Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй ярилцлаа. -Төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ жил бүр бүртгэн авч олон нийтэд мэдээлсээр ирсэн. Ингэж нээлттэй мэдээлэхийн ач холбогдол нь юу вэ? -Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэг арга нь албан тушаалтнууд шударгаар олсон орлого, хөрөнгийнхөө байдлыг жил бүр мэдүүлэх явдал. АТГ-аас хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, …
Tag Archives: нийгэм
June, 2019
-
11 June
БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэх иргэдийн анхааралд
БНХАУ-ын их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй монгол оюутан сурагчдын тоо нэмэгдэхийн хэрээр БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэхээр хандах иргэдийн ачаалал жил бүрийн 7-9 дүгээр сард огцом өсч, урт дараалал үүсгэдэг билээ. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын ЭСЯ-наас 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Мягмар гараг бүрийн 9:30-12:00 цагийн хооронд виз мэдүүлэх болон баримт бичгийн баталгаажуулалт хийлгэх иргэдийн баримт бичгийн бүрдүүлэлтийг урьдчилан …
-
11 June
Хар тамхины хэрэгт холбогдсон БНСУ-ын иргэнд нэг жилийн хорих ял оноолоо
БНСУ-ын иргэн Ким Ён Жүг шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2019.06.10/ боллоо. Ким Ён Жүг хар тамхи, сэтгэц нөлөөт бодис худалдсан, хадгалсан, тээвэрлэсэн гэх үндэслэлээр шалган, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд шүүхээс түүнийг хар тамхи сэтгэц нөлөөт бодис хууль бусаар хадгалсан гэм буруутайд тооцож, нэг жилийн хорих ялаар шийтгэсэн байна. …
-
11 June
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орж, нутгийн өмнөд хэсгээр өдөртөө хална. 2019 оны 06 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс …
-
10 June
ЕБС-ийн ахлах ангийн хөвгүүдэд “Эх оронч хөвгүүд” лекц, сургалт зохион байгуулна
Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб, “Монгол Цэргийн нэгдсэн холбоо” хамтран ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн 400 эрэгтэй сурагчдад Монгол эр хүний үүрэг хариуцлага, хүмүүжил, төлөвшлийн талаар лекц, цуврал арга хэмжээ зохион байгуулах болсон талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын төлөвлөлт сургалтын офицер, ахмад Ц.Энхтайван “Жил бүр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулдаг. Энэ …
-
10 June
БНСУ-д зорчих иргэдийн анхааралд
БНСУ-ын Үндэсний цагдаагийн газар, Хууль зүйн яамтайгаа хамтран танхай, сүрдүүлэлт, залилан зэрэг гэмт хэргийн хохирогч болсон “хууль бусаар оршин суугч иргэний талаар мэдэгдэл өгөх үүргээс чөлөөлөх тогтолцоо”-г 2013 оны 3 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогоор 822 хүн уг хөтөлбөрт хамрагджээ. БНСУ-д оршин суудаг гадаадын иргэд энэхүү тогтолцооны талаар мэдээлэлгүйгээс гэмт хэргийн хохирогч болсон ч хууль бусаар амьдарч байгаа …
-
10 June
Нийслэлийн Засаг даргын явуулын оффис Сонгинохайрхан дүүрэгт ажиллав
Нийслэлийн Засаг даргын явуулын оффис өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөрийн газар, Нийгмийн халамжийн газар, Цагдаагийн газар, Боловсролын газар, Бүртгэлийн газар, Эрүүл мэндийн газрын холбогдох албан тушаалтан мэргэжилтнүүд явуулын оффист ажиллаж, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч мэдээлэл зөвлөгөө өглөө. Энэ өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг явууллын оффисынхонтой хамтран ажиллаж, “Харилцааны хөгжил төв ТББ”-ын …
-
10 June
Б.Цэрэндашийн нэрэмжит “Хоол боловсруулах эрхтэн судлал”-ын Улсын анхдугаар олимпиад боллоо
Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б. Цэрэндашийн нэрэмжит “Хоол боловсруулах эрхтэн судлал”-ын Улсын анхдугаар олимпиад энэ сарын 8-нд Анагаах Ухааны Үндэсний Их сургуульд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус олимпиадыг Анагаах ухааны сургуулиудын дунд зохион байгуулсан бөгөөд энэхүү олимпиадад анагаахын 170 гаруй оюутан оролцож мэдлэг чадвараараа өрсөлджээ.
-
10 June
Хонины бэлчээрт хүүхэд хүчирхийлсэн этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ оноолоо
Завхан аймгийн иргэн М гэгчийг бага насны хүүхэд хүчирхийлсэн гэх хэрэгт буруутган шүүхээс бүх насаар нь хорих ял оноолоо. Яллагдагч этгээд нь өнгөрөгч 2018 оны зургаадугаар сард Завхан аймгийн Баянтэс сумын нутаг дэвсгэрт хонь хариулж явсан бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэрэг үйлджээ. Шалгалтын явцад яллагдагч этгээд нь хохирогчийг өмнө нь удаа дараа хүчирхийлсэн болох нь тогтоогдсон байдаг. Дээрх хэргийг …
-
10 June
Анхан болон давж заалдах шатны ерөнхий шүүгч болон шүүгч нарыг томилов
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 7-ны өдөр зарлиг гаргаж, анхан болон давж заалдах шатны ерөнхий шүүгч болон шүүгч нарыг томилов. Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар …
-
10 June
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орж, нутгийн өмнөд хэсгээр өдөртөө хална. 2019 оны 06 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар бороо орохгүй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, …
-
8 June
И-Мартад утаажилтыг саармагжуулах ажлыг зохион байгуулж байна
Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 12:30 цагт И Март худалдааны төвд гал гарлаа гэсэн дуудлага ирсэн. Дуудлагаар НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын 20 гаруй алба хаагч ажиллаж байна. Гарсан галыг унтраасан бөгөөд утаажилт ихтэй байгаа учраас утаажилтыг саармагжуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий …
-
8 June
ЖДҮХС-ийн төслийг амралтын өдрүүдэд уртагсгасан цагаар хүлээн авч байна
ЖДҮХС-ийн төслийг энэ сарын 8, 9-нд буюу амралтын өдрүүдэд 09:00-20:00 хүртэл уртасгасан цагаар ажиллаж хүлээн авч байна. Тодруулбал, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгогддог урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэд аж ахуй нэгжийн төсөл хүлээж авах ажлын явц хэвийн явж байна. ХХААХҮ-ийн сайд тус ажлын явцтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээгээр 70 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 336 төсөл ирээд байгаа …
-
8 June
И-Март худалдааны төвд гал гарчээ
Баянзүрх дүүрэг дэх И-Март худалдааны төвд гал гарчээ. Бид Онцгой байдлын ерөнхий газрын 101 дугаараас лавлахад “Нийслэлийн онцгой байдлын газрын хоёр ангийн гал сөнөөгчид нэг давхарт гарсан галыг унтраахаар ажиллаж байна. Өнөөдөр олон дуудлагатай байна” гэв. Хоёр ангид нийт 16 гал сөнөөгч ажилладаг. Тус дэлгүүрийн нэг давхар утаажилт ихтэй байгаа юм байна. Иймээс тус дэлгүүрт байсан үйлчлүүлэгчдийг гаргаж байгаа аж.
-
8 June
Олон улсын мото наадам өнөөдөр эхэлнэ
“Талын салхи-2019” олон улсын мото наадам өнөөдөр эхэлнэ. Уг наадам Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийж, төмөр хөлөгтний цуваа “Чингис хааны морьт хөшөөт цогцолбор” руу хөдөлнө. Ази тивд томоохон мото наадам болон өргөжих зорилготой тус наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах өндөр ач холбогдолтой юм. Дашрамд дурдахад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мотоциклын спортын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл