Tag Archives: нийгэм

September, 2018

  • 10 September

    АШУҮИС-ийн багш ажилчдын цалинг 10 хувиар нэмэхээр боллоо

    70 гаруй жилийн түүхтэй АШУҮИС 2018-2019 оны хичээлийн жилийг “Багшийг хөгжүүлж, оюутнаа дэмжье” уриатайгаар эхлүүлсэн. Тиймээс “багш, ажилчид, оюутнуудынхаа нийгмийн баталгааг хангаж, орлого олох эрх зүйн орчин, нөхцөлийг бүрдүүлэх боломжийг судалж, багш ажилтныг дэмжих зардлыг бий болгон  төсөвт тусгаж, хэрэгжүүлэхээс гадна тэднийхээ эрүүл мэндийн  асуудлыг чухалчлан үзнэ” гэдгийг хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр тус сургуулийн захирал, Анагаах ухааны доктор Ж.Цолмон …

  • 10 September

    Л.Эрдэнэчулуун: “Абсолют кэш энд кэрри” ХХК-нд зургаан сая төгрөгийн торгууль ногдуулсан

    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 21 хоногт нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 29807, гэмт хэргийн шинжтэй 973, бусад …

  • 10 September

    Төрийн гурван өндөрлөг хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө

    Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэхөдөр болгон, хүндэтгэл үзүүлдэг. Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав нар Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. Мөн хэлмэгдэгсдийг дурсан санаж, хүндэтгэл үзүүлэхээр ирсэн зарим УИХ-ын гишүүн, улс төрийн намын …

  • 10 September

    Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна

    Өнөөдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна. УИХ-аас баталсан хуулийн дагуу 1998 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хэлмэгдэлтэд өртсөн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх өдөр болгосон юм. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр 1922-1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн хүний тоо 36 мянга орчимд хүрчээ. Тэдгээрээс 30 мянга орчим …

  • 10 September

    Төрийн албан хаагчид ажлын байрандаа архидан согтуурч байгаа эсэхийг шалгаж байна

    Төрийн албаны ёс зүй, хариуцлагыг чангатгах үүднээс төрийн байгууллагуудад шалгалт хийх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Шийдвэрийг 13 яам, 12 агентлаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хэрэгжүүлсэн бол шалгалтыг улс орон даяар үргэлжлүүлээд байна. Тухайлбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажлын хэсэг аймгуудын төрийн албаны хүний нөөцийн дүүргэлт, албан хаагчдын ёс зүйн байдал, төрийн өмчийн  барилга байгууламж, ажлын өрөөний дотоод дэг …

  • 10 September

    “Омбол” компани нь Ж.Отгонболдынх уу, Г.Батбаатарынх уу

    Үндэсний ууган сургуулиудын нэг болох Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль тойрсон асуудал өнөөдөр анхаарлын төвд байна гэхэд болно. Учир нь тус сургуулийн захирал асан Г.Батбаатар, Хангамж үйлчилгээний газрын дарга асан Ц.Батхуяг 358,4 сая төгрөгийн тендер будлиантуулсан, мөн Ц.Батхуяг ажлын байран дээр согтуугаар ирж агсан согтуу тавьсан шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн байтал өөрийгөө багшийн тоонд оруулчихсан тууж явсан. Тэгвэл Нүүр ам …

  • 10 September

    ОХУ-ын иргэд хамгийн их аялдаг топ-50 оронд Монгол улс багтжээ

    ОХУ, ТУХН-ийн орнуудын аялал, жуулчлалын зах зээлийн судалгааны агентлагийн явуулсан судалгаагаар Оросууд хамгийн их жуулчилдаг топ-50 оронд Монгол улс багтжээ. Монголд жуулчилдаг орос иргэдийн тоо өнгөрсөн онд 10 мянга байсан бол 2018 онд 46 мянгад хүрч 28% болжээ. Энэ үзүүлэлтээрээ Монгол улс 45-р байрт орсон байна. Жагсаалтыг Турк, Финланд, Казахстан тэргүүлжээ.  

  • 10 September

    Есдүгээр сарын 15-наас өмнө дулаанаа авч болно

    Нийслэлчүүдйин дулаан өвөлжүүлэхийн тулд “Улаанбаатар дулааны сүлжээ” компани өвөлжилтийн бэлтгэл ажлын засвар үйлчилгээнүүдээ хийж дуусгажээ. Орон сууцны халаалтыг энэ сарын 15-наас өмнө, аж, ахуйн нэгж албан байгууллагуудынхыг 10 дугаар сарын 1-нээс өмнө өгөхөөр ажиллаж байгааг мэдээллээ. Үүний өмнө есдүгээр сарын 15-наас өмнө дулаан өгдөггүй байсан. Тэгвэл энэ жилээс залгахад бэлэн болсон шугамууд дээрээ дулаан авах хүсэлтээ гаргасан хэрэглэгчид тоолуураар дулааныг …

  • 10 September

    Баянзүрхийн товчоо орчмын замыг 10 хоног хаана

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн товчооны орчмын 2,2 км замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.  Улаанбаатар хотоос зүүн бүсийн чиглэлийн авто замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихсэж,  хүчтэй аадар бороо орсны улмаас тухайн замд их хэмжээний нүхэн эвдрэл гарсан нь осол гарах гол шалтгаан болж, авто тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас Улиастайн уулзвараас Баянзүрхийн …

  • 10 September

    Зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 10-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 20-р хороо Баян дөхөм, Фин инвест ББСБ, Болд дэлгүүр, Иргэн Лутбэх Могойт, Бухын дэнж, Иргэн Оюундэлгэр, Бурханы авралын сүм болон эдгээрийн ойр орчмоор, 11:00-18:00 цагт: 13-р хороо 55-р сургууль, Оч мандах өрхийн …

  • 10 September

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2018 оны 09 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн …

  • 8 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Үндэсний номын сан буюу бидний хэлж заншсанаар төв номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа. Анхлан 500 мянган номтой байхаар төлөвлөгдсөн номын сангийн байранд эдүгээ 3.6 сая гаруй ном судар, тэр дундаа Монголын ард түмний бичиг соёлын мөнхийн дурсгал бөгөөд Төв Азийн нүүдэлчдийн соёл иргэншлийн үнэт хэрэглэгдэхүүн болсон 1.5 сая гаруй ширхэг хуучны ховор, нандин …

  • 8 September

    “Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг боллоо

    Улсын Их Хурлын Цахим бодлогын түр хороо, Улсын их хурлын гишүүн Н.Учралын санаачлагаар зохион байгуулж буй “Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордоны их танхимд явагдаж өндөрлөлөө. Уг арга хэмжээг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын хүүхдийн …

  • 8 September

    Оюутнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна

    Монголын оюутны холбоо болон их, дээд сургуулиудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаж, энэ есдүгээр сарын оюутны эрүүл мэндийг дэмжих сар болгожээ. Энэхүү аян нь оюутны эрүүл мэндийг дэмжих аян “Оюутан залуусын эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн үзлэгт оруулах нөхцөлийг бүрдүүлэх” зорилготой аж. Оюутан, залуусын дунд өсвөр үе, залуучуудын дунд эрүүл мэндийн тулгамдсан олон асуудлууд байсаар байгааг доорх тооноос харж …

  • 8 September

    ТЕГ-ын тусгай архиваас хэлмэгдэгсдийн 10226 хэргийг судлан цагаатгуулжээ

    Тагнуулын ерөнхий газрын Тусгай архиваас өнгөрсөн хугацаанд улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн 31604 хүнд холбогдох 10226  хэргийг судлан цагаатгуулжээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулиар нөхөн олговор нэхэмжлэх хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасантай холбогдуулан шалгагдаагүй үлдсэн 1340 хүнд холбогдох 1030 хэргийг шалгаж цагаатгуулах ажлыг гүйцэтгэж байна. Тус архивт мөрдөн …