Tag Archives: нийгэм

April, 2018

  • 18 April

    Сү.Батболд нарын дөрвөн хүн оффшор бүс дэх хөрөнгөө шилжүүлснээ мэдүүлжээ

    Авлигатай тэмцэх газарт холбогдох хуулийн дагуу оффшор бүс дэх хөрөнгөө шилжүүлсэн болон уг бүсэд хамаарах нутаг дэвсгэрт эд хөрөнгө, данс эзэмшиж байгаа талаараа нийт 20 албан тушаалтан мэдүүлж, мөн мэдэгдээд байна. Оффшор бүсэд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл …

  • 18 April

    ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэд “Хүндэт профессор” цол олгов 

    УИХ-ын гишүүн Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд “төрлөх сургууль” болох Иркутский национальный исследовательский технический университет (ИРНИТУ) буюу хуучнаар Эрхүүгийн Политехникийн Их сургуулийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр “Хүндэт Профессор” цол олгосныг өчигдөр сургууль дээр нь гардууллаа. Эрхүүгийн Үндэсний судалгааны Техникийн их сургуулийн захирал М.В.Корняков Ж.Бат-Эрдэнэ сайдад хүндэт профессор цолыг гардуулах үеэрээ “1938 онд байгуулагдсан 88 жилийн түүхтэй сургуулиас маань олон мянган мэргэжилтэн, …

  • 18 April

    Гадагшаа явж ажиллах хүсэлтэй иргэдийг залилан мэхлэх нь нэмэгдэж байна

    Монгол иргэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт эмнэг сургах, мал маллах, ногоо тарих гэх мэт ажил хийхээр зуучлуулан яваад бусдад залилуулах тохиолдол цөөнгүй гарч байна. Гадаадын иргэн БНХАУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд 5000-10000 юаниар торгох, үйл ажиллагаа нь хүнд гэж үзвэл 5-15 хоног баривчилж, 5,000-20,000 юаниар торгох хуулийн заалттай байдаг тул иргэд БНХАУ-д зорчих хугацаандаа хөдөлмөр эрхлэхгүй байх, …

  • 18 April

    Х.Бадельхан: Газрыг үнэгүй хувьчлах хуулийн хугацааг 2023 он хүртэл сунгалаа

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцууллаа. Тэрбээр “Аймаг, сумдын газар зохион байгуулалтын ажлыг тус орон нутгийн ИТХ-аас баталж байна. Баталсан төлөвлөгөөний дагуу газар хувьчлах ажил үргэлжлэн явагдана. Монгол Улсын иргэн бүрт 0.07 га газар үнэгүй өмчлүүлэх хуулийн хугацаа энэ оны тавдугаар сарын 1-ний өдөр дуусгавар болж байгаа учир ЗГ-ын өнөөдрийн хуралдаанаар хуулийн хугацааг 5 …

  • 18 April

    Нэг шүүгчид албан тушаалаас нь  огцруулах  шийтгэл ногдуулжээ 

    Шүүхийн Ёс зүйн хорооны нийт гишүүд 2018 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр хуралдаж найман шүүгчид холбогдох долоон сахилгын хэргийг хэлэлцжээ. Хуралдаанаар нэг шүүгчид шүүгчийн албан тушаалаас огцруулах, нэг сахилгын хэрэгт холбогдох хоёр шүүгчид сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Харин гурван шүүгчид холбогдох гурван сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож, хоёр шүүгчид холбогдох хоёр сахилгын хэргийг хойшлуулжээ.   Эх сурвалж: Шүүхийн ёс зүйн …

  • 18 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-16:00 цагт: 1-р хороо Нарны замын 26А, 26Б, 26В, 26Д, 26Е, 55, 59А, 59Б, 59В, 59Г байрууд, Замын цагдаагийн газар болон эдгээрийн ойр орчмоор 16-р хороо Бэлхийн 11-21, 25, 28, 29, 30, 31, 36, 49-р …

  • 18 April

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

    Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч, салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 04 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд …

  • 17 April

    “Параллель ертөнц” УСК-г сонсголын бэрхшээлтэй 200 хүүхдэд үзүүллээ

    Манай улсын кино урлагийн салбарт олон шинэ уран бүтээл туурвисаар байгаа ч тэдгээрийг хараа, сонсголын бэрхшээлтэй иргэд үзэх боломжгүй байдаг. Харин Монголын хамгийн анхны сүнстэй, инээдмийн кино болох “Параллель ертөнц”-ийн уран бүтээлчид “Гэгээнтэн” кино театртай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд, монгол хэл дээр титр тавин ЕБ-ын 29 дүгээр тусгай сургуулийн сонсголын бэрхшээлтэй 200 хүүхдэд киногоо үзүүлжээ. “Параллель ертөнц” УСК-ны уран бүтээлчид …

  • 17 April

    Шүүх рүү хийсэн дайралтад шүүгч Ц.Оч өртөв үү?

    Өнгөрсөн баасан га­ригт “Иргэдийн шу­дарга шүүх” ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлаж, шүүхийн шийд­вэ­рээр битүүмж­лэгд­сэн автомашиныг Нийс­лэлийн шүүхийн шүүгч унаад явж байна гэсэн мэдэгдлийг хийсэн. Улмаар хохирогч гэх иргэн Г.Баасандагва ий­мэр­хүү утгатай ярилц­лагыг хэвлэлд өгчээ. Иймээс бид энэ асууд­лын мөрөөр явж сур­вал­жиллаа. Ямар нэгэн асуудалд хэн нэгнийг хол­бож хардаж болно. Гэхдээ хүнийг гүтгэж үл болно. Тиймээс энэ “хэрэг”-ийн үнэн эсэхийг сурвалжлан …

  • 17 April

    Сөүл хотод сувилахуйн чиглэлээр мэргэжилтнүүдийг чадваржуулна

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа БНСУ-ын “Самюк” эрүүл мэндийн их сургууль \ЭМИС\-ийн  Ерөнхийлөгч Ду Хан Пак болон бусад албаны төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзан, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа уулзалтын үеэр “82 жилийн түүхтэй дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг, эрүүл мэндийн сургуулийн төлөөлөгч та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Манай улсаас 20 гаруй их дээд сургуулийн …

  • 17 April

    Х.Түвшинбаяр: Мэссэнжэр чатаар найзуудаас нь мөнгө гуйхад 4 хүн тутмын нэг нь өгдөг

    Фэйсбүүкээ хакердууллаа. Фэйсбүүк хаягаар нэвтэрч, чатаар найзуудаас минь мөнгө зээлсэн байна” гэх иргэдийн мэдээлэл сүүлийн үед цахим орчинд нэлээд харагдах болсон. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад хэр олон бүртгэгддэг, шалгах, шийдвэрлэх байдал ямар үр дүнтэй байдаг. Ийм гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд иргэд юуг анхаарах ёстой талаар ЦЕГ–ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын эрүүгийн мөрдөгч, ахмад Х.Түвшинбаяртай ярилцлаа. -Ер …

  • 17 April

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга танаа ил захидал

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ  ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ТАНАА ИЛ ЗАХИДАЛ 2018 оны 04-р сарын 17 Эрхэм ерөнхийлөгч таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Намайг Г.Баасандагва гэдэг. Би Монгол улсын иргэн. Миний бие энэхүү ил захидлыг бичиж эрхэм таны их үйл хэрэгт зарцуулах цаг, хормыг хороож байгаадаа хүлцэл өчье. Эрхэм ерөнхийлөгч таныг шударга нийгмийг байгуулахын төлөө хичээнгүйлэн ажиллаж байгаа гэдэгт гүнээ итгэдэг. …

  • 17 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 17-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 4, 7-р хороо 15-р хорооллын 1-5, 8, 10-14, 23, 24, 35, 40, 41, 60, 61, 63-66, 120-р байрууд, Блю Скай гарден, Эрчим орд, Баз интернэшнлХХК-ууд, Хаан банк, Стандарт, хэмжил зүйн газар, Жоби-37, БЗД-ийн …

  • 17 April

    Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. 2018 оны 04 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруунаас, зүүн …

  • 16 April

    Хоёр намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав

    “Гэр Хороолол Хөгжлийн нам”- ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Б.Батсүх, “Их эв нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай З.Бат-Отгон нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хэлэлцлээ. “Гэр Хороолол Хөгжлийн нам”- ыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэр Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу Улсын Дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаар …