Нийслэлд байрлах бидний хэлж дадсанаар 100 айлын барилгын материалын үйлдвэр, худалдаа эрхлэгчдийг Налайх дүүрэг рүү нүүлгэх ажил эхлээд байгаа билээ. Одоогоор ил задгай худалдаа эрхлэгчдийн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа. Тэгвэл 100 айлын барилгын материалын худалдаа эрхлэгчдийг нүүлгэх Налайх дүүрэгт НИТХ–ын дарга С.Амарсайхан газар дээр нь очиж, ажлын үйл явцтай танилцлаа. Тэрээр “100 айлыг нүүлгэх ажил төлөвлөгөөний дагуу эрчимтэй явж байна. Энэ ажлын хүрээнд …
Tag Archives: нийгэм
June, 2018
-
13 June
Д. Гантулгыг чөлөөлөх тухай эсэх асуудлыг хэлэлцэнэ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2018.06.13/ 10.00 цагт хуралдана. Тус байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын “гишүүнээс чөлөөлөгдөх” хүсэлтийг хэлэлцэх юм. Мөн гурван байнгын хороо хуралдах юм байна. 1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: Хэлэлцэх асуудал: -Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлт; Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт …
-
13 June
Жаст”-ын Ш.Батхүүг үргэлжлүүлэн 15 хоног хохирох шийдвэр гаргажээ
“Жаст” группийн захирал Ш.Батхүүд холбогдох шүүх хурал өчигдөр Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түүнийг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ. Шүүх хуралдааны үеэр Ш.Батхүүгийн бие муудаж, шүүх хурлыг эмчийн хяналт дор явуулах хүсэлт тавьсны дагуу түр хойшлоод эргэн хуралдсан байна. Прокуророос Ш.Батхүүг үргэлжлүүлэн нэг сар хорих санал гаргасан ч шүүхээс түүнийг үргэлжлүүлэн хорих хугацааг 15 хоногоор сунгасан …
-
13 June
Хөлбөмбөгийн ДАШТ үзэхээр ОХУ-д зорчих иргэдийн анхааралд
2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 7 дугаар сарын 15-ны хооронд ОХУ-ын 11 хотод зохион байгуулагдах Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний аюулгүй байдлыг хангах зорилгоор тус улсад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоогоод байна. Энэ хүрээнд ОХУ-д зорчиж буй гадаадын иргэдийг бүртгэх түр журам тогтоосон бөгөөд хөлбөмбөгийн тэмцээний үеэр ОХУ-д зорчих тохиолдолд дараах зүйлийг анхаарах шаардлагатай мэдэгдэж байна. Үүнд: ОХУ-ын хилийг …
-
13 June
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байна. 2018 оны 06 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр. Увс нуурын хотгор, Орхон-Сэлэнгийн …
-
12 June
“Хотын дэд төв” төслийг үр ашигтай, түргэн шуурхай гүйцэтгэх үүрэг өглөө
НИТХ–ын дарга С.Амарсайхан өнөөдөр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн нэгжийн явц, үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага баримт бичиг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын үндсэн эх үүсвэрийг бий болгож буй хотын хойд хэсэгт байрлах Баянхошуу, Сэлбэ, Долоон буудал орчмын гэр хорооллыг …
-
12 June
Гологдол
Цахим ертөнцөд ид шуугиж байгаа хадамдаа гологдсон тэмээчин бүсгүйн тухай бодож суухдаа Ричийн надад ярьдаг байсан нэгэн түүхийг санав. Арван дөрөвхөн настай хүү сургуулийн дотуур байрнаас оргон ээжийнхээ гуйвуулсан сарын хэрэглээний мөнгөөр Германаас Швейцар орох галт тэрэгний билет худалдан авч алсыг зорьсноор бяцхан дүрвэгч хүүгийн бие даасан амьдрал эхэлсэн байдаг. Эхлээд тэр Франц хэлтэй фермерийнд зарагдаж, өөртөө ахадсан хүнд ажилд нухлуулж байсан ч хар бор ажлын …
-
12 June
УИХ-ын байнгын хороод хуралдана
УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн /2018.06.12/ хуралдааны хэлэлцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар батласнаар хүргэж байна. 1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: Хэлэлцэх асуудал: “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг …
-
11 June
“Өгөөмөр өдөр” хэмжээнд 10,000 гаруй хүн оролцжээ
“Өөрт хэрэглэхгүй байгаа эд зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе” уриан дор “Өгөөмөр өдөр” өдөрлөг Бямба гарагт 11:00 цагаас 17:00 цагийн хооронд нийслэлийн 9 дүүрэгт боллоо. Өдөрлөгт нийслэлийн харьяа газар, агентлаг, дүүргүүдийн дэргэдэх хэлтэс албадын албан хаагчид болон нийслэлийн иргэд гэртээ хэрэглэхгүй хадгалж байсан ном, сэтгүүл, гэр ахуйн цахилгаа бараа, эд зүйлс, сувинер, гоёл чимэглэл, хувцас гутал цүнх гэх мэт зүйлсийг авч …
-
11 June
МҮБХ-ныхон Шадар сайд, ХЗДХ-ийн сайд нарт хандлаа
МҮБХ-ныхон Шадар сайд Ө.Энхтүвшин, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарт хандаж гомдол гаргалаа. Ингэхдээ ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгаланг хууль бус үйлдлээ зогсоохыг шаардаж, асуудалд үнэн зөвөөр хандахад анхаарлаа хандуулж өгөхийг хүсч байгаагаа илэрхийлжээ. Гомдолдоо “Хуульзүй Дотоод Хэргийн Яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан нь 8 удаагийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолууд, тус яамны харьяа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Байгууллага, Оюуны …
-
11 June
Олимпын гудамжны замын хөдөлгөөнийг хаалаа
Замын цагдаагийн урд гүүрэн гарц баригдаж байгаатай холбоотойгоор 2018 оны зургаадугаар сарын 11-ний өдөр буюу Даваа гарагийн 05:00 цагаас эхлэн Сүхбаатар дүүргийн 1-р хороо Олимпийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлалаа. Иймд хөдөлгөөнд оролцогч иргэн та Энхтайваны өргөн чөлөө, Нарны Зам, Юнескогийн гудамж буюу Буянгийн замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Шинээр баригдаж буй гүүрийн А рампын …
-
11 June
Наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны 400 зөвшөөрөл олгоно
Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин бямба гаригийн амралтын энэ өдөр наадмын бэлтгэл, засварын ажилтай танилцаж, Төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн асар, Хүй долоон худагт ажиллалаа. Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажил жигд, сайн явж байгааг Шадар сайд хэлээд наадам болоход сар хүрэхгүй …
-
11 June
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар бороо орно. 2018 оны 06 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос …
-
9 June
Улсын комисс хүлээж авбал Цэвэрлэх байгууламжийн шинэ тоног төхөөрөмжийг ажиллуулахад бэлэн гэв
Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр төв цэвэрлэх байгууламжид ажилласан байна. 2018 онд цэвэрлэх байгууламжийг өргөтгөх, хуримтлагдсан болон шинээр үүсч буй лагийг үнэргүйжүүлэх, усгүйжүүлэх, хатаах, шатаах технологи бүхий тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг гүйцэтгээд байна. Улсын комисс хүлээж авсан тохиолдолд уг тоног төхөөрөмжийг ажиллуулахад бэлэн болжээ. Харин өнгөрсөн 4 сарын дотор Төв цэвэрлэх байгууламжийг үнэргүйжүүлэх анхан …
-
9 June
Гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн шугам сүлжээтэй болгох “Дэд бүтцийн төв”-ийн шавыг тавилаа
Гэр хорооллын бүсэд хэсэгчилсэн буюу бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв”-ийн шав тавих ёслол өчигдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Оюунчимэг, НИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон дүүргийн удирдлага, иргэд оролцлоо. Гэр хорооллын дундын бүсэд хэрэгжүүлэх, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах үндсэн шийдэл нь “Дэд бүтцийн төв” юм. Нийслэл хотын хамгийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл