Tag Archives: нийгэм

August, 2017

  • 16 August

    Зам тээврийн ослын улмаас нэг автомашин шатаж, нэг хүн нас баржээ

     “Ар гүнт”-ээс Улаанбаатар орох чиглэлийн авто замд өчигдөр  автомашины ноцтой осол гарчээ. Тодруулбал,“Lexus 470” маркийн автомашины жолооч согтуугаар жолоо барьж яваад “Toyoto crown” “Land cruiser” зэрэг гурван автомашинтай мөргөлдсөн байна. Энэхүү ослын улмаас нэг автомашин шатаж, нэг хүн харамсалтайгаар амиа алдсан байна.  Хэргийн газарт онцгой байдлын алба хаагчид болон Замын цагдаагийнхан шуурхай ажиллажээ. Согтуу жолооч хажуудаа хоёр орчим насны хүүхэд …

  • 16 August

    ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр та цагдаад зодуулж гэмтсэн М.Цэцэгсүрэнгийн асуудлыг анхааралдаа авна уу

    Гайхах юм. Уг нь цагдаа чинь иргэнээ хамгаалах ёстой биз дээ. Гэтэл шаардлагатай тавьсан бүсгүй хүнийг зодож гэмтээчихээд одоог хүртэл санаа амар ажлаа хийгээд л явж байх юм. Гэтэл цагдаад зодуулсан гэх бүсгүй энэ бүх хугацаанд өвчиндөө шаналж, шөнө ч унтаж чадахгүй хуулийн шүүхийн үүд сахисаар өнөөдрийг хүрсэн байна. Аргаа барахдаа л хэвлэлийнхэнд хандаж, болсон явдлыг хоолой зангируулан ярьж сууна. …

  • 16 August

    Монголын Үйлдвэрчний эвлэлийн 100 жилийн ой тохиож байна

    Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ой энэ сарын 17-18-ны өдрүүдэд тохиож байна. 1917 онд одоогийн Сэлэнгэ аймгийн Ерөөгийн алтны уурхайд ажиллаж байсан Орос, Монгол ажилчид хөдөлмөрлөх эрхээ хамгаалахаар тэмцсэнээр Монгол Улсад ҮЭ-ийн хөдөлгөөн үүсэх суурийг тавьсан түүхтэй. Өдгөө 100 жилийнхээ босгыг давж буй МҮЭ-ийн байгууллага 450 мянга орчим гишүүн, дэмжигчидтэй, 22 салбар холбоо, мэргэжил үйлдвэрлэлийн 14 …

  • 16 August

    Шинэ машин авсан бол агаарын бохирдлын болон авто зам ашигласны төлбөр төлнө

    Импортоор орж ирсэн буюу шинээр худалдан авсан тээврийн хэрэгсэл эзэмшигчид АТБӨЯХАТ, Агаарын бохирдын төлбөр, Авто зам ашигласны төлбөрөө төлөхийг анхааруулж байна. Мөн хуулийн хугацаандаа Албан татвар төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн албан татвар, төлбөрүүдийг ямар нэгэн торгуулгүй хураан авч байгаа бөгөөд татвар төлөгчид идэвхитэй хамрагдана уу. Тодорхой мэдээллийг 1800-1288, 70110705 дугаараас авах боломжтой гэж нийслэлийн Татварын газраас мэдээллээ.

  • 16 August

    Долоон байршилд “ХУРДАА ХАС” бичиглэл бүхий анхааруулах хэвтээ тэмдэглэлийг байршуулжээ

    Орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол, хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл дөрвөн сарын хугацаанд “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аян явагдаж байгаа билээ. Уг аяны хүрээнд Дархан -Уул аймгийн Замын цагдаагийн тасаг нь “Шар зам ирээдүй” хоршоотой хамтран жолооч нарт тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй, зохистой хурдыг сонгон зорчих талаар сэрэмжлүүлж Хонгор …

  • 16 August

    Нялхсын эндэгдэл 32.8 хувиар буурчээ

    Улсын хэмжээнд 2017 оны эхний долоон сард 41977 эх амаржиж, 42245 хүүхэд мэндэлжээ. Өнгөрсөн оны энэ үеэс амаржсан эх 3629 буюу 8.2 хувиар, төрсөн хүүхэд 3571 буюу 7.8 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Сүүлийн таван жилийн долоодугаар сард хамгийн олон буюу 7170 хүүхэд мэндэлсэн байна. Улсын хэмжээгээр нялхсын эндэгдэл 2017 оны эхний долоон сард 604 болж, өмнөх оны энэ үеэс 295 …

  • 16 August

    “Ноён-Уул”-ын дөрвөн лицензийг цуцлахаар боллоо

    Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмидын нэхэмжлэлтэй “Сентерра гоулд” ХХК-ийн ашиглалтын дөрвөн лицензийг хүчингүй болгох шүүх хурал болж, шийдвэрээ гаргалаа. Энэ удаагийн шүүх хурлаар Өмнөговь аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг дэвсгэрт байрлах Ноён-Уулын ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүсэлт гаргасны дагуу тухайн ашиглалтын лицензийг Дээд шүүхийн шийдвэр гарах хүртэл Засгийн газар …

  • 16 August

    Хүүхдийн зусланд нийт 25,432 хүүхэд амарчээ

    “Нийслэлийн хүүхдийн зуслангийн хаалтын үйл ажиллагаа 2017” арга хэмжээг маргааш буюу 2017 оны наймдугаар сарын 16-ны өдөр нийслэлийн Иргэний  танхимд зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээний гол зорилго  нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зуслангуудын 2017 оны  үйл ажиллагааг дүгнэх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, шилдэг зуслан шалгаруулж олон нийтэд сурталчилан таниулахад оршино. Энэ онд нийслэлийн Засаг даргын 2017 оны тавдугаар …

  • 16 August

    Есдүгээр сарын 10-наас өмнө самар түүвэл хуулийн хариуцлага хүлээлгэнэ

    Хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зорилгоор түүх зөвшөөрөгдсөн хугацаа нь есдүгээр сарын 10-наас эхэлдэг. Гэвч иргэд хугацаанаас нь өмнө түүж зарж борлуулах тохиолдол их байдаг. Тиймээс Нийслэлийн Байгаль орчны газар, Улсын Мөрдөн байцаах алба хамтран ирэх сарын 10-ныг хүртэл Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн ойн сан бүхий нутаг дэвсгэрт хяналт шалгалтын ажлыг эхлүүлжээ. Иргэд ахуйн зориулалтаар 25 кг хүртэл …

  • 15 August

    Сургуулийн орчимд эргүүл ажиллана

    Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор наймдугаар сарын 28-ны өдрөөс есдүгээр сарын 18-ны өдрийн хооронд эргүүл ажиллуулахаар болжээ. Эргүүл нь сургуулийн орчинд ажиллана. Эцэг, эхчүүдээс гадна хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, эргүүлийн цагдааг томилон, явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр ажиллуулахаар Замын цагдаагийнхан төлөвлөжээ.

  • 15 August

    700 гаруй оюутан цэргүүд тангараг өргөлөө

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилгаар Монгол Улсын Засгийн газраас 4 дэхь жилдээ хэрэгжүүлж буй “Оюутан цэрэг” сургалтыг Үндэсний батлан хамгаалахын их сургууль 2 дахь жилдээ бие даан хэрэгжүүлж байгаа билээ. Оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслол Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн Шар хад дахь хээрийн сургалтын төвд боллоо. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Улаанбаатар хотын 41 их, дээд сургуулийн …

  • 15 August

    Ма Мин: БНХАУ-тай хил залгаа зарим аймагт туршилтын журмаар хяналтын камер суурилуулна

    Хууль зүй, дотоод хэргийн /ХЗДХ/ сайд С.Бямбацогт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засаг захиргааны дэд тэргүүлэгч, Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн дарга Ма Мин тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2017.08.15 / хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хар тамхи, хил дамнасан, цахим, хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлд цаашид хамтран ажиллах сонирхолтой байгаагаа ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт илэрхийлж байв.  Тэр дундаа ӨМӨЗО хяналтын камерын системийг ашиглаж гэмт …

  • 15 August

    ОБЕГ-ын ажилчид 733 хүний амь насыг авран хамгаалжээ

    Улсын хэмжээнд долдугаар сарын байдлаар нийт 2944 удаа аюулт үзэгдэл, осол тохиолджээ. Үүний улмаас 127 хүн амь насаа алдаж, 46 хүн гэмтэж бэртэн 530,9 мянган толгой мал хорогдож, 11,8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Эдгээрийн хор уршгийг арилгахад Онцгой байдлын албаны албан хаагчид болон орон нутгийн иргэд нийт 21450 хүн, 3579 автомашин ажиллаж, 733 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 13,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, …

  • 15 August

    Амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчино

    Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж, замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг байгууллага, албан тушаалтнуудад даалгалаа. Тухайлбал, Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж, замын хөдөлгөөнд оролцуулна. Хэрэв автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш тоо /0, 2, 4, …

  • 15 August

    Орон сууцны үнэ буурчээ

    Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран өнгөрсөн долдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон, танилцууллаа. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин, нийт 4,918 орон сууцны үнийг хамруулсан байна. Тодруулбал, долдугаар сарын байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх сараас 0.7 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1.2 хувиар тус тус буурсан байна. Үүнд, тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ орон сууцны …