Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 16-ны орой 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа болон цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй. Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2018 онд бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөх иргэн, 2018 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш …
Tag Archives: нийгэм
April, 2018
-
16 April
Улаанбаатар хотын 380 жилийн ой ирэх жил тохионо
Нийслэлийн тэгш жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолыг НИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн сарын сүүлчээр баталсан юм. Уг тогтоолоор байгуулагдсан ойг зохион байгуулах хорооны хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хуралдааны НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол болон ойг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг танилцууллаа. Хуралдаанд Улаанбаатар хотын 380 жилийн ойн арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг урьдчилсан байдлаар танилцуулж, хорооны гишүүдээс саналыг сонссон юм. Гишүүдээс нийслэлийнхээ тэгш …
-
16 April
Замын цагдаагийн урд уулзвараас “Home plaza”-ын зүүн хойд уулзвар хүртэлх замыг хаав
Өнөө өглөөний буюу дөрөвдүгээр сарын 16-ны 05:00 цагаас эхлэн Замын цагдаагийн урд уулзвараас урагш Home plaza төвийн зүүн хойд уулзвар буюу Оддын хотхон хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлалаа .Иргэн та бүхэн Соёолж төвийн нүхэн гарц болон 40 жилийн өндөрлөгөөс хойш Нарны зам руу зорчих боломжтой гэж Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ.
-
16 April
Р.Дагва: Нийслэлд чөлөөт бүс байгуулах асуудлыг олон хүмүүс сонирхож байгаа
НИХТ-ын төлөөлөгч Р.Дагвын Улаанбаатар чөлөөт бүсийн асуудлыг санаачилсныг НИТХ-ын дарга С.Амарсайхан дэмжиж, Тэргүүлэгчдийн хурлаас Чөлөөт бүс байгуулах ажлыг судлах Ажлын хэсгийг байгуулан даргаар нь Р.Дагвыг томилсон байдаг. Р.Дагва даргаар ахлуулсан Улаанбаатар чөлөөт бүс байгуулах асуудлыг судлах ажлын хэсэг 3 сар гаруйн хугацаанд чөлөөт бүс байгуулах эдийн засаг, газарзүй, татвар, эрх зүйн орчныг судалж Чөлөөт бүс байгуулах боломжтойг тогтоосон байна. 4 …
-
16 April
Одоогоор автомашины улсын дугаарын хязгаарлалт хуучнаараа хэрэгжиж байна
Нийслэлийн хаврын бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан авто машины дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр болгох асуудлаар санал асуулга явагдаж дууслаа. Санал асуулгыг дараах хэлбэрээр явуулсан юм. -Нэгдүгээр хувилбар буюу сондгой буюу Даваа, Лхагва гаригт 1, 3, 5, 9, 7 дугаараар төгссөн автомашин, тэгш буюу Мягмар, Пүрэв гаригт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, харин Баасан гаригт Нарантуул, …
-
16 April
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хувийн бие хамгаалагч Б.Одхүү УИХ-ын гишүүн А.Сүхбатыг зоджээ
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хувийн бие хамгаалагч гэгдэх Улсын начин Б.Одхүүгийн танхай балмад үйлдэл хэрээс хэтэрлээ. Өмнө нь өөрөөсөө олон насаар ах Улсын заан Ц.Баярсайханы 10 гаруй шүдийг цөм цохиж, хүнд гэмтээн таван жилийн ял сонссон ч давж заалдах шатны шүүхээс хэргээ буцаалган, улмаар прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгож, ялгүй өнгөрч байсан. Мөн Улсын харцага Г.Ганхуягийг ч бүлэглэн зодсон гээд зодоон нүдээн хийдгээрээ зартай нэгэн. Гэхдээ ялгүй өнгөрч, …
-
16 April
Хакүхо М.Даваажаргал 500 хүүхдэд “Чингис хаан” анимэйшнийг үзүүллээ
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал асрамж халамжийн төвүүдийн 500 хүүхдийг Өргөө кино театрт үнэ төлбөргүй кино үзүүллээ. Тэрбээр, энэхүү үйл ажиллагааг нээж “Сайн байцгаана уу. Бяцхан дүү нартаа энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр дүү нартайгаа уулзаж байгаадаа баяртай байна. Миний аав долоо хоногийн өмнө бурханы оронд очсон. Дүү нартаа аавынхаа товч түүхийг танилцуулъя. Миний аав 1967 онд …
-
16 April
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч, бусад нутгаар дулаахан байна. 2018 оны 04 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар …
-
14 April
Орон сууцны иргэдэд СӨХ-оор дамжуулан орчны газраа ашиглах эрх олгоно
Нийслэлийн Газрын албанаас “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ. Энэ аяны хүрээнд нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, орон сууцны хорооллын ойр орчмын нийтийн эдэлбэр газрын ашиглалтыг сайжруулж, төлөвлөлтийн дагуу тохижилт хийх боломжийг бүрдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Ингэснээр орон сууцны орчны газрын хил хязгаарыг судлан тодорхойлж, газрын зөрчлийг арилгах арга хэмжээ авах, харьяалах Сууц өмчлөгчдийн …
-
14 April
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
НӨАТ-ын урамшууллын 2018 оны 4 дүгээр сарын сугалааны тохирол 4 дүгээр сарын 15-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2018 оны 3 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. …
-
14 April
Даваа гаригаас Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орно
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Улаанбаатар хотын төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийхээр болсон. Тэгвэл ирэх Даваа гаригаас эхлэн Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 08:00 минутад эхлэх юм. Авто замын ачааллыг зохицуулах, хаврын бүтээн байгуулалтыг дэмжих, түгжрэлийг бууруулах зорилгоор ажил эхлэх цагийг 08 цаг 00 минут, дуусах цагийг 17 цаг 00 минут байхаар тогтоожээ. Шинэчилсэн ажлын цагийн …
-
14 April
Хакүхо М. Даваажаргал асрамжийн газрын хүүхдүүдэд үнэгүй кино үзүүлнэ
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Жигжидийн Мөнхбат дөрөвдүгээр сарын 9-нд бурханы оронд заларсан. Түүнийг өчигдөр буюу энэ сарын 13-нд сүүлчийн замд нь үдсэн юм. Талийгаачийг сүүлчийн замд нь үдэх ёслолд түүний хүү Хакүхо М.Даваажаргал, эхнэр, хүүхдүүдийн хамт арлын Японоос ирж оролцсон. Тэгвэл Хакүхо М.Даваажаргал аавынхаа буяны ажилд зориулж, өнөөдөр /2018.04.14/ “Өргөө-I”кино театрт 12.40 цагт асрамж, халамжийн газрын …
-
14 April
Улаанбаатарт өдөртөө 15-17 хэм дулаан байна
Өнөөдөр үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна. Ням гарагт багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө секундэд 5-7 м/с, өдөртөө секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 15-17 градус дулаан байна. Дөрөвдүгээр сарын 15-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 16-17-нд баруун …
-
13 April
Замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхаарууллаа
Нийслэл Улаанбаатар хото өнгөрөгч хоногт их хэмжээний нойтон цас орсны улмаас зам халтиргаатай байгаа тул жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой оролцож, зуны дугуйтай бол хөдөлгөөнд оролцохгүй байхыг Замын цагдаагийн албанаас зөвлөлөө. Орон нутгийн замын хувьд: Улаанбаатараас Төв аймгийн Баянчандмань сумын хооронд цасан шуурга шуурч байна. Хэнтий, Сүхбаатар, Төв, Өмнөговь аймгийн чиглэлд их хэмжээгээр цас орж цасан шуурга …
-
13 April
Багануур дүүрэгт алга болсон гурван хүүхдийн хоёр нь осгосон байдалтай олджээ
Багануур дүүргийн 5 дугаар хорооны орчимд дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 14:00 цагийн орчимд 3-5 насны гурван хүүхэд алга болсон байна. Энэ талаар “Хүүхэд алга болсон талаарх дуудлага мэдээллийг дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 01:00 цагт тус дүүргийн онцгой байдлын хэлтэс хүлээн авсан. Ингээд харанхуй шөнө эрлийн ажиллагааг явуулах боломжгүй байсан тул өглөө 08:00 цагт нь эрлийг эхлүүлж, 11:00 цагийн орчимд 3-5 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл