Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 07 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын …
Tag Archives: нийгэм
July, 2018
-
26 July
С. Амарсайхан: Даншиг наадмыг дэмжихгүй
“Даншиг наадам Хүрээ цам 2018” шашин соёлын наадам ирэх сарын 4, 5-ны өдрүүдэд Хүй 7 худагт болно.Харин өчигдөр болсон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдааны үеэр наадмын хөтөлбөрийг танилцуулжээ. Хөтөлбөрийн танилцуулгатай холбогдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Холоос ирсэн жуулчдаа хазгай муруй хэдэн сандал дээр суулгачихаад, хэдэн морь уралдуулж, бөх барилдуулчхаад аялал жуулчлал хөгжүүлж байна гэдгээ одоо хэдүүлээ больцгооё.Та хэд өөр юм сэтгэ, өөр юм хий, …
-
26 July
Нийгмийн даатгалын илүү төлсөн шимтгэлийг буцаан олгож эхэллээ
Нийгмийн даатгалын байгууллагаас даатгуулагчийн илүү төлсөн шимтгэлийг буцаан олгож эхэллээ. Үндсэн ажлаасаа гадна давхар ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь тухайн үед мөрдөгдөж буй шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд илүү төлөгдсөн шимтгэлийг буцаан олгодог байна. Нийгмийн даатгалын ерөнхий газраас ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, даатгуулагчийн шимтгэл …
-
26 July
Олон Улсын байгууллагууд Баян-Өлгий аймагт тусламж үзүүлж байна
Баян-Өлгий аймгийн Өлгий суманд энэ 7 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд усархаг бороо орсны улмаас үер бууж найман багийн 530 өрхийн 2500 гаруй хүн гамшигт өртөж, олон гэр, байшин, хашаа усанд автсантай холбогдуулан олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд, тухайлбал, Дэлхийн зөн, Адра, Мерси Кор Монгол, Монголын улаан загалмай нийгэмлэг зэрэг байгууллагаас гамшигт өртсөн иргэдэд тодорхой хэмжээний мөнгөн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлж эхлээд …
-
26 July
Эрүүл мэндийн байгууллагуудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлжээ
Нийслэлийн эрүүл мэндийн газраас үйл ажиллагаа эрхлэх хаяг дээрээ байхгүй, ажлын байр нь хангалтгүй үнэлэгдсэн, ажлын байрны нөхцөл шаардлага хангахгүй эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” А/678 дугаар захирамжаар 1 сарын хугацаатай түдгэлзүүлжээ. Дурдсан хугацаанд шинэ ажлын байр болон ажлын байрыг дахин үнэлүүлээгүй …
-
26 July
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн дөрвөн иргэнийг голд живж байхад нь аварчээ
Нийслэлийн хэмжээнд 2018 он гарсаар долоодугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт 1,845 удаагийн аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой ослын дуудлага бүртгэгджээ. 2018 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэлх маршрутаар, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2, 3 дугаар хэлтэс, Хан-Уул дүүргийн цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн бүрэлдэхүүнтэй эргүүлээр 33 удаа гарч, Туул голын эрэг дагуу амарч, …
-
26 July
Б.Лут-Өлзий: Цагдаагийн тодорхойлолтыг 44 нэгжээр олгогдохоор болсон
Цагдаагийн байгууллагаас иргэдэд олгодог ялтай эсэх лавлагааны заавар өөрчлөгдсөн байна. Энэ талаар ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангийн эрхлэгч, цагдаагийн хошууч Б.Лут-Өлзийгөөс тодрууллаа. -Ялтай эсэх лавлагааг олгох зааварт өөрчлөлт орсон гэлээ. Та энэ талаар мэдээлэл өгөөч? -Тэгсэн. Өмнө нь үйлчилж байсан заавраар иргэн болгонд цагдаагийн тодорхойлолтыг олгохгүй зөвхөн гадаад улсын элчин сайдын яаманд, гадаадад зорчих виз хүссэн …
-
26 July
Д.Муратад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно
УИХ-ын гишүүн Д.Мурат нарт холбогдох шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон байсан ч Баян-Өлгий аймагт байгаа түүний өмгөөлөгч онлайнаар оролцох хүсэлт тавьсан тул өнөөдөр 14:00 цагт болохоор товлогджээ. Д.Муратад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл болох “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”гэсэн заалтаар хэрэг үүсгэсэн байна. Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Мурат нарт холбогдох хэргийг …
-
26 July
Аадар бороо, хүчтэй салхины улмаас гурван аймгийн 10 сумын цахилгаан тасраад байна
Архангай аймгийн Өндөр-Улаан, Хашаат сумдын нутгаар (аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км) өчигдрийн 20:00 цагийн орчим аадар бороо орж, хүчтэй салхины улмаас Өндөр-Улаан, Тариат чиглэлийн “Эрдэнэт-Булган Цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн хариуцдаг 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 10, Тариат сумын нутаг дэвсгэрт 5, Өндөр-Улаан сумын төвд нам хүчдлийн сүлжээнд 0.4 кВ-ын 40 гаруй тулгуур багана унасан байна. Үүний улмаас: …
-
26 July
Гурван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 26-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ⚡БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-20:00 цагт: 9-р хороо, Шар хадны 4-39, 50-61, 63, Эрдэнэхайрханы 8, Эмнэлгийн 14-18-р гудамж, 65 А, Б байр, Дэлхийн зөн ОУБ, 3-р цэцэрлэг, 79-р сургууль, Нийслэлийн байгаль хамгаалах газар, Дусал ХЭАА, Бархгол, Гоулдсилвер, Рэбоожин, …
-
26 July
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-29-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 07 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу …
-
25 July
Гол усны ослоос сэрэмжлүүлж байна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 24-ний өдрийн байдлаар Хэнтэйн нуруунаас эхтэй Балж, Онон, Хэрлэн, Алтай нуруунаас усжих Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голуудын усны түвшин нэмэгдсэн байна. Мөн 07 дугаар сарын 25, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 27-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 28, 29-нд төвийн аймгийн зарим, говь болон зүүн аймгуудын …
-
25 July
Баянзүрх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг баригдана
Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн санаачлагаар Баянзүрх дүүргийн 9-р хороонд 50 ортой хүүхдийн эмнэлэг барих барилгын ажил өнөөдөр эхэллээ. БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар баригдах тус эмнэлэг нь хүүхдийн бүх төрлийн өвчлөлийг оношилж эмчлэхээс гадна, шүд, эрүү нүүр зэрэг бусад төрлийн эмчилгээ үйлчилгээг ч бас үзүүлэх аж. Он дуусахаас өмнө ашиглалтад орж, ирэх оны нэгдүгээр сараас нийслэлийн өмчид …
-
25 July
Нэгдүгээр эмнэлгийн даргаар Д. Чулуунбаатар томилогдлоо
Эрүүл мэндийн яамны сайдын 2018.07.16-ны өдрийн Б/40 тоот тушаалаар Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Ерөнхий захирлаар Эмнэлзүй эрхэлсэн захирал Д.Чулуунбаатарыг энэ сарын 23-ний өдөр томилж, үр дүнгийн гэрээ байгуулжээ. Тэрбээр ажлаа хүлээж авсан даруйдаа Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт тулгамдаж буй асуудлуудыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд танилцуулж, доорхи асуудлуудыг нэн түрүүнд шийдвэрлүүлэхээр болжээ. Үүнд: Канадын Лаурель сангаас хандивласан нүдний хагалгааны туршилтын тоног төхөөрөмжүүд …
-
25 July
Орон сууцны зоорийн давхарт борооны ус соруулж байсан иргэн цахилгаанд цохиулан нас баржээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 81 дүгээр “В” байрны зоорийн давхарт борооны ус соруулж байсан иргэн Т /43 настай, эрэгтэй/ цахилгаанд цохиулан нас баржээ. Энэ тухай дуудлагыг онцгой байдлын алба 2018 оны долоодугаар сарын 25-ний 00:40 цагт хүлээн авч, Нийслэлийн Аврах ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай 5 км замыг туулан 00:53 цагт очиж 1 цаг 13 минут ажиллан иргэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл