Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмидын нэхэмжлэлтэй “Сентерра гоулд” ХХК-ийн ашиглалтын дөрвөн лицензийг хүчингүй болгох шүүх хурал болж, шийдвэрээ гаргалаа. Энэ удаагийн шүүх хурлаар Өмнөговь аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг дэвсгэрт байрлах Ноён-Уулын ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүсэлт гаргасны дагуу тухайн ашиглалтын лицензийг Дээд шүүхийн шийдвэр гарах хүртэл Засгийн газар …
Tag Archives: нийгэм
August, 2017
-
16 August
Хүүхдийн зусланд нийт 25,432 хүүхэд амарчээ
“Нийслэлийн хүүхдийн зуслангийн хаалтын үйл ажиллагаа 2017” арга хэмжээг маргааш буюу 2017 оны наймдугаар сарын 16-ны өдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээний гол зорилго нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зуслангуудын 2017 оны үйл ажиллагааг дүгнэх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, шилдэг зуслан шалгаруулж олон нийтэд сурталчилан таниулахад оршино. Энэ онд нийслэлийн Засаг даргын 2017 оны тавдугаар …
-
16 August
Есдүгээр сарын 10-наас өмнө самар түүвэл хуулийн хариуцлага хүлээлгэнэ
Хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зорилгоор түүх зөвшөөрөгдсөн хугацаа нь есдүгээр сарын 10-наас эхэлдэг. Гэвч иргэд хугацаанаас нь өмнө түүж зарж борлуулах тохиолдол их байдаг. Тиймээс Нийслэлийн Байгаль орчны газар, Улсын Мөрдөн байцаах алба хамтран ирэх сарын 10-ныг хүртэл Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн ойн сан бүхий нутаг дэвсгэрт хяналт шалгалтын ажлыг эхлүүлжээ. Иргэд ахуйн зориулалтаар 25 кг хүртэл …
-
15 August
Сургуулийн орчимд эргүүл ажиллана
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор наймдугаар сарын 28-ны өдрөөс есдүгээр сарын 18-ны өдрийн хооронд эргүүл ажиллуулахаар болжээ. Эргүүл нь сургуулийн орчинд ажиллана. Эцэг, эхчүүдээс гадна хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, эргүүлийн цагдааг томилон, явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр ажиллуулахаар Замын цагдаагийнхан төлөвлөжээ.
-
15 August
700 гаруй оюутан цэргүүд тангараг өргөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилгаар Монгол Улсын Засгийн газраас 4 дэхь жилдээ хэрэгжүүлж буй “Оюутан цэрэг” сургалтыг Үндэсний батлан хамгаалахын их сургууль 2 дахь жилдээ бие даан хэрэгжүүлж байгаа билээ. Оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслол Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн Шар хад дахь хээрийн сургалтын төвд боллоо. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Улаанбаатар хотын 41 их, дээд сургуулийн …
-
15 August
Ма Мин: БНХАУ-тай хил залгаа зарим аймагт туршилтын журмаар хяналтын камер суурилуулна
Хууль зүй, дотоод хэргийн /ХЗДХ/ сайд С.Бямбацогт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засаг захиргааны дэд тэргүүлэгч, Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн дарга Ма Мин тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2017.08.15 / хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хар тамхи, хил дамнасан, цахим, хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлд цаашид хамтран ажиллах сонирхолтой байгаагаа ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт илэрхийлж байв. Тэр дундаа ӨМӨЗО хяналтын камерын системийг ашиглаж гэмт …
-
15 August
ОБЕГ-ын ажилчид 733 хүний амь насыг авран хамгаалжээ
Улсын хэмжээнд долдугаар сарын байдлаар нийт 2944 удаа аюулт үзэгдэл, осол тохиолджээ. Үүний улмаас 127 хүн амь насаа алдаж, 46 хүн гэмтэж бэртэн 530,9 мянган толгой мал хорогдож, 11,8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Эдгээрийн хор уршгийг арилгахад Онцгой байдлын албаны албан хаагчид болон орон нутгийн иргэд нийт 21450 хүн, 3579 автомашин ажиллаж, 733 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 13,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, …
-
15 August
Амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчино
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж, замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг байгууллага, албан тушаалтнуудад даалгалаа. Тухайлбал, Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж, замын хөдөлгөөнд оролцуулна. Хэрэв автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш тоо /0, 2, 4, …
-
15 August
Орон сууцны үнэ буурчээ
Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран өнгөрсөн долдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон, танилцууллаа. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин, нийт 4,918 орон сууцны үнийг хамруулсан байна. Тодруулбал, долдугаар сарын байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх сараас 0.7 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1.2 хувиар тус тус буурсан байна. Үүнд, тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ орон сууцны …
-
15 August
Ажилгүй иргэдийн тоо буурчээ
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн долоодугаар сарын байдлаарх мэдээллийг танилцууллаа. Ажиллах хүчний судалгааны дүнгээр 2017 оны 2 дугаар улиралд улсын хэмжээнд ажилгүй иргэд 131.8 мянга болж, 77.2 (58.6%) мянга нь эрэгтэйчүүд, 54.6 (41.4%) мянга нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2017 оны 2 дугаар улиралд 9.6 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.8 пунктээр буурч, өмнөх …
-
15 August
Хүүхдийн мөнгө нөхөн олгоход 48 тэрбум төгрөг зарцуулжээ
Засгийн газрын шийдвэрээр хүүхдийн мөнгө буюу 20 мянган төгрөгийн тэтгэмжийг нөхөн олгосон билээ. Энэхүү мөнгийг нийтдээ 403 мянган хүүхдэд нөхөн олгосон байна. “Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа”-нд хамрагдан амьжиргааны түвшний 502.567-гоос дээш оноотой өрхийн 403.4 мянган хүүхдэд 48.4 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмжид нөхөж олгожээ.
-
15 August
Өрхийн орлого 52 мянган төгрөгөөр өсчээ
Үндэсний статистикийн хорооноос Монгол өрхийн сарын дундаж орлого 926,4 мянган төгрөг бол зарлага нь 1 сая төгрөг байна хэмээн мэдээллээ. Оны эхний хагас жилийн байдлаар нэг өрхийн сарын дундаж орлого 926,4 мянган төгрөг болж, өмнө оны мөн үеэс 52 мянган төгрөгөөр өссөн дүн гарсан байна. Ийн өсөхөд цалин хөлс 23,3 мянган төгрөгөөр, тэтгэвэр тэтгэмж 23,9 мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн аж. …
-
15 August
Цэцэрлэгийн цахим бүртгэл 50 хувьтай явагдаж байна
Цэцэрлэгийн цахим бүртгэлд өнөөдрийн байдлаар 19.454 хүүхэд буюу 50 хувь нь хамрагдаад байна. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэдэд энэ сарын 10-ны өдрөөс эхлэн цэцэрлэг дээр нь нэгдсэн журмаар багш, ажилтнууд бүртгэж өгч, тусалж байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Харин элсэлт авах хүүхдийн тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр энэ сарын 25-ны өдөр 10:00 цагт санамсаргүй сонголтын аргаар онлайнаар элсэлтийг зохион байгуулна. Санамсаргүй сонголтын …
-
15 August
Ж.Бадамбазар:Тухайн иргэний өөрийнх нь гарын үсэгтэй баримт нь байгаа
Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч Ж.Бадамбазар “ Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв бол Зэвсэгт хүчний тусгай хэрэгцээний газар нутаг. Тухайн хориотой бүсээр анхаарал болгоомжтой зорчихыг иргэдэд үргэлж урьдчилан сэргийлэх байдлаар сануулга өгдөг. Тэсэрч дэлбэрээгүй сум олдсон тохиолдолд зэвсэгт хүчинд хүлээлгэж өгөх, яаралтай хандах зэрэг зааврыг танилцуулдаг юм. Төв аймгийн Алтанбулаг сумын 3-р багт …
-
15 August
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 20-нд явагдана
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирлыг энэ сарын 20-ны өдөр “Боловсрол суваг” телевизээр 19:30 цагт шууд дамжуулах юм байна. Энэ удаагийн тохиролд долдугаар сарын 1-нээс 31-ний хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн баримтууд хамрагдах аж. Супер сугалааны шагналын сан 400 сая төгрөг. Иргэд өнгөрсөн сард худалдан авалт хийсэн баримтаа наймдугаар сарын 19-ний өдрийн 23:59 цагаас өмнө www.ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлснээр сугалаанд хамрагдах …