдлээ хийж байна. Жирийн иргэдийнхээ нэрийг барьж АН-ынхан …
-
12 June
Их дүйчэн өдрийг амралтын өдөр болгох хууль санаачилжээ
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд тус бүр нэг заалт нэмэх хуулийн төсөл санаачилжээ. Түүний санаачилсан нэмэх заалтууд бол “Зуны тэргүүн сарын Шинийн 15-ны Бурхан багшийн их дүйчэн өдөр”. Хоёр хуульд дээрх заалтыг нэмснээр монголчууд Бурхан багшийн их дүйчэн өдөр бүх нийтээр амардаг болох юм. Бурхан багшийн их дүйчэн өдрийг Бурхан Буддагийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл